ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

48hours Plein Air - Group Exhibition   
25 - 27 October 2025  

​Art Gallery of the Union of Mongolian Artists

​

48 цаг пленерийн үзэсгэлэн нээлтээ хийлээ...
Говь-Алтай аймгийн Хүнхэрээс Сэлэнгэ аймгийн Сайханы хөтөл хүртэл 5000 км аялсан зураачдын аяллын тэмдэглэл Та бүхэнд үүцээ задалж байна.
Та торгон агшин, тунамал сайхан байгалийн үзэмжийг хэрхэн таашаадаг вэ?
Байгал ба Зураачийн хамтын бүтээл бол “Судалбар зураг” юм шүү дээ.. . Яруу найрагчийн онгодоор хөглөгдсөн шүлгийн амт шиг уншигдах, нүднээ мөн үзэгдэх гайхалтай уран бүтээлүүдийг бид таны өмнө дэлгэлээ.
Plein air гэх үг нь франц хэлний “гадаах орчин-задгай агаар” гэх утгыг илэрхийлэх бөгөөд зураач уран бүтээлчид байгальд гарч өнгө, гэрэл сүүдрийн зохиомж, эрэл хайгуул хийж судлан зурахыг хэлж байгаа юм. Зураач уран бүтээлчид Арт студиэсээ гарч байгалийн гэрэл, өнгө, орчны өөрчлөлтийг бийр будгаараа тэмдэглэх нь байнга хийж байх дадал сургалт юм.
Монголын Урчуудын Эвлэлээс жил тутам пленер буюу судалбар зургийн аяллыг уран бүтээлчдийн дунд тогтмол зохион байгуулсаар ирсэн.
Энэ удаад тэд шинэ туршилт, шинэ ололтыг эрэлхийлсэн “48 цаг” пленерийг санаачлан зохион байгууллаа. Өмнөх удаад пленер зохион байгуулагддаг доод хугацаа 7 хоног байсан бол энэхүү судалбар зургийн аялал нь 12-48 цагийн хугацаанд аялал хийж, зураач уран бүтээлчид тухайн газар очсон шинэхэн мэдрэмж, тод сэтгэл хөдлөлөө тэмдэглэн авах нь уйдамгүй сонирхолтой аялал болсныг оролцсон зураачдын сэтгэгдлээс харж болно. Их хотын завгүй урсгал дунд таны цаг завыг хэмнэн аялангаа зурах, суралцах боломж олгож буй нь тун сонирхолтой юм.
“48 цаг” пленерийн уран бүтээлчид Хүнхэр байгалын цогцолбор газар, Аглаг бүтээлийн хийд, Манзуширын хийд, Арьяабалын сүм, Дархан-Уул аймаг-Зулзагын гол, Сэлэнгэ аймаг-Сайханы хөтөл зэрэг маршрутаар нэг ба давтан явах зэргээр аяллаа амжилттай хийсэн бөгөөд нийтдээ 70 орчим уран бүтээлчид 2025.08.15-2025.10.11 хүртэлх хугацаанд хамрагджээ. Тухайлбал Төрийн соёрхолт, Ардын зураач Ш.Чимэддорж, МУУГЗ С.Дагвадорж, МУУГЗ Д.Гунгаа, МУУГЗ Н.Орсоо, Дэлхийн Усан будгийн холбооны шүүгч, зураач С.Мөнхбаатар, Монгол зургийн нэрт мастер Д.Бадам тэргүүтэй уран бүтээлчдээс гадна дунд болон залуу үеийн төлөөлөл хамтран оролцож, туршлагаа хуваалцлаа.
Та энэхүү үзэсгэлэнгээс усан будгийг урсгаж, тосон будгаар наадаж, баримал релифээр ингэмэл хийж басхүү Ноосоор хүртэл хийсэн олон гайхам бүтээлүүдийг харах болно.
“48 цаг” судалбар зургийн аяллын Нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн АРТ ГАЛЕРЕЙ-д 2025.10.25-27-ны өдрийг дуустал гарах тул үзэгч та бүхнийг хүрэлцэн ирж байгалийн амьд агшинг зураглан буулгасан гайхалтай үзэсгэлэнг үзэхийн сацуу мөн сонирхсон бүтээлээ худалдан авах боломж эдгээр цөөхөн өдөр олдож байгааг дуулгахад таатай байна.



Address:                          Art Gallery of the Union of Mongolian Artists                       
Opening Hours:              Monday to Sunday, 10:30am to 6pm  
Admission:                      5.000 MNT                                        
Travel:                             South from the Sukhbaatar square across Peace Avenue
 
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS