A Healthy Person Has Thousand Wishes - Children's Art Exhibition
20 - 27 October 2024
Art Gallery of the Union of Mongolian Artists

Эрүүл хүн 1000 хүсэлтэй хүүхдүүдийн санаачилсан үзэсгэлэн нээлтээ хийлээ
Хүүхдийн дунд өсөн нэмэгдэж буй таргалалтын түвшинг бууруулах, хүүхдэд эрүүл, шим тэжээллэг хүнсний орчинг бүрдүүлэх зорилготой “FIX MY FOOD” өсвөр үеийнхэн рүү чиглэсэн хөтөлбөрийг НҮБ-ын Хүүхдийн Сангаас Зүүн Ази, Номхон далайн бүсийн 8 улс оронд өрнүүлж байгаа юм. Тус хөтөлбөр Монгол Улсад мөн хэрэгжиж байгаа бөгөөд хөтөлбөрийн хүрээнд энэ оны турш хүүхэд, залуучууд руу чиглэсэн олон үйл ажиллагааг НҮБ-ын Хүүхдийн Сан, Монголын хүүхдийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.
“ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ- ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” сэдэвт сургалтыг 21 аймгийн Хүүхдийн зөвлөлийн нийт 83 гишүүдийг хамруулан танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан хүүхдүүд цаашид өөрийн орон нутагт болон сургууль дээрээ “ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ- ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” сэдэвт сургалтыг зохион байгуулж нийт 400 гаруй хүүхдийг хамруулсан.
“FIX MY FOOD” хөтөлбөрийн нөлөөллийн ажлын хүрээнд Монголын урчуудын эвлэлтэй хамтран эрүүл, шим тэжээлт хүнсний хүртээмжийг сайжруулах хэрэгцээ, эрүүл бус хүнсний маркетинг, зар сурталчилгаа хүүхдийн сонголтод хэрхэн нөлөөлдөг талаар хүүхэд, залуус өөрсдийн санаа бодлыг урлагийн бүтээлээр танилцуулах үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийж байна.
Тус үзэсгэлэнд тавигдсан бүх бүтээлийг хүүхэд залуучууд өөрсдийн ур ухаанаар Монголын тэргүүлэх урчуудын дэмжлэг дор хийсэн бөгөөд эдгээр бүтээлээр дамжуулан шийдвэр гаргагч нарт эрүүл, аюулгүй хүнсний орчинг бүрдүүлэхийг уриалж буй чухал ажил болж байгаа юм.
“Монголын хүүхэд, залуучууд эрүүл бус хоол хүнсээр хүрээлэгдэж байна. Үүнээс болж хүүхдүүд өөрийн мэдэлгүй эрүүл бус сонголт хийж байна. Энэ нь тэдний эрүүл мэнд, сэтгэл зүйд хүртэл муугаар нөлөөлж байгаа юм. Энэ нөлөөллийн ажлаар дамжуулан хүүхдүүд Одоо боллоо, энэ бүхнийг өөрчилье гэж уриалж байна. Бид тэднийг сонсох ёстой. Тэдний дуу хоолой хүчтэй, өөрчлөлтийг авчирч чадна гэж итгэж байна” хэмээн НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристэ Коуасси-Комлан нээлтийн үеэр онцлов.
FIX MY FOOD” хөтөлбөрийн ажлын хүрээнд цаашид Сургуулийн хүнсний орчинд үнэлгээ хийж үр дүнд үндэслэн нөлөөллийн ажил зохион байгуулна. Мөн сургуулийн хүүхдэд эрүүл шимтэй хоол хүнсний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдэд чиглэсэн эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах чиглэлээр олон нийт болон шийдвэр гаргагч нарт нөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулна.
Эрүүл хүн 1000 хүсэлтэй үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд 10-р сарын 20-27-ны хооронд үргэлжилнэ.

Address: Art Gallery of the Union of Mongolian Artists
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: 5.000 MNT
Travel: South from the Sukhbaatar square across Peace Avenue
For press information and images please contact:
Email: [email protected]