AYAN /ninety nine year land/ - by TSOLMONBAYAR Batbaatar
31 January - 09 February 2025
The Fine Arts Zanabazar Museum
31 January - 09 February 2025
The Fine Arts Zanabazar Museum
“Аян Ерэн есөн жилийн газар” Б.Цолмонбаяр бие даасан үзэсгэлэн
Хүн төрөлтөн бид тэртээгээс өнөөг хүртэл эх дэлхийн оршихуйд Аян хийж аж төрсөөрбайгаа билээ, үүнийгээ нотлох элдэв үлгэр домог, аман яриаг хойч үедээ уламжлуулан нэгтөрлийн соёлыг бий болгосон төдийгүй түүгээрээ дамжуулан сэтгэлгээний онцлогоо үеийнүедээ уламжлуулан хадгалж ирсэн.
Хүн төрөлтөн хөгжлийн аян хийхийн хэрээр өнөө сэтгэлгээний онцлогоо илэрхийлжтүүгээрээ ялгаран ондооших болсон. Түүх гэдэг бол улс үндэстний оршин байсан, ажтөрсний баталгаа болдог бол харин домог үлгэр гэдэг нь тухайн үндэстэн арт түмнийсэтгэлгээний онцлогийн суурь болдог билээ.
Түүнээс гадна улс орон бүрийн домог үлгэрийн үүсэл хөгжил, бүтээл туурвилаас харахадтухайн үндэстэн үлгэр домгоороо дамжуулан хэл соёл, ёс уламжлал таниулан сурталчлахнь элбэг байдаг. Түүнчлэн маш сайн судлагдсан үлгэр домогт тулгуулан орчин цагийн сайнкино, анимейшин, аниме бүтээгдэх болсон.
Домог үлгэр нь аман зохиолын бусад төрөл зүйлээс ялгарах хэд хэдэн онцлогтой. Энэ ньпоп арт болон анимешины дүрслэлийн арга зүйд гойд зохицох онцлогтой билээ.
Үүнд:
• Сансар огторгуй, эх дэлхий, амьд амьтан гэх мэт зүйлсийн үүсэл гарлыг уран сэтгэмжээртайлбарлахыг оролддог.
• Гол дүрийн баатрууд нь бурхан, сахиусан тэнгэр, ер бусын хүч чадалтны дүрээрилэрхийлэгддэг.
• Бэлгэдлийн зүйлсийг маш ихээр агуулсан байдаг.
• Бодит үйл явдал үгүйлдэггүй, цэвэр уран сэтгэмжийн хүүрнэл зохиол юм.
Мэдээж дээр дурдсан онцлог чухал хэдий ч тухайн уран бүтээлч өөрийн соёл уламжлалсэтгэлгээний онцлогийн хэрхэн судалж харж байгаа нь бүтээлээр нь илэрхийлэгддэг.
Уран бүтээлч Б.Цолмонбаярын “Аян Ерэн есөн жилийн газар” хэмээх энэхүү үзэсгэлэн ньМонгол сэтгэлгээний онцлог, үлгэр домог болоод ахуй соёл, археологийн олдвортэдгээрийн судалгаанд суурилан, орчин цагийн хүмүүсийн ойлгох хэлээр буюу өдөртутамдаа хэрэглэдэг эд зүйлстэй хослуулан дүрсэлжээ. Дэлхий даяаршин, соёлууд ойртоннягтрах, холилдох үйл явц хүчтэй явагдаж байна гэж үзэж болох хэдий ч нөгөө талаасааүндэстний сэтгэлгээний онцлогт суурилсан ондоошлыг уран бүтээлч Б.Цолмонбаяр тусүзэсгэлэнгээр илэрхийлэхийг зорьсон байна.
Мөн 1960 оноос хүчтэй хөгжих болсон Поп арт нь өдгөө ч дэлхийд хүчтэй тархаж Монголдмөн нөлөөгөө үзүүлж байгааг "Аян Ерен есөн жилийн газар” үзэсгэлэнгээс та мэдрэх болно.
Үлгэр домгоос судалж өөрийн уран сэтгэмжээр бүтээсэн дүрүүддээ поп артын тод, хурцөнгөөр зохиомжилж, нарийн зураасаар тодруулсан нь уламжлалт дорнын зургийн аргабарилыг хослуулан хийсэн нь өнөө цагийн уран бүтээлчид өрнө дорнын нийлбэрээр өөрийнурлагийн хэлээ бүрдүүлж буйг илэрхийлж байна. Техник технологи болон хиймэл оюун, метаверс буюу виртуал орон зай хүчтэй яригдах, хийгдэх болсон энэ цагт Монголсэтгэлгээний онцлогтой дүр, дүрслэлүүд видео тоглоом, кино болон анимейшн зэрэгпопулар энтертайнмент бүтээлүүдэд ийм төрлийн сэтгэлгээний бүтээлүүдээ оруулжболохыг харуулсан үзэсгэлэн болсон.
Түүнчлэн тэрээр бүтээлийн дүр, дүрслэлүүдээ хийхдээ нэг бүрчлэн уншиж судлахаас гаднахөгжүүлэлтийн олон хэлбэрийг ашигладаг болохыг та бүхэн тус үзэсгэлэнгээс үзэж болно.
Үзэсгэлэн баримал, уран зураг, эскиз хар зураг гэсэн үндсэн 3 төрлөөс бүрдсэн 50 гаранбүтээлээс бүрдэх ба 2025 оны 1 сарын 31-ний өдрөөс 2 сарын 9-ний өдөр хүртэлЗанабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарах болно.
Бичвэр: Төмөрсүх

Address: Exhibition space of the Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Construction Square, Chingeltei district, Ulaanbaatar.
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Left side from Construction Workers Square.
For press information and images please contact:
Email: [email protected]