ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

COINCIDENCE OF RELATIVITY - by DORJDEREM Davaa  
15 April - 03 May 2026

​B Contemporary Art Gallery

“ХАРЬЦАНГУЙН ТОХИОЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ.
Уран бүтээлч Даваагийн Дорждэрэмийн “Харьцангуйн тохиол” бие даасан үзэсгэлэн 2026 оны 4 дүгээр сарын 17-ны орой Б Контемпорари арт галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр Б Контемпорари арт галерейн үүсгэн байгуулагч, уран бүтээлч П.Ганбат, БНХАУ-ын куратор Гу Жөнчин болон уран бүтээлч Д.Дорждэрэм нар үзэсгэлэнгийн үзэл санаа, онцлогийн талаар хүрэлцэн ирсэн зочидтой хуваалцлаа.
Энэхүү үзэсгэлэн нь уран бүтээлчийн ес дэх бие даасан үзэсгэлэн бөгөөд органик, синтетик материалуудыг тохиол, зөн совин, цаг хугацаа зэрэг биет бус ойлголтуудтай огтлуулан, тэдгээрийн хоорондын нарийн харилцаа, таталцлыг илэрхийлснээрээ онцлог юм. Зарим бүтээл нь шинээр бүтээгдсэн бол нөгөө хэсэг нь олон жилийн туршид боловсруулагдан, хувьсаж, “дуусаагүй” хэвээр оршсоор буй процессын үргэлжлэл байдлаар дэлгэгдэж байна.
Үзэсгэлэнгийн куратороор Урлагийн түүхч, Кортаулд Урлагийн Институтын докторант Амарсайханы Дуламжав ажилласан бөгөөд тэрээр уран бүтээлчийн материалтай харилцах мэдрэмж, тохиолын үүргийг онцлон тайлбарлаж байна.
Уран бүтээлчийн материал, цаг хугацаа, тохиолтой харилцах энэхүү мэдрэмжийг “Харьцангуйн тохиол” үзэсгэлэнгээс мэдрэхийг урьж байна.
Гэрэл зургийг: Ж.Мөнхжаргал
ҮЗЭСГЭЛЭН 2026.4.15-аас 5.3- ны өдрийг дуустал үргэлжилнэ.
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 11:00-19:00 /Даваа гаригт амрана/
БАЙРШИЛ: Улаанбаатар хот, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн өргөтгөл, Б Контемпорари арт галерей.
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989

"COINCIDENCE OF RELATIVITY" EXHIBITION OPENS

The solo exhibition "Coincidence of Relativity" by artist Davaagiin Dorjderem opened on the evening of April 17, 2026, at B Contemporary Art Gallery. During the opening, B Contemporary Art Gallery founder and artist P. Ganbat, curator from the People's Republic of China Gu Zhongqin, and artist D. Dorjderem shared their thoughts on the concept and distinctive qualities of the exhibition with guests in attendance.
This is the artist's ninth solo exhibition, and it is distinguished by the way organic and synthetic materials are brought into intersection with intangible concepts such as coincidence, intuition, and time — expressing the subtle relationships and tensions between them. Some works are newly created, while others have been developed and transformed over many years, presented as the ongoing continuation of an "unfinished" process.
The exhibition was curated by art historian and Courtauld Institute of Art doctoral candidate Amarsaikhan Dulamjav, who highlights the artist's sensory engagement with materials and the role of chance and coincidence in the work.
You are invited to experience this dialogue between the artist, materials, time, and coincidence at the "Coincidence of Relativity" exhibition.
📷 Photography by: J. Munkhjargal
EXHIBITION DATES: April 15 – May 3, 2026 HOURS: Tuesday–Sunday, 11:00–19:00 (Closed on Mondays)LOCATION: Ulaanbaatar, Sukhbaatar District, Khoroo 7, 11th Microdistrict, Extension of MАU's B Studio, B Contemporary Art Gallery CONTACT: +(976)-9899-9989

“Харьцангуйн тохиол”
Үзэсгэлэнгийн бичвэрийн хэсгээс
Дорждэрэмийн бүтээл туурвилд тохиол (зүй тохиол, учрал тохиол) хэмээх ойлголт яагаад чухал болохыг ойлгохын тулд түүний 2006 оны “Орон зай дахь дуу хоолой” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээл хэрхэн бий болсныг эргэн харъя. Чихмэлч асан хүний цуглуулсан олон арван амьтны эвэр хаягдах гээд явж байхад нь түүгээр юу хийхээ мэдэхгүй ч хадгалаад авах сэдэл төржээ. 1998 оноос 2006 он хүртэл тагтан дээр мартагдсан шахуу байсан эврийн цуглуулга нэг л өдөр түүнд яг зориулан, тааруулж хийсэн мэт учрах хувьтай ураг бүхий барималтай уулзжээ. Чихмэлчний магад насаараа цуглуулсан эвэр амьд амьтнаасаа урган бий болсон атлаа амьтнаа амьд мэт харагдуулж, цаг хугацаанд царцаах үзүүлэнгийн нэг хэсэг болохоор төлөвлөгдөж байсан атлаа Дорждэрэмийн бүтээл туурвилын эргэлтийн цэгийг өдөөх нэгэн элемент болсон нь энэ бүтээл төлөвлөсөн гэхээс тохиолоор бүтсэн гэж хэлж болох юм.
Бүтээгч, бий болгогч, төлөвлөгч байхаас гадна уран бүтээлч хүнд бүтээлийг бүрдүүлэг биет ба биет бус материал, цаг хугацаа, энэ бүгдийн тохиол өөрөө уран бүтээлчтэй зэрэгцэн жолоог атгах хүчин зүйл, хамтран бүтээгч нь бaйсаар ирсэн. 20 жилийн дараа ч Дорждэрэм ямарваа тохиолыг соргогоор мэдэрч, тохиол ямар өгөгдөл толилуулж байгааг ажиглаж, түүнтэй хамт туршсаар байгааг энэхүү үзэсгэлэнгээс харж болно.
Дорждэрэмийн хувьд тохиол гэдэг ойлголт юу болохыг тайлбарлах, ойлгох үзэл, уламжлалын цор ганц эх үүсвэр, гарвал, уламжлалыг хөөж олно гэдэг бэрх. Өрнө дорнын философи, шашин ба шинжлэх ухааны сэтгэлгээний уламжлалууд, эцэг эх, өвөө эмээгээс дамжин уламжлагдах ертөнцийг үзэх үзэл, байгальтай нарийн харьцах мэдрэмж, монгол хэлт хүн болон өсөн торнисноор бойжих сэтгэхүй гээд үүнийг цогцоор нь урлагийн түүхч би ганцаар тодорхойлно гэдэг боломжгүй мэт. Эргээгээд энэ бүх өгөгдөлөөс шалтгаалан тохиол гэдгийг үзэгч юу гэж харах, ойлгох нь харьцангуй юм.
Удаах санаа бодлууд танд өөрийн харьцангуй өнцгөөс Дорждэрэмийн бүтээлүүдийг тунгаан бодох, тулах цэг болох болов уу.
​
Урлагийн түүхч, Кортаулд Урлагийн Институтын докторант Амарсайханы Дуламжав
2026.04.14 Лондон хот, Их Британи

Address:                           B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан          
Opening Hours:              Tuesday to Sunday, 11:00am to 6pm, Мягмар - Ням гаргуудад 11:00 - 18:00
Admission:                       10,000 MNT                                      
​
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS