EGCHIM - by NYAM-OCHIR Oyunpurev
25 September - 01 October 2024
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
25 September - 01 October 2024
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
Монголын уран зургийн галерейд уран бүтээлч Оюунпүрэвийн Ням-Очирын “ЭГЧИМ” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2024 оны 9 дүгээр сарын 25-ны 18:00 цагт нээлтээ хийхэд бэлэн болоод байна. Тус үзэсгэлэнд контемпорари уран бичлэгийн 20 орчим бүтээл болон өрөг урлагууд дэлгэгдэж буй юм.
Уран бүтээлч О.Ням-Очир нь 2008 оноос хойш Монгол уран бичлэгээр дагнан бүтээлээ туурвисаар ирсэн бөгөөд ХБНГУ-н “НордАрт-Олон улсын үзэсгэлэн”, БНСУ-н “Чонгжу Биенналь”, БНХАУ-н “Бээжин Биенналь”, ОХУ, БНТУ, БНЯУ гэх мэт олон улсын үзэсгэлэн, биеннальд амжилттай оролцон Монголдоо төдийгүй олон улсад танигдаж буй залуу уран бүтээлч билээ. Энэхүү үзэсгэлэн нь түүний эх орондоо гаргаж буй 5 дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд өмнөхөөсөө огт өөр өвөрмөц утга агуулга, дэглэлт бүхий үзэсгэлэн юм.
Тус үзэсгэлэнгээ “Эгчим” гэж нэрлэсэн учир нь судрын шинэ хуудас эхлэхэд дардаг тамга тэмдэгийг ийн нэрийддэг бөгөөд түүний уран бүтээлийн нэгэн шинэ эрин үе эхэлж буйг илэрхийлэх ажээ. Тэрээр энэ удаа түгээмэл хэрэглэгдэх хар бэхэн өнгөнд баригдахыг хүссэнгүй. Зоримог шийдлээр эрэл хайгуул хийн, шунхан улаан өнгийг голчлон бүтээлүүддээ ашиглаж, уран бичлэгийн горим тэгийг огт алдагдуулалгүйгээр сэтгэл хөдлөл, мэдрэмжээ эрчимт хөдөлгөөн, хурц арга ажиллагаатай хослуулжээ.
Ийнхүү зотон бэх хоёрын нийлэмжит харьцаанд морьтон ардынхаа уртын дуу, яруу найраг, судар бичгийн мөртүүдийг тэрлэн уламжлалт өв соёл хийгээд орчин үеийн урлагийн хослолоор өөрийн дотоод ертөнцөө нээх “Эгчим” үзэсгэлэн таны мэлмий, оюун болоод сэтгэлийн чинадад хүрэх болтугай.
Үзэсгэлэн 2024 оны 09 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.
The solo exhibition "EGCHIM" (ЭГЧИМ) by artist Oyunpurev Nyam-Ochir opened at the Mongolian Art Gallery.
O. Nyam-Ochir has been creating works exclusively in Mongolian calligraphy since 2008 and is a emerging artist recognized not only in Mongolia but also internationally, having participated in exhibitions and biennales in countries such as Germany's "NordArt International Exhibition," South Korea's "Cheongju Biennale," China's "Beijing Biennale," as well as in Russia, Turkey, and Japan.
His 5th solo show and features about 20 contemporary calligraphy works and installations with completely different and unique meanings and compositions compared to his previous exhibitions.

Address: The National Art Gallery of Mongolia is located east side of the main square or parliament building.
Opening Hours: Monday to Sunday, 11am to 5pm
Admission: 4000 MNT adult / 2000 MNT students and children
For press information and images please contact:
Email: [email protected]