ENCHANTING URGA - Collaborated Exhibition
17 - 24 September 2024
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
17 - 24 September 2024
THE NATIONAL ART GALLERY OF MONGOLIA
"УВДИСТ ӨРГӨӨ" хамтарсан үзэсгэлэн
Тэртээх 113 жилийн өмнө нэгэн худалдааны төлөөлөгч ажлын аяллаар алс холын Норвегиос Өргөө (өнөөгийн Улаанбаатар) хотноо иржээ. Харин тэр энэ аялал нь түүний цаашдын амьдралыг өөрчлөн, түүхэнд тэмдэглэгдэх аялагч, судлаач, гэрэл зурагчин болгоно хэмээн төсөөлөөгүй биз ээ. Түүний нэрийг Оскар Мамен (1885-1955) гэдэг. Оскар Мамен 100 гаруй жилийн өмнөөс Монголын түүхийг өгүүлэх 8000 гэрэл зураг, 500 гаруй эд зүйлсийг насан туршдаа хайрлан хадгалж, үр, ач, зээдээ үлгэр, домог мэт ярьсаар ирсэн нь Өргөө хотын увдист оршин буй.
Түүний үлдээсэн эдгээр түүхэн зураг, баримт, тэмдэглэлүүд нь тухайн цаг үеийн үйл явдал, итгэл үнэмшил, омогшил гэх мэт чухал зүйлсийг агуулдаг ба 2017 онд олон нийтэд ил болж, судалгааны эргэлтэд орж эхэлсэн юм. Энэхүү үнэ цэнэтэй боломжоос үүдэн бид Ослогийн их сургуулийн судлаач Мариа Картвейттай 2023 онд холбогдон, үзэсгэлэн гаргах санал тавьснаар өнөөдөр ийн хамтарсан үзэсгэлэнгээ толилуулахад бэлэн болоод байна. Үзэсгэлэнгийн хүрээнд Монголын тухай түүхийг сонсож өссөн Оскар Мамены ач нар Монголд анх удаа зочлон ирж байгаа нь онцлууштай үйл явдал болж байна.
Уран бүтээлч Нацагдоржийн Отгонбат нь олон төрлийн медиа ашиглан, уран бүтээлээ туурвиж ирсэн ба “Хэлхээ”, “Тунамал” зэрэг бие даасан үзэсгэлэнгүүддээ түүхэн гэрэл зургаас иш татсан бүтээлүүдээ толилуулж байсан. Харин энэ удаа албан ёсоор Оскар Мамены фото зургуудтай хоршсон шинэ бүтээлээ туурвиж байна. Үзэсгэлэнд түүхэн зургуудын тухай бидний хэвшмэл ойлголтыг өөрчлөх холимог техникийн зураг, өрөг, гэрэл зургуудыг дэлгэн толилуулах болно.
Энэхүү үзэсгэлэнгээр Өргөө хотын амьдрал хийгээд Оскар Мамены аялал хэрхэн зүрх сэтгэлийг нь булаасан хүмүүстэй учруулсан тухай, нөхөрлөлийн тухай, сэргэн мандалтын тухай, мөрөөдлийн тухай, ерөөлийн тухай онцлон харуулахыг зорьсон болно.
Үзэгч таныг “Увдист өргөө”-нд саатахыг урьж байна.
Холимог техникийн өрөг бүтээлийн сонирхолтой үзэсгэлэн 2024 оны 9 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд дэлгэгдэнэ.
Хэлэлцүүлэг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны 17:00 цагт болно.
Хэлэлцүүлгийн хөтөлбөр
17:00 ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн профессор, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан “Оскар Мамены цуглуулга нь ХХ зууны Монголын түүхийн чухал сурвалж болох нь”
-17:20 Ослогийн Их Сургууль: Мариа Картвейт -17:40 Уран бүтээл Н.Отгонбат, куратор А.Болормаа (МУИС-ийн докторант)
"ENCHANTING URGA" Collaborated Exhibition
113 years ago, a trade representative came from far-away Norway to Urga (present-day Ulaanbaatar) on a business trip. He probably didn't imagine that this journey would change the course of his life, making him a historically significant traveler, researcher, and photographer. His name was Oscar Mamen (1885-1955). For over 100 years, Oscar Mamen's legacy of 8000 photographs and over 500 artifacts, which tell the history of Mongolia, have been lovingly preserved and passed down through generations like legends and myths, residing in the treasures of Urga city.
These historical photographs, documents, and notes he left behind contain important elements such as the events, beliefs, and pride of that era. They were made public in 2017 and began to enter the realm of research. Stemming from this valuable opportunity, we connected with researcher Maria Kartveit from the University of Oslo in 2023 and proposed to organize an exhibition, which has now come to fruition as this joint exhibition. It's noteworthy that Oscar Mamen's grandchildren, who grew up listening to stories about Mongolia, are visiting Mongolia for the first time as part of this exhibition.
Artist Natsagdorjiin Otgonbat has been creating artworks using various media and has previously showcased works inspired by historical photographs in his solo exhibitions such as "Chain" and "Transparent". This time, he is officially creating new works in collaboration with Oscar Mamen's photographs. The exhibition will display mixed technique paintings, collages, and photographs that challenge our conventional understanding of historical images.
This exhibition aims to highlight life in Urga city, how Oscar Mamen's journey captured his heart, the people he met, friendships formed, revival, dreams, and blessings.

Address: The National Art Gallery of Mongolia is located east side of the main square or parliament building.
Opening Hours: Monday to Sunday, 11am to 5pm
Admission: 4000 MNT adult / 2000 MNT students and children
For press information and images please contact:
Email: [email protected]