ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

FIFTY - by AMARSANAA Lkhagva
21 - 30 April 2026  

​Art Gallery of the Union of Mongolian Artists

​

"FIFTY" уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн
2026. 04. 21-ний 18:00 нээлтээ хийнэ.
Зураач Л.Амарсанаа-гийн 5 дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд Энэхүү үзэсгэлэнд: 50 ширхэг усан будаг • 50 ширхэг зураасан зураг • 50 ширхэг каллиграф болон бусад төрлийн бүтээлүүд нийтдээ 150 орчим бүтээл дэлгэгдсэн байна. Зураач Л.Амарсанаа нь 1994–1999 онд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, профессор багш Я.Оюунчимэгийн урланд суралцаж, зураасан зургийн мэргэжлийн боловсрол эзэмшсэн. Түүний багш Я.Оюунчимэг нь Монголын зураасан зураг, усан будгийн нэрт мастер бөгөөд олон шавь бэлтгэсэн, улсын сан хөмрөгт бүтээлүүд нь хадгалагдсан нэр хүндтэй уран бүтээлч юм. Үзэсгэлэнгийн онцлог нь: • Оюутан үеэс эхлээд өнөөг хүртэлх 30 жилийн уран бүтээлийн дээжийг багтаасан • Зураасан зургийн төрөл бүрийн техник, арга ажиллагааг харуулсан • Төмөр бар, модон бар, хулдаасан бар, монотип, бэхэн зураг, уран бичлэг зэрэг өргөн хүрээтэй төрлүүдийг нэг дор цогцлоосон Л.Амарсанаа уран бүтээлдээ багшаасаа өвлөсөн арга барил, зохиомжийн шийдэл, дүрслэлийн онцлогийг шингээж, цаашид залуу үе, оюутнуудад зураасан зургийн урлагийн үнэ цэнэ, мэргэжлийн давуу талыг таниулахыг зорьж байна. Түүнчлэн тэрээр дотоод, гадаадын 20 гаруй оронд зохион байгуулагдсан үзэсгэлэн, арга хэмжээнд оролцож, Монголын дүрслэх урлагийг олон улсад сурталчлахад бодит хувь нэмэр оруулсан уран бүтээлч юм.
Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.
Утас: 11327474
Web: [email protected]
English:
"FIFTY" — Solo Exhibition
Opening: April 21, 2026 at 6:00 PM
Artist L.Amarsanaa's 5th solo exhibition, featuring ~150 works: 50 watercolors, 50 prints, and 50 calligraphy & mixed pieces spanning 30 years of practice.
Trained 1994–1999 under Honored Artist & Professor Ya.Oyuunchimeg — a renowned master of Mongolian printmaking and watercolor — Amarsanaa showcases a wide range of techniques including etching, woodblock, linocut, monotype, ink drawing, and calligraphy. The exhibition aims to share the value of printmaking with the next generation and promote Mongolian fine art internationally (20+ countries).
Art Gallery of the Mongolian Artists' Union, Chinggis Ave-1, Sukhbaatar District, Ulaanbaatar
11327474 | [email protected]



Address:                          Art Gallery of the Union of Mongolian Artists                       
Opening Hours:              Monday to Sunday, 10:30am to 6pm  
Admission:                      5.000 MNT                                        
Travel:                             South from the Sukhbaatar square across Peace Avenue
 
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS