ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

FOR YOU - UNURJARGAL Chaminchuluun 
04 - 24 June 2024 
RED GER ART GALLERY

Уран бүтээлч Ч.Өнөржаргалын "For you" хоёр дахь бие даасан үзэсгэлэнг МУЗ-ийн Улаан гэр галерейд 6 сарын 4- 6 сарын 24 хооронд олон нийтэд толилуулна. 

Ч. Өнөржаргал (1971 онд төрсөн, Улаанбаатар, Монгол) нь хүн, байгалийн бэлгэдлийн уялдаа холбоог өгүүлэхийн тулд нүүдэлчдийн амьдралын тухай уран сайхны бүтээлүүдийг голчлон туурвидаг, билэгдлийн дүр дүрслэлийн хэв маягаараа өөрийгөө илэрхийлдэг өвөрмөц зураач юм.
Төрөлхийн уран бүтээлчийн ангилал байдаг бол Өнөржаргал.Ч гарцаагүй багтана. Тэрээр сургуулиа төгссөнөөс хойш амьдралынхаа хором мөч бүрт тасралтгүй уран бүтээлээ туурвисаар ирсэн. Түүгээр ч барахгүй түүний бүтээлүүд үргэлж судалгаа, нарийвчилсан судалгаанд тулгуурладаг. Тэрээр уран бүтээлийнхээ техник, арга барил, зохиомж, өнгөний бүтэц, хөдөлгөөн бүр дээрээ тууштай ажиллаж, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг үзэсгэлэнд өөрийн бүтээлээ танилцуулж байгаа нь Монгол төдийгүй олон улсын үзэгчид, урлаг сонирхогчдын анхаарлыг татдаг.
2017 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохиогдсон 5 дахь удаагийн олон улсын урлагийн биеннальд Монголын урлагийг төлөөлөн оролцсон.
Тус үзэсгэлэн нь түүний сүүлийн 3 жилийн хугацаанд бүтээн туурьвисан бүтээлүүд бөгөөд чимэглэлийн болон орчин үеийн уран зургууд мөн керамикийн бүтээлүүдийг онцолж байна . 
Эмэгтэй хүний хайр энэрэл мөн хадын сүг зургуудаас Монголчуудын нуудлийн соёл хадны зургуудыг орчин үеийн интерерт хэрхэн зохицуулан холбон бүтээх тал дээр голчлон ажиглагдаж уран бүтээлээ туурвиж байна . Хадны зургуудын дүрслэлүүд маань маш өвөрмөц өгүүлэмжтэй , нууцлаг бэлгэдэл философитой билээ .
“For You” үзэсгэлэн 6 сарын 04-нөөс 6 сарын 24-ныг дуустал 10:00-18:00 цагт МУЗ-ийн "Улаан гэр" галерейд нээлттэй толилуулагдах тул Та бүхнийг урьж байна.

Address:                        Red Ger Creative Space, Tourist street, Delta center, 4th floor, Room 402. (Arts Council of Mongolia office)                
​Opening Hours:            Monday to Friday, 11am to 5pm
Admission:                     Free                                       ​

For press information and images please contact:
Email: [email protected]
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS