ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

GOLDEN BRUSH 17 - Group Exhibition
23 - 30 May 2026  

​Art Gallery of the Union of Mongolian Artists

​

"АЛТАН БИЙР- 17" үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монголын Урчуудын Эвлэлийн дэргэдэх Залуу Уран Бүтээлчдийн Нэгдлээс 35 хүртэлх насны уран бүтээлчдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан бийр-17” дүрслэх урлагийн үзэсгэлэн 2026 оны 05 дугаар сарын 23–30-ны өдрүүдэд Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд зохион байгуулагдаж байна.
Монголын дүрслэх урлагийн шинэ үеийн өнгө төрхийг тодорхойлох, залуу уран бүтээлчдийн дуу хоолой, эрэл хайгуулыг дэмжих зорилгоор 1976 онд Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны дэргэд Залуу Уран Бүтээлчдийн Нэгдэл байгуулагдсан нь тухайн цаг үедээ дүрслэх урлагийн салбарын шинэ давлагаа, шинэ сэтгэлгээний эхлэл болж байв. Тус нэгдэл нь үе үеийн залуу уран бүтээлчдийг нэгтгэн, уран бүтээлийн шинэ эрэл, үзэл санаа, ур чадварыг хөгжүүлэх орон зай болон төлөвшсөн түүхтэй.
Энэхүү уламжлалын хүрээнд зохион байгуулагддаг “Алтан бийр” үзэсгэлэн нь Монголын дүрслэх урлагийн залгамж холбоог бэхжүүлэх, залуу уран бүтээлчдийн уран бүтээлийг олон нийтэд болон олон улсын түвшинд таниулан сурталчлах, тэдний мэргэжлийн хөгжил, цаашдын уран бүтээлийг дэмжих, мөн урлагаар дамжуулан нийгэмд соён гэгээрүүлэх ач холбогдолтой.
“Алтан бийр” үзэсгэлэн нь дүрслэх урлагийн төрөл бүрийн чиглэлийг хамруулдгаараа онцлог бөгөөд жил бүр шилдэг бүтээлийг шалгаруулан, тухайн уран бүтээлчийн цаашдын уран бүтээл, мэргэжлийн үйл ажиллагаанд бүхий л талаар дэмжлэг үзүүлэхийг зорин ажилладаг уламжлалтай.
Гурван жилийн хугацаанд тодорхой шалтгааны улмаас түр завсарлаад байсан тус үзэсгэлэн энэ жил дахин зохион байгуулагдаж буйгаараа онцлог бөгөөд үзэсгэлэнгийн хүрээнд лекц, хэлэлцүүлэг, арт эвентүүд, уламжлалт таталбарын уралдаан зэрэг олон нийт, тэр дундаа залуусыг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Мөн энэ жил тус үзэсгэлэнд 160 гаруй бүтээл ирүүлсэн нь залуу уран бүтээлчдийн идэвх оролцоо, уран бүтээлээ олон нийтэд хүргэх хүсэл эрмэлзэл өндөр байгааг илтгэж байна. Ирүүлсэн бүтээлүүдэд мэргэжлийн шүүлт, сонгон шалгаруулалт хийгдсэний үндсэн дээр шалгарсан бүтээлүүдийг тус үзэсгэлэнд дэлгэн толилуулж байна.
Гран При шагнал:
Дашдаваагийн Азжаргал "C31,C32"
Тэргүүний залуу цол тэмдэг:
Б.Пүрэвдорж "Зүүд" бүтээлээр
-EducationUSA Mongolia: Р.Цэлмэг "Тэнгэрийн бөөт" бүтээлээр
-"Шинэ Өглөө" уран бүтээлийн нэгдэл: Б.Ану-Үжин "Болзоо" бүтээлээр
-Fabs restaurant: С.Энхтүшиг "Дайсныг дарагч" бүтээлээр
-МонголХан бранд: А.Ихбанди "Хийморь" бүтээлээр
-Tondo art gallery-аас А.Дөлгөөн "Өөрийн дүрийг зохиохуй" бүтээлээр тус тус шагнагдлаа. Ивээн тэтгэн хамтран ажилласан байгууллагууддаа баярлалаа.
Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.
Хугацаа: 2026. 05.23-30-нийг дуустал
Утас: 11327474

Here is the English translation:

"Golden Brush — 17" Exhibition Opens
The "Golden Brush — 17" fine arts exhibition, organized annually by the Young Artists' Union under the Mongolian Artists' Union for artists under the age of 35, is being held from May 23–30, 2026 at the Mongolian Artists' Union Art Gallery.
The Young Artists' Union was established in 1976 under the Mongolian Artists' Union Committee with the aim of defining the face of a new generation in Mongolian fine arts and supporting the voices and creative pursuits of young artists — marking a new wave of thought and expression in the visual arts of its time. Over the years, the union has grown into a space that brings together successive generations of young artists, fostering new creative inquiry, ideas, and skills.
The "Golden Brush" exhibition, held within this tradition, serves to strengthen the continuity of Mongolian fine arts, promote young artists' work to both domestic and international audiences, support their professional development, and contribute to public cultural enlightenment through art.
The exhibition is notable for encompassing a wide range of fine arts disciplines, and each year it selects outstanding works with the goal of providing comprehensive support to the artists for their continued practice and professional growth.
After a three-year hiatus, the exhibition returns this year in a particularly significant edition. Alongside the show, lectures, discussions, art events, and a traditional raffle competition are planned to engage and enlighten the public — especially young audiences.
This year, over 160 works were submitted, reflecting the high enthusiasm and eagerness of young artists to share their creative work with the public. Following professional jury review and selection, the chosen works are now on display.

Grand Prix: Dashdavaagiin Azjargal — "C31, C32"
Leading Young Artist Awards:
  • B. Pürevdorj — "Dream"
  • EducationUSA Mongolia: R. Tselmeg — "Sky Shaman"
  • "New Morning" Artists' Union: B. Anu-Üjin — "Rendezvous"
  • Fabs Restaurant: S. Enkhtüshig — "Vanquisher of the Enemy"
  • MongolKhan Brand: A. Ikhbandi — "Wind Horse"
  • Tondo Art Gallery: A. Dolgoon — "Creating One's Own Image"
We extend our gratitude to all sponsoring and partnering organizations.

Venue: Art Gallery of the Mongolian Artists' Union, Chinggis Avenue-1, Sukhbaatar District, Ulaanbaatar, MongoliaDates: May 23–30, 2026 Phone: 11327474




Address:                          Art Gallery of the Union of Mongolian Artists                       
Opening Hours:              Monday to Sunday, 10:30am to 6pm  
Admission:                      5.000 MNT                                        
Travel:                             South from the Sukhbaatar square across Peace Avenue
 
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS