HIDDEN ART IN ARCHEOLOGICAL ARTIFACT
09 - 20 May
The Fine Arts Zanabazar Museum
09 - 20 May
The Fine Arts Zanabazar Museum
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй "АРХЕОЛОГИЙН ОЛДВОРТ НУУГДСАН УРЛАГ" үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Энэ удаагийн үзэсгэлэн "Олон улсын музейн өдөр"-ийг тохиолдуулан "Хурдтай өөрчлөгдөж буй нийгэм дэх музейн ирээдүй" уриан дор зохион байгуулагдаж байгаагаараа онцлог билээ.
Энэхүү үзэсгэлэнд чулуун зэвсгийн үеэс хамаарах эртний төрт улсуудын түүхийн олон үеийг харуулсан Монгол нутгаас олдсон 100 орчим археологийн олдвор, нүүдэлчдийн ахуй амьдралын хэв маяг, уран сайхны илэрхийлэл, соёлын зан үйл, нүүдэлчдийн оюун санааны итгэл үнэмшлийг харуулсан өвөрмөц эд зүйлс, зураг чимэглэлийг дэлгэн үзүүлжээ.
Жишээлбэл, Дорнод аймгийн Булган сумын Норовлин уулын шинэ чулуун зэвсгийн үеийн оршуулгын газраас хүний дүрс бүхий чулуун баримал, Хүннүгийн үеийн сүлжмэл эдлэл, урлалыг тод харуулсан нэхмэл эдлэл, мөнгөн эдлэлийн хамт, Ноён уул, Түмбэр, Соёлын чулуун булш, Эртний Борнуурын булшнаас олдсон. Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас олдсон баримал.
Үзэсгэлэн нь эртний нүүдэлчдийн гоо зүйн сэтгэхүй, уран сайхны бүтээлч байдал, сэтгэл хөдлөлийн илэрхийлэл, шүтэн бишрэх зан үйлийг археологийн олдвороор хэрхэн хадгалж, хөгжүүлж, уламжилж ирсэнийг харуулах зорилготой юм.
Үзэгч та бүхнийг энэхүү үзэсгэлэнгээр зочлон Шинэ чулуун зэвсгийн үеэс эхлэн Монголын эзэнт гүрэн хүртэлх түүхэн цаг хугацаагаар аялж, өвөг дээдсийнхээ бүтээсэн урлагийн ертөнцтэй танилцахыг урьж байна.
Үргэлжлэх хугацаа: 2025.05.09-05.20-ны өдрүүдэд
Цагийн хуваарь: Даваа-Ням гаригт 09.00-17.30 цаг

Address: Exhibition space of the Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Construction Square, Chingeltei district, Ulaanbaatar.
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Left side from Construction Workers Square.
For press information and images please contact:
Email: [email protected]