ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

I AM WHAT I DO - by NOMIN Bold   
16 - 31 May 2025

​B Contemporary Art Gallery

МИНИЙ ҮЙЛДЭЛ БОЛ БИ | бие даасан үзэсгэлэн
Гавлын ясны дүрслэлээр илэрхийлэгдсэн олон давхаргат утга агуулга нь үхлийн тухай гашуун сануулга гэхээсээ илүүтэйгээр оршихуйн мөнхийн эргэлт, сүнслэг хөтлөлтийн илэрхийлэл болон хувирчээ. Түүний бүтээлүүд уламжлалт гар урлалын арга ухаан, орчин үеийн материал судлал, уран сайхны зохиомжийн огтлолцолд оршихуйг дүрслэн бүтээж, үгээр бус, үйл хөдлөлөөр хүн өөрийгөө хэрхэн бүтээдэг тухай гүн ухаантай яриа өрнүүлнэ.
Уран бүтээлчдийн дотоод оршихуй, ухамсрын мэдрэмжээс урган гарсан " МИНИЙ ҮЙЛДЭЛ БОЛ БИ " үзэсгэлэнд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Куратор: Б.Батжил, Ко-Куратор: А.Мөнхтуяа
ҮЗЭСГЭЛЭН 2025.5.16-оос 31-ыг дуустал толилуулагдана.
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 11:00-18:00 /Даваа гаригт амрана/
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989
#номин #бие_даасан_үзэсгэлэн #миний_үйлдэл_бол_би
#bcontemporary_artgallery
#дүрслэх_урлагийн_долоо_хоног


“МИНИЙ ҮЙЛДЭЛ БОЛ БИ”
Кураторын өгүүлэл

“Миний үйлдэл бол би” хэмээх энэхүү үзэсгэлэнд уран бүтээлч Номин хүн оршихуйн мөн чанар хийгээд өөрийгөө бүтээхүйг үйл хөдлөлтэй салшгүй холбон, орчин цагийн сэтгэлгээ ба уламжлалт гүн ухааны заагт гүнзгий тусгасан билээ. Хүн гэгч нь хийсвэр утгаараа тогтсон нэгэн зүйл бус, харин үйлдэл үйл хэрэг бүрийнхээ үр дагаварт бий болдог, өөрийнхөө туурвисан амьд дотоод ертөнцийн тусгал хэмээн үзэх үзэл энэхүү үзэсгэлэнгийн гол агуулга юм.
Монгол ардын оюун санаа, буддын философи, сэтгэл зүйн өв санг нэн орчин үеийн урлагийн илэрхийллийн арга барилтай зохилдуулан нэгтгэсэн түүний уран бүтээлүүд нь “Миний үйлдэл бол би” хэмээн, материал, хэлбэр, бэлгэдэл, өнгө дүрслэлийн олон төвшинд гүн гүнзгий илэрхийлнэ.
Гавлын ясны дүрслэлээр илэрхийлэгдсэн олон давхаргат утга агуулга нь үхлийн тухай гашуун сануулга гэхээсээ илүүтэйгээр оршихуйн мөнхийн эргэлт, сүнслэг хөтлөлтийн илэрхийлэл болон хувирчээ. Түүний бүтээлүүд уламжлалт гар урлалын арга ухаан, орчин үеийн материал судлал, уран сайхны зохиомжийн огтлолцолд оршихуйг дүрслэн бүтээж, үгээр бус, үйл хөдлөлөөр хүн өөрийгөө хэрхэн бүтээдэг тухай гүн ухаантай яриа өрнүүлнэ.
Энэхүү үзэсгэлэн нь хувь хүн ба нийгэм, уламжлал ба орчин үе, бие махбод ба сүнс, оршихуй ба үгүйсгэхүй хэмээх олон өнгийн зааг дунд “би” хэмээх ухагдахууныг дахин шинээр тодорхойлохыг зорьж байна. Урлаг нь энд зөвхөн гоо зүй бус, харин өөрийгөө таних, өөрийгөө бүтээх, дотоод ертөнцөө тольдон харах сэтгэлийн нандин хэрэгсэл болон оршино.
“Миний үйлдэл бол би” нь үзэгч нэг бүрийг үйлдэл бүхэн оршихуйн үндэс, ухамсрын илэрхийлэл гэдгийг ухааран мэдрэхүйд хөтлөн, уран бүтээлийн дотоод утгыг өөрийн дотор дахин бүтээж, нэгэн шинэ “би”-гийн эхлэлтэй учруулахыг зорьсон билээ.

I AM WHAT I DO
Curatorial Statement

In I AM WHAT I DO, Nomin presents a compelling exploration of human identity as a process of continuous becoming. Rooted in the idea that a person is formed through their actions, the exhibition unfolds as a meditation on the inseparability of existence and agency. Drawing from Buddhist philosophy and Mongolian cultural memory, Nomin asserts that the soul is not a fixed essence but a dynamic accumulation of conscious choices and creative gestures.
Her distinctive visual language—anchored in skull motifs, sacred symbolism, and hybrid material techniques—transforms inherited iconographies into a living vocabulary for contemporary reflection. Skulls, often emblematic of death, are reimagined here as carriers of energy, memory, and spiritual continuity. Through repetition, transformation, and material layering, Nomin constructs a visual cosmology where impermanence becomes the ground for renewal.
Bridging traditional Mongolian craft practices and global contemporary discourse, the exhibition resists binary classifications between past and present, self and collective, spiritual and material. Instead, it proposes an interwoven understanding of identity—one shaped not by static inheritance but through active engagement with the world.
I AM WHAT I DO invites viewers to consider creativity as both a personal ritual and a universal act of becoming. Through this lens, art becomes not only a reflection of who we are but a way of shaping who we might become


Address:                           B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан          
Opening Hours:              Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission:                       Free                                      
​
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS