JOURNEY 50 - by NANZADDORJ Jambaldorj
13 - 23 November 2025
Art Gallery of the Union of Mongolian Artists
13 - 23 November 2025
Art Gallery of the Union of Mongolian Artists
“Journey 50” – Solo Sculpture Exhibition by J. Nanzaddorj�
Exhibition Hall of the Union of Mongolian Artists�
November 13–23, 2025�
Opening: November 15, 14:00
Honored Artist of Mongolia J. Nanzaddorj presents “Journey 50”, a solo exhibition celebrating his 50 years of creative work. His bronze, metal, wood, and plaster sculptures blend traditional craftsmanship with contemporary expression, exploring themes of nature, humanity, and existence.
A milestone in Mongolian sculpture—honoring the legacy, mastery, and vision of one of its leading figures.
"ЗАМНАЛ 50" үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монгол Улсын Урлагийн Гавъяат зүтгэлтэн, уран барималч Жамбалдоржийн Нанзаддоржийн “Замнал 50” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Тус үзэсгэлэн нь уран бүтээлчийн 50 жилийн уран бүтээлийн замнал, сэтгэл, цаг хугацааны үр шимийг нэгэн дор багтаасан онцлогтой. Байгаль, хүн, уламжлал, оршихуйн утгыг илэрхийлсэн түүний бүтээлүүд нь хүрэл, металл зэргээс гадна мод, гипс зэрэг байгалийн материал ашиглан бүтээгдсэн бөгөөд уламжлалт уран барималын ур ухаан, орчин үеийн дүрслэх хэлний нэгдэл болж чаджээ.
Ж.Нанзаддорж нь уран дархан, уран барималч, зураачийн олон ур чадварыг нэгтгэсэн бүтээлч бөгөөд түүний уран бүтээлүүд “Сэтгэл”, “Босоо заяа”, “Этүгэн”, “Арга билэг”, “Хубилай хаан” зэрэг сэдвээр дамжин Монголын ахуй, сэтгэлгээ, түүхийн гүн утгыг илтгэдэг.
“Замнал 50” үзэсгэлэн нь нэгэн уран бүтээлчийн урт замналыг илэрхийлэхийн зэрэгцээ Монголын уран баримлын урлагийн хөгжлийн түүхэн гэрч, соёлын өвийн нэгэн хэсэг болохуйц үйл явдал юм.
Хугацаа: 2025.11.13-11.23
Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.
Утас: 11327474
Web: [email protected]
Address: Art Gallery of the Union of Mongolian Artists
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: 5.000 MNT
Travel: South from the Sukhbaatar square across Peace Avenue
For press information and images please contact:
Email: [email protected]
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: 5.000 MNT
Travel: South from the Sukhbaatar square across Peace Avenue
For press information and images please contact:
Email: [email protected]







































