MADE BY MEMORY - SUREN Hash
05 - 29 October 2024
RED GER ART GALLERY
05 - 29 October 2024
RED GER ART GALLERY
"ДУРСАМЖААР БҮТЭЭВ 3/2" ҮЗЭСГЭЛЭН
Уран бүтээлч X.Сүрэн “Made by Memory 3/2” буюу "Дурсамжаар бүтээв 3/2 " уран бүтээлийн үзэсгэлэнгээ Улаан гэр галерейд 10 дугаар сарын 5-наас 29-ний өдрүүдэд дэлгэн толилуулж байна.
Уг үзэсгэлэн уран бүтээлчийн 2021 онд толилуулсан үзэсгэлэнгийн удаах бүлэг буюу цуврал консепт үзэсгэлэнгийн үргэлжлэл билээ.
Х.Сүрэн мэргэжлийн уран бүтээлчдэд олгодог “Гэрэлт Морьд” тэтгэлгийн 2024 оны эзэн бөгөөд тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд танд энэхүү бүтээлүүдээ өргөн барьж байна. Тэрээр энэхүү үзэсгэлэнд торгон хэвлэл, цианотип техник ашигласнаас гадна цагаан уул цэцэгсийн инсталляцаа улам баяжуулан дэлгэж буй.
Үзэгч, хүлээн авагч таныг бүтээлчийн ертөнцөд зочлон, хамтдаа дурсамж бүтээхийг урьж байна. Мөн энэ удаагийн үзэсгэлэн түүний 2025 оны зургаадугаар сард дэлгэгдэх бүрэн хэмжээний үзэсгэлэнгийн урилга болон түгвэй.
“MADE BY MEMORY 3/2” EXHIBITION
“Made by Memory 3/2” opens at Red Ger Gallery and will be on from October 5th to 29th.
We are already familiar with her earlier works from the first chapter of the “Made by Memory” conceptual exhibition series. Now, the second and third chapters come together as one.
Suren Hash is the latest awardee of the “Shining Horses” fellowship award by Arts Council Mongolia, which supports emerging artists. Thanks to this invaluable grant, this exhibition has come to life.
Her pieces include cyanotype, silkscreen works, and an enriched installation of edelweiss flowers. Along with the beautiful art, it offers a space to create memories through her works. In addition, this exhibition warmly invites you to experience the artist’s complete series of work, which will be shown next year.
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРВАС:
2024 оны Гэрэлт Морьд тэтгэлэгт “Дурсамжаар бүтээв” төсөл минь шалгарснаар энэхүү “Дурсамжаар бүтээв 3/2” /хоёрны гурав/ хэмээх үзэсгэлэн амилж байна.
Анхны бие даасан цуврал үзэсгэлэнгээ олны хүртээл болгосноос хойш гурван намрыг үджээ. Цаг хугацаа өнгөрөх тутам уран бүтээлчийн бодол сэтгэл улам боловсордгийг таньж, бүтээлийн санаа хувьсан өөрчлөгдөхийг үзлээ. Уран бүтээлийг цаг болзож туурвидаггүйчлэн илүү “дотортой”, утга учиртай бүтээл гаргахыг зорьж багагүй цаг зарцуулсныг үзэгч та болгооно буй за.
Бага наснаасаа сонирхолтой ургамлууд цуглуулж, хэл бичгийн зузаан толины завсарт хавчуулан хатаадаг маань хатаамлаас сэдэвлэсэн бүтээлүүдэд тусгалаа олжээ. Ингэж хийх явцад эмээгийн минь хэлдэг “Эзэн нь мөнх, эд нь хэврэг байг” хэмээх ерөөл байнга сэтгэлд байсан нь өнгөрсөн, одоо, ирээдүйг дурсамжаараа холбосон цаг хугацааны бүтээлч аялал лугаа байлаа.
Та уран бүтээлчийн ертөнцийн нэгээхэн хэсэгт зочилж, түүний урландаа суугаад төсөөллөө бодит болгох замбараагүй мэт боловч үзэсгэлэнтэй үйл явцыг дэргэдээс нь харж буй мэт сониучирхан, өнийн дурсамжиндаа өчүүхэн зай гарган таалан соёрхоно уу.
Хүндэтгэсэн
Х.Сүрэн
artist’s complete series of work, which will be shown next year.
ARTIST’S NOTE:
First of all, this exhibition has been made possible through the “Shining Horses” grant for my “Made by Memory” project.
It has been three years since my first solo exhibition. Since then, I’ve grown and evolved as an artist. These last three years have been a slow and steady process of personal and professional development. I hope viewers will feel that time and growth in my works.
As a child, I was fascinated by flowers and plants. I used to press them into herbariums using a huge old dictionary. Now, I’ve brought that same curiosity into the pieces in this exhibition. As I worked, I kept recalling my grandmother’s words: “эд нь хэврэг, эзэн нь мөнх байг” (the objects are fragile, but may their owners be eternal). It felt like a creative journey through time—making art from memories while being intensely focused on the present, with excitement and hope for tomorrow.
I invite you to step into my world, walk with me through the chaotic yet beautiful process of creating art, travel through time, and make lasting memories.
With gratitude,
Suren Hash
ACCESSIBLE ART EXHIBITION БУЮУ ХҮН БҮРД ХҮРТЭЭМЖТЭЙ ҮЗЭСГЭЛЭН
Хүн бүр хүртэх, хүнд хүртээмжтэй дэглэх үзэсгэлэн гэдэг нь бүтээлийн харагдах өнцөг тод байхаас гадна нэн чухал зүйл бол бүтээлийг тайлбарласан хэл найруулга ойлгомжтой, тайлбарын тиг түүний уншигдах байдал бүгдэд тодорхой байхаас эхэлдэг.
Хүн бүр энэхүү үзэсгэлэнг ижил хүртэж, өөр өөрийнхөөрөө таашаал аваасай хэмээн эрмэлзэв. Тиймээс үзэсгэлэнг хүн амын цөөнх болох хараа, хэл яриа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд бага ч гэсэн ээлтэй байхаар үзэсгэлэнгээ дэглэн танилцуулахаар зорьсон юм. Уран бүтээлийн тайлбар болгон товгор үcэг бүхий брайл тайлбар, бүтээл болгоны хийцийг тайлбарласан дуу хоолой болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан код бүхий видео тайлбарыг бүтээл тус бүрийн хажууд байршууллаа.
Та бүхэн уран бүтээлч болон түүний багийн хүн бүрд хүртээмжтэй байлгахыг зорьж гаргасан энэхүү жижигхэн үйл ажиллагааны талаар сайжруулалт болон санал хүсэлт байвал бидэнд доорх код болон SurenSuzi Facebook хуудас, Surensuzi Instagram эсвэл [email protected] цахим шууданд саналаа ирүүлэн бидний ажилд хувь нэмрээ оруулаарай.
ACCESSIBLE ART EXHIBITION
An accessible art exhibition starts with not only displaying the art works in a clear light, but also developing and presenting the descriptions in an easy to understand format and language.
The intention is to allow everyone to enjoy the exhibition equally and to experience the sense of enjoyment unique to each person. With this intention in mind, I have aspired to curate this exhibition to be accessible to those with visual, hearing, and speech impairments. To this end, the descriptions have been provided in braille along with the audios as well as videos detailing each work.
If you have any feedback and suggestion for the artist and her team on improving our tiny yet accessibility-focused initiative, please share them via the below code and the SurenSuzi Facebook page, Surensuzi Instagram page, or [email protected]

Address: Red Ger Creative Space, Tourist street, Delta center, 4th floor, Room 402. (Arts Council of Mongolia office)
Opening Hours: Monday to Friday, 11am to 5pm
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]