MY UNIVERSE - by DUNBUREE Gaadan
28 October - 03 November, 2021
MONGOLIAN NATIONAL ART GALLERY
28 October - 03 November, 2021
MONGOLIAN NATIONAL ART GALLERY
Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, УЭ-ийн шагналт зураач Гаадангийн Дунбүрээгийн “МИНИЙ ЕРТӨНЦ” хүндэтгэлийн үзэсгэлэн.
Монголын орчин цагийн дүрслэх урлагийг хөгжүүлэх, улсын сан хөмрөгийг баяжуулах, хойч залуу үеэ урлагаар дамжуулан сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүлэх, тэдний дахин давтагдашгүй сор бүтээлийг сурталчилан таниулах зорилгоор “Ахмад уран уран бүтээлчдийн хүндэтгэлийн үзэсгэлэн”-г 2019 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн уламжлалтай.
Тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн МУУГЗ зураач Г.Дунбүрээгийн “Миний ертөнц” хүндэтгэлийн үзэсгэлэнг энэ цаг дор зохион байгуулж үзэгч та бүхэндээ толилуулж байна.
Гаадангийн Дунбүрээ нь 1941 онд Төв аймгийн Өндөр ширээт суманд төрсөн. 1965 онд Улсын багшийн дээд сургуулийн уран зургийн анги төгсжээ. 1968 онд Монголын Урчуудын Эвлэлд элсэн Монгол улс төдийгүй олон улсад зохион байгуулагдсан үзэсгэлэнд тогтмол оролцож ирснээс 1986 онд Монгол-Зөвлөлтийн зураачдын хамтран Улаанбаатар, Москвад зохион байгуулдаг “Найрамдлын замаар” үзэсгэлэнд гуч шахам шинэ уран бүтээлээ толилуулжээ.
1960-аад оны Монголын Дүрслэх урлагийн хамгийн том ололт нь модерн уран зураг байлаа. 1968 онд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Залуу уран бүтээлчдийн анхдугаар үзэсгэлэн” тавигдсан түүхтэй. Үзэсгэлэнд Г.Дунбүрээ зураач “Арван ямаа” хийсвэр сэтгэлгээний бүтээлээрээ оролцсон нь “Хөрөнгөтний урлагийг сурталчиллаа” хэмээн шийтгүүлж байсан хэдий ч хожим Монголын модерн уран зургийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Зураачийн ихэнх шилдэг бүтээл нь Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт хадаглагддаг бөгөөд Их хүрээ бол Дунбүрээ зураачийн уран бүтээлийн гол сэдэв юм.Мөн түүний бүтээл АНУ, ОХУ, Чили, Солонгос, Франц, Япон, Вьетнам зэрэг олон улс орны урлаг сонирхогчдын сан хөмрөгт хүндтэй байр суурийг хэдийнээ эзэлсэн байна.
Тус үзэсгэлэнд зураачийн 1961 оноос хойш бүтээн туурвисан Монголын Их хүрээ хийд болон түүхэн аж байдал, байгалийн сэдэвт 100 гаруй уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 03-ныг дуустал Монголын хуучин нийслэлийн мартагдсан дүр төрх, түүний урлаг дахь дотоод ертөнцөөр аялуулах болно.

Exhibition Details
Title: MY UNIVERSE - by DUNBUREE Gaadan
Address: Mongolian National Art Gallery is located east side of the main square or parliament building.
Dates: 28 October - 03 November, 2021
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: 5000 MNT
For press information and images please contact:
Email: [email protected]