NOT FAR - Photography Exhibition
11 - 14 August 2024
Bichig Soyol Art Gallery
11 - 14 August 2024
Bichig Soyol Art Gallery
ХОЛ БИШ / ТАЛАРХАЛ / МОНГОЛДОО
Гэрэл зурагчин дүү М. Мөнхтүшиг-тэйгээ "Нөгөөдөр замд гарах уу?" гээд харанхуй гараад явсан аялал маань 5000 км замыг туулж Улаанбаатараас очиж болох хамгийн хол цэг болох 1900км алсад орших Баян-Өлгийн Хотон нуурын эрэг хүртэл хөтлөж нийтдээ Монголынхоо 10 аймгаар 5000 км замыг туулжээ.
Замдаа орой бүр хоорондоо ярилцаж явсан зүйл нь "Талархал"-н тухай байлаа. Эх орон маань бидэнд ийм өгөөмөр хандаж, хорвоогийн хамгийн тансагийг үзүүлж байхад бид ер нь хэр талархаж амьдардаг юм бэ ? 1300 км цаана хэцүү хадан дээр явж байхад 24 цаг тасралтгүй ээлжилж машинаа бариад араас ирж нэгдсэн нөхөд минь хүртэл бас л нэгэн талархал юм.
Талархсан бол яавал дээр вэ ? Хуваалцах хэрэгтэй. Яаж хуваалцах вэ ? Хүн болгоны хуваалцах зам нь өөр л байх. Зарим нь шүлэг бичиж, зарим нь ая эгшиг зохиож эх орноо магтан дуулдаг бол харин бид 5000 км замын туршид өөрсдийн авсан гэрэл зургаа та бүхэнтэй хуваалцахаар шийдэж "ХОЛ БИШ" нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж байна. Мөн Түшиг бид хоёр тус тусдаа 48-64 ширхэг гэрэл зурагтай "Эмо үүрд" "Тэнгэрийн цэцэг" артист бүүк гэрэл зургийн бяцхан товхимол гаргаснаа тэр өдрүүдэд дэлгэх болно. Үзэсгэлэн, номын тусгайлан нээлт арга хэмжээ гэж болохгүй аль ч цагт нь ирээд зургаа үзээд, кофегоо уугаад, уран бүтээлчидтэйгээ ярилцаад, номоо үзээд эмороход л болох юм.
Гэрэл зургийн худалдаа, номын худалдаа явагдах болно
Үзэсгэлэнгийн цаг - 08.11-14 хооронд өдөр бүр 10-19 цаг
Үзэсгэлэнгийн хаяг - Талбайн чанх урд талд Урчуудын эвлэлийн 2 давхарт