ORIGINS - by ANJA Brown
16 - 22 September 2025
Norphei Art Gallery
16 - 22 September 2025
Norphei Art Gallery
Өнгөрсөн зууны 1950-60 оны үед дэлхийн хүн төрөлхтөн зургаагаас долоон мянган хэлээр хоорондоо ярьж нэвтэрдэг байсан гэх судалгаа бий.
Харин орчин үед улс орнуудын болон үндэстэн ястаны н тэнцвэргүй харилцаа ,эдийн засгийн хямрал,даяарчлал,шинэ технологийн хөгжил,дайн тулаан зэргээс шалтгаалан жил бүр гуч орчим хэл устан хэрэглээнээс гарч буй туйлын харамсалтай мэдээ бий .
Энэ маягаар цаашид үргэжлэх аваас 2050 онд дэлхийн хүн ард хоорондоо ердөө хоёр мянга орчим хэлээр л харилцах магадлал ЮНЕСКО гаргасан байна.
Дэлхийн хэлний улаан номд буриад хэл бүртгэгдсэн ба монгол хэл хүн амын тоо цөөн гэх шалтгаанаар устаж үгүй болох хэрэглээнээс удахгүй хасагдах магадлалтай хэлний тоонд багтаж байна.
Смитсоны музейд 2020 онд дадлага хийж байхдаа устаж үгүй болсон уугуул индианчуудын хэлийг сэргээх хэл шинжлэлийн эрдэм шинжилгээний хуралд оролцох завшаан тохиолдсон юм .
Энэ хурлаас “Хэл үгүй бол соёл үгүй” гэсэн дүгнэлт гаргасан нь надад ойр бас хүнд туссан юм. Хэл соёлоо оройтон алдаж хоцрохоосоо өмнө хамгаалах ,ажиллах шаардлагатай юм байна шүү санаа төрж энэ бэсрэг төслөө эхлүүлсэн билээ.
Уугуул индианчуудын хэл соёл устасны адил америк нутгийн уугуул зэрлэг бизон үхэр үгүй болсон. Ийм учир устаж үгүй болсоны бэлгэдэл болгож үхрийн хэл ашиглан төлөөлүүлэн санаагаа хэрэгжүүлсэн болно.
Мөн Монголчуудын “есөн хэлийн хүн”,”хар цагаан хэл ам “зэрэг зүйрлэл хэллэгүүдийг бэлгэдэл болгон бүтээлдээ тусгахыг хичээсэн юм. Бүтээсэн зургуудаа хүрээлж жаазлахдаа монгол цоожоор цоожлон , эрдэм ном багшийг дээдлэх шар хадгаар чимсэн минь мөн бэлгэдэлийн чанартай.
Аялгуу сайхан эх монгол хэл минь бат бөх монгол өв соёлоор цоожлогдон үе үе дамжин хадгалагдаж, багш шавийн эрдэм номоор дэлгэрэн хөгжин бадарч байх ерөөлийг өргөж байгааг хүлээн авна уу.
Аня Браун. /Ш.О/
АНУ. Хьюстон хот.
2025.09.15

Adress: Norphei Art Gallery
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Bluemon centre, J.Sambuu street, Baga Toiru, Sukhbaatar district-8 khoroo, Ulaanbaatar, Mongolia
For press information and images: [email protected]