PAINT THE TOWN RED - by YESUK Sh
18 - 27 October 2024
Norphei Art Gallery
18 - 27 October 2024
Norphei Art Gallery
“Paint the town red” Solo exhibition
Artist: Yesuk SH
Art Code art & advisory
Бидний амьдралын дурсамж бүхэн мэдрэмжүүдээр хөглөгдөн сэтгэл зүрхэнд гүн шингэдэг. Харин урлаг бидэнд үл давтагдах мэдрэмжүүдтэйгээ танилцах боломжыг олгодог нь гайхалтай. Олон зууны туршид уран бүтээлчид өөрсдийн бүтээлээр дамжуулан үзэгчдэд тэдгээрийн мэддэг, хардаг, сонсдог хэдий ч тэр бүр анзаараад байдаггүй зүйлсийг өөрийн бодол, харах өнцөг, шинэ содон дүрслэл болоод өгүүлэмжийг шингээн сэтгэл зүрхэнд шивнэдэг нь хүн төрөлхтнийг илүү амьдлаг байлгасаар ирсэн. Залуу уран бүтээлч Ш.Ерсингийн анхны бие даасан үзэсгэлэнгийн нэр болох "Paint the town red" гэсэн Америк хэлц үг нь Монгол хэлнээ "хөгжилдье, зугаацъя" гэсэн утгыг агуулах бөгөөд уг үзэсгэлэнгийн гол санааг энгийнээр бөгөөд товчхоноор илэрхийлнэ. Хүн бүр өөрт өгөгдсөн цаг хугацаанд, тодорхой орон зайд түрхэн зуур үдлээд буцахдаа олон зүйлсийг үл хайхардаг нь нууц биш. Өнгөрсөнд тохиолдсон хөгжилтэй мөчүүд, зугаатай цаг үеийг эргээд дурсах төдийд бид илүү аз жаргалтай болдог. Харин тэрхүү аз жаргалаа яг тухайн мөчид хэдий хэр мэдэрч чаддаг вэ?
Бүтээл дэхь дүрүүдийн хувьд дийлэнхи нь урьд үеийг санагдуулам эртний баатрууд, хаад, хатадыг орчин үеийн хэллэг, дүр дүрслэлтэй хослуулснаар бид аль ч цаг үед байсан хүмүүний амьдрал мөн чанартаа яг л ижилхэн гэсэн санааг илтгэнэ. Бүтээл тус бүрийн зохиомж үзэгчрүү чиглэн, хөдөлгөөн болоод харц мөн үйл хөдлөлөөрөө харилцах мэдрэмж өгч буй нь уран бүтээлч нь бүтээл дэх дүрүүдээр дамжуулан үзэгч бүхэнтэй харилцаж буйн нэг хэлбэр юм. Харин үйл явдлын хувьд хэсэгхэн зуурын өрнөлийг харуулсан нь бидний амьдрал богинохон атлаа олон жижиг үйл явдлууд, тэдгээрээс бий болсон мэдрэмжүүд дунд өрнөдгийг харуулжээ. Мөн хөөсөн бөмбөлөгийг нэлээдгүй дүрслэсэн нь аз жаргалтай амьдрал гэхээс илүүтэй хөгжилтэй, зугаатай мөчүүд бидэнд анзаарч, мэдэрч чадвал олон байдгийг сануулна.
Уг үзэсгэлэнгийн үйл явц 10 сар гарангийн хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 23 бүтээлтэйгээр та бүхний оюуны мэлмийд хүрч байна. Уран бүтээлч хүн бүрийн хувьд үзэсгэлэнд бэлтгэх процесс нь үргэлж хувь хүний хувьд хөгжсөн, өөртэйгээ илүү танилцсан, шинийг эрэлхийлсэн бас зөрчилдсөн, өөрөөсөө зугтаасан бас эвлэрсэн мэдрэмжүүд дунд өрнөдөг нь төгсгөлдөө гайхалтай үр дүнг бий болгодог. Үзэсгэлэн бэлэн болоод дуусах үед дараагийн олон шинэ санаанууд, бүтээлч сэтгэлгээ, өөрөөсөө болон бусдаас мэдрэх мэдрэмжүүд өөр түвшинд очсон байдаг нь үзэгчдэд ч мөн дараа дараагийн бүтээлүүдийг тэсэн ядан харах хүлээлтийг үүсгэдэг.
2024.10.18 - 10.27

Adress: Norphei Art Gallery
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Bluemon centre, J.Sambuu street, Baga Toiru, Sukhbaatar district-8 khoroo, Ulaanbaatar, Mongolia
For press information and images: [email protected]