ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

SILK ROAD - by MUNKHZUL Soronzonbold   
06 February - 01 March 2026

​B Contemporary Art Gallery

“Торгоны зам” бол зүг чиг төдий замнал бус, соёл иргэншлийг холбосон оюун санааны их урсгал юм. Уран бүтээлч Соронзонболдын Мөнгөнзул энэхүү үзэсгэлэнгээрээ нүүдлийн ахуйн хэмнэл, тэмээн жингийн тасралтгүй цуваа, дорно дахины уул ус, үүл манан, монгол эмэгтэйн язгуур гоо сайхныг монгол зургийн уламжлалт хэллэг болон орчин үеийн зохиомжтой хослуулан өгүүлжээ.
Бүтээлүүдэд тэмээн жин мушгирсан долгио мэт эргэлдэн урсаж, цаг хугацаа, орон зайн хил хязгаарыг давсан хөдөлгөөн болон хувирна. Уулс үүлтэй уусан нэгдэж, зам харгуй тэнгэр газар хоёрыг холбох гүүр мэт татагдана. Энэ бүхэн нь Торгоны замын түүхэн аяллыг төдийгүй, хүн ба байгаль, дотоод оршихуй ба гадаад ертөнцийн зохицлыг бэлгэднэ.
Үзэсгэлэнгийн гол өгүүлэмжид монгол эмэгтэйн нэг бус, олон дүр зэрэгцэн оршиж, эртний хадны дүрслэлээс эхлээд Торгоны замын үеийн язгуурт бүсгүйчүүд, өнөө цагийн залуу охид хүртэлх цаг хугацааны урт хэлхээг монгол зурагт нэгтгэнэ. Эдгээр хөргүүд нь тус бүрдээ өөр өөр өнгө аяс, зан чанар, дотоод ертөнцийг илэрхийлэхийн зэрэгцээ, хамтаараа соёлын өвийг тээгч, амьдралын хэмнэлийг тэнцвэржүүлэгч эмэгтэй хүний мөн чанарыг бүрдүүлнэ. Нарийн хээ угалз, давтагдах хэмнэл, тод улаан, алтлаг, хөх ногоон өнгийн зохирол нь дорнын гоо зүйг орчин үеийн мэдрэмжтэй уялдуулж, монгол зургийн дотоод орон зайд аажмаар татан оруулах уран сайхны урсгалыг бий болгоно.
“Торгоны зам” үзэсгэлэн нь түүхэн жимийг сэргээн харуулахын зэрэгцээ, өнөө цагийн хүний дотоод аяллыг сануулсан уран сайхны бясалгал юм. Энэ бол нүүдэлчний сэтгэлгээ, эмэгтэй хүний язгуур гоо сайхан, байгальтай зохилдох монгол ухааныг нэгэн цул өгүүлэмж болгон зангидсан уран бүтээлийн ертөнц билээ.

​БИЙ КОНТЕМПОРАРИ АРТ ГАЛЕРЕЙ
2026.2.5
Үзэсгэлэн 2026 оны 3-р сарын 1 өдрийг дуустал Б контемпорари арт галерейд үргэлжилнэ. Та бүхнийг урьж байна.
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 11:00-19:00 /Даваа гаригт амарна/
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989


Address:                           B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан          
Opening Hours:              Tuesday to Sunday, 11:00am to 6pm, Мягмар - Ням гаргуудад 11:00 - 18:00
Admission:                       10,000 MNT                                      
​
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS