ART AVENUE
  • HOME
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

SOULSCAPE - by BAT-ERDENE Batchuluun & TSAGAANTSOOJ Erdenechimeg 
21 March - 13 April 2025  
​Art Gallery of the Union of Mongolian Artists

​

“SOULSCAPE” БАТ-ЭРДЭНЭ БОЛОН ЦАГААНЦООЖ НАРЫН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН

Хүний дотоод ертөнц сэтгэл нь хүртэхүйгээрээ гаднаас ирэх мэдрэмжүүдийг цуглуулж байдаг. тэдгээр мэдрэмжүүдийг уран бүтээл болгон илэрхийлж байгаа нь бидний SOULSCAPE юм. Энэ орон зайд алхаж орж ирснээр бид зөвхөн галерейд зочилж буй биш, харин хоёр өөр ертөнц рүү нэвтрэх гэж байна. Тэд тус бүрдээ өөрийн түүх, өөрийн аяллаар дүүрэн. Энэ бол Бат-Эрдэнэ болон Цагаанцоожийн хамтарсан “SOULSCAPE” үзэсгэлэн бөгөөд байгаль ертөнц болон хүний нийгмийн заагт орших огтлолцол юм. Байгалийн хэмнэл, хөдөлгөөн нийгмийн чимээгүй мөргөлдөөнтэй уулзах хором биднийг энэ бүгдийг аль алиныг нь зэрэгцүүлэн мэдрэхийг урих болно.

Уран бүтээлч Цагаанцоожийн бүтээлүүдээс байгалийн мөн чанарыг бүтээлээрээ дамжуулан өвөрмөцөөр тусгасан байдлыг олж харна. Түүний бүтээлүүдэд орон зайн дүрслэлээс гадна цаг хугацаанаас үүссэн амьдралын илэрхийлэмжүүд бий. Төмөр, мод, акрил гэх мэт материалуудын үндсэн бүтцийн онцлогоор хязгаарлагдахгүйгээр, өрөг урлагаар дамжуулан байгалийн бүрдэл хэсэг мэт чөлөөтэй урсах хөдөлгөөнийг гаргаж өгсөн. Ингэхдээ бүтээл бүрийн жижиг хэсгүүд, нарийн төвөгтэй өнгө аясыг амилуулж, тасралтгүй хөдөлгөөнд орших хэв маягийг бий болгож байгааг харж болно.
Цагаанцоожийн материалуудтай ажилласан арга нь онцгой бөгөөд уламжлалт аргаас ялгаатай. Түүний бүтээлүүд орон зай ба хөдөлгөөн хоорондын байгалийн тэнцвэрийг илэрхийлнэ. Тухайлбал, тунгалаг акрилкаао хийсэн бүтээлд, нэг талаас өндрөөс урсах голын урсгалын эрч, нөгөө талөөс мөсний хэлбэртэй төстэй байдал нь бидэнд байгалийн мөс хайлсаар буйг санагдуулна. Модон инсталляциуд нь мод гэх биетийн мөн чанарыг хүүрнэх адил. Мод нь үндэснээсээ ургаж, хөрснөөсөө ус болон эрдэс бодисыг шингээн авч, мянган жил амьдардаг шигээ цаг хугацаа болон орон зайн дурсамжийг өөртөө хадгалдаг. Энэхүү бүтээлд моднууд тэнхлэгийн дагуу тэгш хэмтэй холбогдсон ч динамик, уян хатан хөдөлгөөнтэй харагдах нь нүүдэлчдийн уламжлалт арга технологийг орчин үеийн урлагийн бүтээлд шингээн илэрхийлсэн мэт.

Цагаанцоожийн бүтээлүүд зүгээр л байгалийн мөн чанарыг дүрсэлсэнгүй, харин түүний хэмнэл бүрийг ажилбар бүрд шингээж өгсөн. Улмаар эдгээр бүтээлүүд нь статик нэг л өгүүлэмжтэй биш, харин үзэгч бүрийн өнцгөөс хамаарч өөрчлөгдөх боломжтойгоор бүтээгдсэн. Эртний Хүннүгийн үеийн хээ угалзнаас санаа авсан Mетал нерж болон неон ажилд хээний үндсэн шинж болох давтамжийг хөгжмийн хэмжээстэй зүйрлэн орон зайг олон давтамж хэмжээст хуваарилан хэмнэл хөдөлгөөн үүсгэжээ. Нарийн элемент болон хөдөлгөөн хоорондын энэхүү динамик харилцан үйлчлэл нь биднийг урлагийн бүтээлийг зөвхөн харах ажиглах биш, харин түүнд нэгдэн уусахыг урих болно.

Харин уран бүтээлч Бат-Эрдэнийн бүтээлийн тухайд— энэ бол тэс өөр ертөнц бөгөөд өөрийн онцлог бүхий гүн гүнзгий нийгмийн утга агуулгыг бидэнд илэрхийлнэ. Бат-Эрдэнийн бүтээлүүд нь зөвхөн гоо зүйн илэрхийлэмжийг тодотгох гэхээс илүү, бидний эргэн тойрон дахь нийгмийг хэлбэржүүлэгч олон талт яриа, хөөрөөний нийгмийн үйл явц дахь чимээгүй өгүүлэмж адил. Түүний бүтээлүүд нь хүний нийгмийн харилцан үйлчлэлийг хэлбэржүүлэгч нууцлагдмал, чимээгүй хүчин зүйлсийг гүнзгий илэрхийлэл — өөрөөр бидний нийгмийн амьдралыг бүрдүүлэгч засаглалын бүтцийн зураглал адил.
Түүний энэхүү ертөнцөд бид нийгмийн шаталсан бүтэц дэх бидний анзаардаггүй, асуулт тавихгүйгээр энгийн мэт хүлээн зөвшөөрсөн хүчний харилцааны динамикийн орон зайд орж ирэх юм. Жинхэнэ хэмээн итгэсэн бусадтай харилцах харилцаагаараа удирдуулан өдөр тутмын нийгмийн амьдралд бид жолоодлогогүйгээр оролцож байдаг. Тус дэвсгэр дээр Бат-Эрдэнийн бүтээлүүдийг харахад энгийн мэт санагдаж болох ч, сониуч хүүхдийн гэнэн нүдээр тольдвол ЯАГААД? гэх гүнзгий асуултаар хөтлөгдөх нийгмийн шүүмжүүдийг дагуулна. Бүтээл бүр нь бидэнд ямар нэгэн зүйлтэй холбоотой таамгуудыг төрүүлж, юмстай эсвэл бусадтай холбоотой бидний идэвхгүйгээр хүлээн зөвшөөрсөн ойлголтуудыг дахин нягтлахыг, эргэн харахыг сануулна.

​Түүний бүтээлд харуулсан хүчний далд механизм, нийгмийн бүтэц доторх чимээгүй тэмцлүүдийг хэрхэн бид нийгмийн харилцаандаа хадгалж байдаг болохыг эргэцүүлэх боломжийг олгоно. Эдгээр бүтээлүүдэд илэрхийлэгдсэн амаргүй үнэнүүдээс бид зайлсхийх боломжгүй. Энгийн мэт санагдаж болох зүйл нь үнэндээ бидний олон жил амьдарсан нийгмийн түүхийн шалгалт, сорилт, эцэст нь өөрчлөлт. Учир нь уран бүтээлчийн ажлууд нь яг л толь шиг, зөвхөн гадаад хүчний бүтэц биш, бидний өдөр тутмын амьдралд эрх мэдлийг удирддаг дотоод итгэл үнэмшил ба динамикийг харуулж байгаа юм. Энэ нь биднийг дотогшоо өнгийж, зөвхөн биднийг тойрон хүрээлсэн гадаад ертөнцийг биш, харин түүнийтэй бид хэрхэн холбогдож харилцан буйг эргэцүүлэхийг уриална.
Яг одоо бид энэ мөчид, энэ орон зайд нэгдэж байна. SOULSCAPE нь зөвхөн хамтарсан үзэсгэлэн биш, давтагдашгүй байдлаар “би” гээ дахин нээж, таньж мэдэж буй хоёр уран бүтээлчийн, хоёр өөр ертөнцийн аялал. Бүтээлүүдэд илэрхийлэгдэх байгалийн хэмнэл болон хүний нийгмийн тэмцлийн уулзварын гэрч болж үзэсгэлэнг зөвхөн үзэх биш, өөрөөрөө холбогдож, асууж, эргэцүүлж бодох мөчид таныг урьж байна.

А. Тэнүүнжаргал
Социологи, Нийгмийн ажлын тэнхим
Монгол Улсын Их Сургууль

English version:

Soulscape Joint Exhibit of Bat-Erdene Batchuluun and Tsagaantsooj
As we step into this space, we are not simply entering a gallery — we are stepping into two distinct worlds, each filled with its own story, its own journey. This is the Soulscape joint exhibition of Bat-Erdene Batchuluun and Tsagaantsooj, a place where the natural world and the human world collide, where the pulse of nature meets the quiet tensions of society, inviting us to experience both simultaneously.
Let us first wander through Tsagaantsooj’s collection, where we are immediately struck by the artist’s unique ability to capture the essence of nature as an art installation. What stands out in Tsagaantsooj’s work is not just the depiction of space, but the life that emerges from time itself. Rather than being confined by the structure of materials such as iron, wood, and acrylic, Tsagaantsooj’s artistry allows the free-flowing movement and texture of nature to break through in every installation. Each detail, each nuance, breathes life into the scene, creating undisturbed patterns in constant motion.
The artist’s approach to materials is especially striking. Unlike traditional works that are limited by the rigidity of their medium, Tsagaantsooj embraces fluidity. There is a natural balance between space and movement in the work, much like the gentle flow of wind, water, or ice. The textures, free from structural constraints, give off a raw, organic energy that seems to pulse beneath every surface. This freedom allows artist to create art that not only shows nature, but makes us feel its constant movement and life.
What Tsagaantsooj accomplishes here is not merely the representation of the natural world, but the capture of its very pulse. These pieces are not static; they shift and change with the viewer's perspective. The textures seem to come alive, allowing us to experience nature not just as something seen, but as something deeply felt. This dynamic interplay between detail and movement invites us to step into the art itself — to become part of it, rather than just observe it from the outside.
And then, we turn to Bat-Erdene Batchuluun’s work — an entirely different world, but one that speaks just as profoundly. Bat-Erdene’s art isn’t simply about aesthetic beauty; it is a silent, powerful narrative about the political dialogues and social processes that shape the world around us. His work dives into the subtle, often invisible forces that govern human interaction — the quiet hegemonic structures that shape our lives.
In this world, we move through a space where power dynamics are entrenched and normalized, where we unknowingly legitimize these forces by accepting them without question. We navigate life passively, driven by a broken concept of authenticity in our relationships with others. At first glance, Bat-Erdene’s pieces may seem simple, even meaningless. But when we engage with them with the innocence of a child, daring to question, we uncover profound social critiques beneath the surface. Each piece invites us to challenge our assumptions, to confront the passive roles we have come to accept, and to reexamine the authenticity of our connections with one another.
Through his work, Bat-Erdene asks us to look beyond what is immediately visible — to see the hidden mechanisms of power, the quiet struggles within the social fabric, and to reflect on our complicity in maintaining them. There is no escape from the uncomfortable truths his work reveals. What may seem simple is, in fact, a profound invitation to question the narratives we have long lived by, to challenge the status quo, and ultimately, to change.
His art is a mirror, holding up not only the external structures of power but the internalized beliefs and dynamics that govern our everyday lives. It asks us to look within, to question not only the world around us but the very way we engage with it.
So, here we stand — at this moment, in this space. Soulscape is more than just a joint exhibition. It is an invitation to dive deep into two singular worlds, each with its own journey of self-discovery. And at this exact moment, we are witnesses to this extraordinary convergence — where nature’s pulse and society’s struggles meet, where we are asked not just to observe, but to engage, to question, and to reflect. This is the journey of Bat-Erdene and Tsagaantsooj, and now, it is yours as well.




Address:                          Art Gallery of the Union of Mongolian Artists                       
Opening Hours:              Monday to Sunday, 10:30am to 6pm  
Admission:                      5.000 MNT                                        
Travel:                             South from the Sukhbaatar square across Peace Avenue
 
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
  • HOME
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS