THE CLOUD PATH - UUGANBAYAR Kherlenchimeg
18 February - 03 March 2025
Art Gallery of the Union of Mongolian Artists

Үүлэн дээрх мөр
Үзэсгэлэн маань хэлбэрийн хувьд нэлээд өөр өөр өнцгөөс бүрдсэн боловч агуулгын хувьд ерөнхийдөө өөрийнхөө итгэл үнэмшил, ертөнцийг үзэх үзэл, оршихуйг үнэлэх үнэлэмжийг нэг цонхоор харахыг хичээсэн билээ. Ер нь урьд өмнө дэлгэж байсан үзэсгэлэнгүүд маань бие даасан агуулга, нэг өнгө аястай, нөхцөл ахуйг тус тусад нь үзүүлэхээсээ илүүтэй агуулга болон хэлбэрийн хувьд аажимдаа хувьсан өөрчлөгдөх оюун сэтгэл, ухамсрын илэрхийлэл болж ирсэн билээ.
Мэдээж арга барил, ур чадварын хувьд өсөж дэвшихээс гадна сэдэв, агуулга нь аажимдаа хувьсан өөрчлөгдөж өдий хүржээ. Сюрреалист өнгө аястай зүүдэн ертөнц, хүн ба байгаль, үлгэр домог, гүн ухаан гэх мэтээр өөр хоорондоо холбоотой сэдвүүд ар араасаа шилжин өөрчлөгдсөөр байна.
Сүүлийн жилүүдэд Буддын гүн ухаан, ертөнцийг үзэх үзэл, оршихуйн зүй тогтолыг үнэлэх үнэлэмж зэрэг нь миний оюун сэтгэлийг татжээ. Энэ чиглэлд хандсан бүтээлүүдийг хийх хүсэл, эрмэлзэл, сэдэл, зорилго агуулж багагүй хугацаа өнгөрчээ. Бүтээлүүдийн өгүүлэмж, санаа, зохиомж, билэгдэл нь Буддын шашны тодорхой агуулгыг харуулахын сацуу, бүтээлээ бүтээх үйл явц нь чухал байр суурь эзлэх юм. Энэ нь миний болоод үзэгчдийн дотоод оюун санаа, ухамсрын өөрчлөлт хөгжилд машид чухал билээ. Үүнийг тайлбарлахын тулд бясалгалын суурь ойлголтоос товч жишээ татах нь зүйтэй.
Бясалгал нь хоёр үндсэн хэсгээс бүрдэнэ. Нэгт, төвлөрлийг хөгжүүлэх, цаашлаад өндөр төвлөрлийг бүтээх. Хоёрт, юмсыг тэгш тэнцвэртэй ажиглан шинжлэх замаар зүй тогтлыг ойлгох үйл явц юм. Энэ нь төвлөрөх ба шинжлэх хоёр арга замыг агуулдаг. Уг аргыг суралцсанаар бүтээл хийх үйл явц маань илүү цэгцтэй болж, гадаад болон дотоод хөгжлийн эрдэм арвин байх боломжтой.
Үдшийн гялаан
Мөнх бусын хоосон чанарт энэ хорвоод хүний амь нас, бие сэтгэл гэдэг шуурган дундах зулын өчүүхэн гал мэт тун чиг хэврэг билээ. Амьдралдаа олон зүйл—зовлон жаргал, алдаа оноо, амжилт бүтээлийг амсан өнгөрүүлж, насны өндөрлөгт хүрсэн нэгэн бодьгалийг дүрслэн харуулна.
Тэрээр амьдралын олон олон хэцүү бэрхийг туулж өдий хүрсэн ч сэтгэлийн дотоод гал, гэрэл гэгээ, энэрэл хайрыг үл бөхөөн, түүнийгээ нандигнан хадгалсаар буй нь энэ билээ. "Үдшийн гялаан" хэмээн нэрлэсэн нь алтан нарыг шингээн үдээд, түүний гэрэл гэгээг цацруулан үдшийн тэнгэрт хэсэгхэн гялалздаг ч өглөө нь үүрийн цолмон болон дахин гэрэлтдэг сансар орчлонгийн жамыг бэлгэдсэн билээ.
Үүрийн цолмон
Энэхүү зураг маань хүн бүрийн дотор орших ариун гэгээн мөн чанар, хүүхэд насны цэвэр тунгалаг ухамсарт оршин байдгийг өгүүлэхийг зорьсон билээ.
Хүн чулуунууд нь хүмүүс бидний оршихуй, үүх түүх, өвөг дээдсийн үзэж туулсан зовлон жаргал бүхнийг өгүүлэгч билээ. Гэгээн ариун ухамсрын галд тодрон гэрэлтэж буй нь энэ ажгуу. Өнгөрсөн болон ирээдүй энд, одоо учран тохиож буйг сэтгэлдээ бясалган бүтээв.
Авидын үүд
Буддын шашны үзэл онолд "Диваажин" хэмээх ойлголт буй. Диваажинд Авид бурхан номоо номлон суудаг бөгөөд тэнд төрөхийн тулд нүгэл хилэнц үйлдэхгүй, амьтны тусыг бүтээж, буян номыг ихээр үйлдэх учиртай.
Сайн сайхныг үйлдэж, атаа омог, уур бухимдал, худал хуурмаг, ёс бусыг тэвчсэнээр энэ насандаа буян заяаг эдлэхээс гадна ирэх насандаа төгс жаргалант лагшинг олж, диваажинд төрөн, Авид бурхнаас ном сонсож төгс гэгээрэлд хүрэх үүд хаалга нээгддэг.
Диваажинд төрөхдөө цэцгэн дунд мэндэлдэг гэх бөгөөд үгээр хэлж, үзгээр бичих боломжгүй төгс оронд хүрнэ гэж үздэг. Оюу ногоон номин эрдэнийн өнгөөр гэрэлтэх, өвс нь торго мэт зөөлөн, огторгуйгаас яруу тансаг аялгуу эгшиглэх, ус нь бал бурам мэт амттай, арц хүж, агь гангын анхилуун үнэртэй гэх мэт төгс орны тухайд зурсан болно.
Сувраган цагаан үүлс
Нэрт хөгжмийн зохиолч Жанцанноров гуайн "Цагаан суврага" хөгжмийн бүтээлээс авсан мэдрэмж, төсөөллөө ийнхүү буулган зурлаа.
Үүлс нь ариун тунгалаг, нэгэн хэлбэрт үл баригдах хоосон чанарыг илтгэнэ. Суврага нь мөн ариун гэгээн, хоосон чанар, гэгээрэл, арилсан чанарыг илтгэх бэлгэдэлтэй. Зуны эхэн сарын дэлгэр талд огторгуйн цагаан үүлс айлчлан, чийг хурын шимээ хайрлан тэтгэх нь насны залууд эрдэм номд шамдахын ахуйд буурал дээдсийн сургаал, бурхан багшийн номын хур мэт адил оршино.
Дотоод өргөл
Ухамсрын хязгааргүй орон зайд гэгээн гэрэлт боди суврага бүтээн, түүндээ ариун сэтгэлийн билэгдэл—бадам цэцгээр өргөл өргөж буй хүүхэд, түүнийг нуруундаа суулган нисэж буй яст мэлхий дүрслэгдэнэ.
Яст мэлхий нь Буддын номонд цагийн хүрд, хорвоогийн зүй тогтол, урт нас, амар амгаланг бэлгэддэг. Боди суврага нь төгс гэгээрлийг илэрхийлэх тааллын шүтээн билээ.
Байгалийн зураг
Сүүлийн үед миний байгалийн зурганд хандах хандлага, үнэлэмж өөрчлөгдсөн. Байгалыг бүхэлд нь сансар огторгуй, гариг эрхэс, хорвоо ертөнцийн хувьд харвал илүү сонирхолтой санагддаг.
Энэ хүрээнд эх орон, нутаг ус, өнгө гэрэл, өглөө орой, говь тал, Алтай, Хангай хэмээх ойлголтоос өргөн хүрээнд харж, галактик, нарны аймаг, од эрхэс, татах хүч, хязгааргүй огторгуйн сүр хүчийг багтаасан байдлаар дүрслэхийг зорьж байна.

The Cloud Path: Overview
This exhibition explores evolving perceptions of existence through surrealism, symbolism, and Buddhist philosophy. Rather than isolated themes, it presents a fluid transformation of consciousness and artistic expression.
Key works reflect transient existence (Twilight Star), pure consciousness (Morning Star), spiritual enlightenment (The Gate of Amitabha), and cosmic interconnectedness (White Stupa Clouds). Meditation principles—focus and analytical observation—shape the creative process, merging technique with introspection.
Recent works expand from traditional landscapes to cosmic perspectives, integrating celestial forces and existential inquiry. The Cloud Path is both an artistic and spiritual journey, inviting viewers to contemplate the infinite.

Address: Art Gallery of the Union of Mongolian Artists
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: 5.000 MNT
Travel: South from the Sukhbaatar square across Peace Avenue
For press information and images please contact:
Email: [email protected]