THE GREAT TEA ROUTE
04 September - 03 October 2024
National Museum of Mongolia
04 September - 03 October 2024
National Museum of Mongolia
“ЦАЙНЫ ИХ ЗАМ” ҮЗЭСГЭЛЭН
Хугацаа: 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 10 дугаар сарын 03
Зохион байгуулах газар: Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхим
Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа: 2024.09.04-ны 09:40 - 12:00 цагт болно.
БНХАУ, Монгол улс, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийтдээ 14 000 км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүх, цайны соёлыг Монголын үзэгчдэд таниулах зорилгоор БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран “Цайны их зам” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж үзэгч олонд толилуулж байна.
Хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эртний худалдааны замын нэг “Цайны их зам” нь олон улс орны янз бүрийн соёлыг холбож, зам дагуух газар орон бүрт өвөрмөц түүх, соёлыг бий болгосон “Торгоны их замын” дараах чухал зам юм.
Хятадаас эхлэлтэй цайны замын өртөө хотууд, Хятад, Монгол, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат кино бүхий тусгай үзэсгэлэнг Монгол улсад анх удаа зохион байгуулж байна. Хятадын Фүжянь мужийн Ү’й уулсаас эхлэн Жянши, Анхуй, Хунань, Хүбэй, Хэнань, Шаньси, Хубэй, Өвөр Монгол зэрэг есөн муж, Монгол орны уудам говь тал Их Хүрээ, Маймай хот, Улиастай, Ховд, Алтанбулаг улмаар Оросын Санкт-Петербург хот хүртэл замнадаг цайны замын соёл нь өвөрмөц түүх, уламжлалыг хүн төрөлхтний түүхэнд оруулсан юм.
БНХАУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд уг үзэсгэлэнг хоёр улсын музей хамтран зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнг БНХАУ-ын Хүбэй мужийн соёл, аялал жуулчлалын газар санаачлан, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Хятадын урлагийн үзэсгэлэн, Чиби шахмал ногоон цайны музей, Хүбэй цай групп, Жаоличао цайны үйлдвэр, Ичан Цай ХХК, Хүбэй Чаншэнчуань цай хангамж ХХК тус тус дэмжин ажиллав.
Энэхүү үзэсгэлэн нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс 10 дугаар сарын 03-н хүртэл 1 сар үргэлжилнэ.
ЭРХЭМ ХҮНДЭТ ҮЗЭГЧ ТА БҮХНИЙГ УРЬЖ БАЙНА.
www.nationalmuseum.mn
Утас: 70110913, 99123922

Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]