THE STEED - Public Exhibition
02 - 10 April 2026
Art Gallery of the Union of Mongolian Artists

“ХИЙМОРЬ” ҮЗЭСГЭЛЭН ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Монгол хүний ахуй соёл, түүхэн уламжлалд морь нь салшгүй холбоотой, хийморь сүлд, эрх чөлөөний бэлгэдэл болсоор ирсэн билээ. “Хийморь” үзэсгэлэн нь энэхүү үнэт өв, бэлгэдлийг орчин үеийн болон уламжлалт дүрслэх урлагаар дамжуулан олон нийтэд хүргэх, уран бүтээлчдийг дэмжих, уран бүтээлийн чанар, цар хүрээг тэлэх зорилготой.
“Хийморь” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерейд боллоо. Үзэсгэлэнд дүрслэх урлагийн бүхий л төрлийн 73 уран бүтээлчийн 79 уран бүтээлийг дэлгэн толилууллаа.
Эх орон, газар шороо, их түүх, өв соёл, зан заншил, ёс уламжлал тэр бүхнийг яруу сайхнаар илэрхийлэн, хаанахын хэнд ч орчуулгагүйгээр хүрдэг дүрслэх урлагийн хэл аугаа юм. Энэ хэлийг гарамгай эзэмшсэн зураач, урчуудын нүд баясган, сэтгэл бадраасан бүтээлүүд энэхүү үзэсгэлэнд бүрэн цогцолжээ.
Үзэсгэлэнг нээж МУЭ-ийн Ерөнхийлөгч А.Сонинбаяр, Монголын Морин спорт уяачдын холбооны Дэд тэргүүн Э.Бат-Эрдэнэ, Капитрон банкны ТУЗ-ийн дарга Чандмань нар үг хэлж, “Хийморь” үзэсгэлэнгийн шилдгүүдийг тодруулан зарлалаа.
Үүнд Тэргүүн байр- Н.Лхагвасүрэн “Хурдан морины хүүхдүүд” уран баримал, Дэд байр- А.Дугарсүрэн “Эрдэнийн судар” уран дархны бүтээл, Шилдэг бүтээлийн шагнал: Э.Ганзориг “Талын салхи” уран зураг, Шилдэг бүтээлийн шагнал: А.Чадраабал “Галын дөл-Голомт” уран зураг, Шилдэг бүтээлийн шагнал: Л.Бумандорж “Хөдөө нутаг” уран зургийн бүтээлүүд тус тус шалгарчээ.
Үзэсгэлэнгийн Ерөнхий ивээн тэтгэгчээр Өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Монголын Морин спорт уяачдын холбоо, Капитрон банк, “Хөх бичиг” бичиг соёлын академи, Монголын уран дарханы Түмэн эрдэнэс холбоо, Дэмжин ажиллагч: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол арт галерейн хамт олон Хурдан удмын даага, мөнгөн шагнал, Бие даасан үзэсгэлэн гаргах эрх, үнэ бүхий зүйлээр уран бүтээлчдийг шагнаж, урлагийг дэмжин хамтран ажиллаа.
Үзэсгэлэнгийн нээлтэд Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Бямбадорж,
морин хуурч Х.Өлзийсайхан нар Монгол ардын уртын дуу "Нарийн сайхан хээр" , ҮУИТ-ын бүжигчид Ц.Сэвжидийн дэглэлт "Жалам хар" уран бүтээлийнхээ дээжээс толилуулав.
“Хийморь” үзэсгэлэн МУЭ-ийн Арт галерейд 04 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал үргэлжлэн олны хүртээл болно.
THE "THE STEED" EXHIBITION HAS OPENED ITS DOORS
The horse has long been inseparable from Mongolian life, culture, and historical tradition — a symbol of spirit, fortune, and freedom. The "The Steed" exhibition aims to bring this precious heritage and symbolism to the public through both contemporary and traditional visual art, while supporting artists and expanding the quality and scope of artistic creation.
The opening of the "The Steed" exhibition was held today at the Art Gallery of the Union of Mongolian Artists, showcasing 79 works by 73 artists across all genres of visual art.
The language of visual art — which expresses homeland, land, great history, heritage, customs, and traditions with beauty and poetry, and reaches anyone anywhere without need for translation — is truly magnificent. This exhibition brings together the eye-delighting and soul-inspiring works of artists who have mastered this language with exceptional skill.
Speeches at the opening were delivered by A. Soninbayar, President of the Union of Mongolian Artists; E. Bat-Erdene, Vice President of the Mongolian Equestrian Sports Trainers Association; and Chandmani, Chair of the Board of Capitron Bank, who also announced the award winners of "The Steed" exhibition:
At the opening ceremony, B. Byambadorj, soloist of the National Academic Theatre of Arts, and morin khuur player Kh. Ölziisaikhan performed the Mongolian long song "Nariin Saikhan Kheer", while dancers of the National Academic Theatre of Arts presented an excerpt from Ts. Sevjid's choreography "Jalam Khar."
"The Steed" exhibition will continue at the Art Gallery of the Union of Mongolian Artists until April 10.

- 1st Place: N. Lkhagvasüren — "Children of the Racehorse" (sculpture)
- 2nd Place: A. Dugarsüren — "The Sacred Scripture" (metalwork/craftsmanship)
- Best Work Award: E. Ganzorij — "Wind of the Steppe" (painting)
- Best Work Award: A. Chadraabal — "Flame of Fire – Golomt" (painting)
- Best Work Award: L. Bumandorj — "The Countryside" (painting)
At the opening ceremony, B. Byambadorj, soloist of the National Academic Theatre of Arts, and morin khuur player Kh. Ölziisaikhan performed the Mongolian long song "Nariin Saikhan Kheer", while dancers of the National Academic Theatre of Arts presented an excerpt from Ts. Sevjid's choreography "Jalam Khar."
"The Steed" exhibition will continue at the Art Gallery of the Union of Mongolian Artists until April 10.
Address: Art Gallery of the Union of Mongolian Artists
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: 5.000 MNT
Travel: South from the Sukhbaatar square across Peace Avenue
For press information and images please contact:
Email: [email protected]