ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS

THE WHOLE - Collaborated Exhibition 
06 - 16 March 2026  

​Art Gallery of the Union of Mongolian Artists

​

Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан “БҮХЭЛ” эмэгтэй уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн олон нийтэд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнг нээж МУЭ-ийн ерөнхийлөгч А. Сонинбаяр,
МУЭ-ийн гишүүн зураач З. Уянга
МУЭ-ийн гишүүн зураач Д. Бурда нар үг хэллээ.
Нээлтийн ёслолын үйл ажиллагааны нэгэн тод баяр нь, МУЭ-ийн гишүүн зураач Э. Билигт Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгэр шагнагдлаа.
Энэхүү үзэсгэлэнд 20-оос 60 насны, үе үеийн төлөөлөл болсон 21 эмэгтэй уран бүтээлч оролцож, нийт 42 бүтээлээ дэлгэн толилуулж байна. Уран зураг, зураасан зураг, монгол зураг, керамик, баримал, өрөг урлаг, батик зэрэг олон төрлийн арга ажиллагаа, илэрхийллээр дамжуулан эмэгтэй хүний дотоод ертөнц, мөн чанар, гоо сайхан, оршихуйн тэнцвэрийн тухай олон давхаргат хүүрнэл өрнүүлж буйгаараа онцлог юм.
“БҮХЭЛ” үзэсгэлэн нь гоо сайхныг төгс төгөлдөр байдлын хэмжүүрээр бус, харин дотоод тэнцвэр, өөрийн мөн чанарыг мэдэрсэн оршихуйн бүрэн бүтэн байдлаар ойлгох боломжийг нээж байна. Эмэгтэй хүний гадаад болон дотоод гоо сайхан нь урлагийн түүхийн туршид хамгийн гүн гүнзгий сэдвүүдийн нэг байсаар ирсэн бөгөөд энэхүү үзэсгэлэн уг сэдвийг орчин цагийн уран бүтээлчдийн дотоод мэдрэмж, хувь хүний туршлага, уран сайхны хэлээр дамжуулан шинээр өгүүлж байна.
Орчин үеийн нийгэмд эмэгтэй хүн олон хүлээлт, үл харагдах шалгууртай тулгарч буй хэдий ч “БҮХЭЛ” үзэсгэлэн нь ямар нэгэн шалгуурт нийцэх тухай бус, харин эмэгтэй хүн бүр өөрийн давтагдашгүй гоо сайхан, байгалиас заяасан өгөгдөл, төгс бус байхуйн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх нь бүхэл оршихуйн үндэс болохыг намуухан, дотоод яриа мэт өгүүлнэ.
Тус үзэсгэлэн нь нийгмийн шүүмжлэл, уриа тунхаг дэвшүүлэхээс илүүтэйгээр эмэгтэй оршихуйд угаас оршин байдаг хайр, энэрэл, амьдралыг тэтгэх хүч, мөнхийн тэнцвэрийг уран бүтээл бүрээр дамжуулан үзэгчдэд хүргэхийг зорьж буй. Үзэгчид зөвхөн ажиглагч байх бус, харин өөрийн дотоод ертөнцтэй дахин холбогдож, өөрийн “Бүхэл” оршихуйг мэдрэх боломжит орон зайд зочлох юм.
“БҮХЭЛ” үзэсгэлэн нь эмэгтэй хүний нас, нийгмийн байр суурь, соёлын ялгаанаас үл хамааран оршихуйн давтагдашгүй үнэ цэнийг тодотгон харуулж, гоо сайхны тухай ойлголтыг илүү өргөн, гүн гүнзгий хүрээнд эргэцүүлэх боломжийг олон нийтэд олгож буй соёл, урлагийн онцлох үйл явдал юм. Мөн уг үзэсгэлэнг Санхүү Банкны Эмэгтэйчүүдийн Холбооны 10 жилийн ойг тохиолдуулан тус холбооноос хамтран зохион байгуулж байгаа бөгөөд үүнээс гадна эмэгтэй удирдлага бүхий 20 гаруй ТББ, хувийн байгууллага мөн хувь хүмүүс дэмжин энэхүү үзэсгэлэнгийн төслийг бодит болгон олон нийтэд дэлгэж байгаа юм.
​
Хугацаа: 2026.03.07-16
Хаана: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-1, Монголын Урчуудын Эвлэлийн АРТ ГАЛЕРЕЙ.
Утас: 11327474
Web: [email protected]
Ерөнхий зохион байгуулагч: Art Code art & advisory
Хамтран зохион байгуулагч: Монголын Урчуудын Эвлэл, Санхүү Банкны Эмэгтэйчүүдийн Холбоо
Ерөнхий Куратор:
Э.Тэмүгэ​



Address:                          Art Gallery of the Union of Mongolian Artists                       
Opening Hours:              Monday to Sunday, 10:30am to 6pm  
Admission:                      5.000 MNT                                        
Travel:                             South from the Sukhbaatar square across Peace Avenue
 
​For press information and images please contact:
Email: [email protected] ​
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS