THREE REVOLUTIONS IN THE 20th CENTURY MONGOLIA
08 Jul - 01 Aug 2021
National Museum of Mongolia
08 Jul - 01 Aug 2021
National Museum of Mongolia
“ХХ Зууны Монгол ба гурван хувьсгал" сэдэвт үзэсгэлэнгийн нээлт боллоо
ХХ зуунд монголчуудын хувьд тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, нутаг дэвсгэр, хил хязгаарын халдашгүй дархан байдлаа баталгаажуулах, эрх чөлөөгөө бүрэн дүүрэн олж авах тэмцлийн жилүүд үргэлжилсэн юм. 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар харийн эрхшээл ноёрхлоос ангижран тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалаар монголын ард түмэн тусгаар тогтнолоо бататган бэхжүүлсэн бол 1990 оны хувьсгал нь 1911, 1921 оны хувьсгалаар тавигдаж, хэрэгжиж байсан үндсэн бодлого, гадны нөлөөллийн улмаас тасарсан завсрын гажуудлыг засаж, улс орноо хүн төрөлхтөний нийтлэг гольдролоор хөгжүүлэх, ардчилсан нийгэм байгуулах замд эргэлт буцалтгүй оруулсан юм.
1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын түүхт 100 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн түүхийн сургамжийг архивын баримт, эд өлгийн зүйлээр сурталчлан таниулахад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж буй “ХХ зууны Монгол ба гурван хувьсгал” хамтарсан үзэсгэлэнгээс харах боломжтой.
Үзэсгэлэнд 1911 оны Үндэсний эрх чөлөөний, 1921 оны Үндэсний ардчилсан, 1990 оны Ардчилсан хувьсгалуудын үнэ цэн, залгамж холбоог илэрхийлэх архивын 60 гаруй баримт, баримтат кино, гэрэл зураг, 130 гаруй үзмэр, эд өлгийн зүйлсийг судалгааны ач холбогдол, үзэгчдэд таашаал өгөх өнгө үзэмж зэргийг харгалзан нийтэд дэлгэн үзүүлж байна. Тухайлбал, Богд хааны мутрын тэмдэг, Монголын хувьсгалчид Зөвлөлт Орос Улсаас тусламж хүссэн бичгийн анхны эх ноорог, Монгол Ардын намын тамга, 1913 оны Улсын эрх зохиол, 1924, 1940, 1960, 1992 оны үндсэн хуулиуд, Монгол Улсын сүлд, далбаа зэргийн залгамж холбоог илэрхийлсэн олон сонирхолтой үзмэр, архивын баримт, баримтат кино, гэрэл зургийг дурдаж болно.
Үзэсгэлэн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэглэгдэж олон нийтэд толилуулна.
Та бүхэн таалан болгооно уу.

Exhibition Details
Title: THREE REVOLUTIONS IN THE 20th CENTURY MONGOLIA
Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Dates: 08 July - 01 August 2021
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]