ART AVENUE
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS
TRADITIONAL FELT CRAFT, FINE ARTS, CULTURAL STUDIES - by TANGAD.D
23 - 27 May
The Fine Arts Zanabazar Museum

ЗУРААЧ, СУДЛААЧ, ЭСГИЙ ШИРМЭЛЧ УРИАНХАЙ Д.ТАНГАДЫН 80 НАСНЫ ОЙД ЗОРИУЛСАН БҮТЭЭЛИЙН ЧУУЛБАР ҮЗЭСГЭЛЭН Г.ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ДҮРСЛЭХ УРЛАГИЙН МУЗЕЙД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Хүн амьдралдаа тохиосон боломж, аз эзийг алдалгүй тогтоон барьж, хичээн зүтгэвээс сайхан амьдрал бүтээж болдгийг зураачийн мэргэжлээр ажлын гараагаа эхэлсэн ч судлаачийн амьдралаар амьдарсан Данаажавын Тангадын уран бүтээлийн үзэсгэлэнгээс харж болно. Угсаатны зүйч хүн монгол өв соёлоо зөвхөн шинжлэх ухаанч арга барилаар судлахаас гадна урлагийн бүтээл, уран зураг, биет ба биет бус хэлбэрээр илэрхийлэн, түгээн дэлгэрүүлэх боломжтойг энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр та мэдрэх болно.
Угсаатны зүйч, соёл судлалын ухааны доктор PhD, дэд профессор Д. Тангадын 80 насны ойд зориулан гэр бүлийн зүгээс гаргаж буй энэ үзэсгэлэнд түүний амьдралын турш судласан угсаатны зүйн холбогдолтой судалгаа, ном бүтээлүүд, уламжлалт нүүдлийн ахуй соёлыг харуулсан уран зургууд, өөрийн гараар урлан бүтээсэн эсгий ширмэл урлал гэх мэт түүний олон талын авъяас, сонирхолыг харуулсан бүтээлүүдийг дэлгэж байна. Мөн оюутан цагийн анхны уран зургууд, нийтэд хараахан хүртээл болоогүй байгаа дуу, шүлэгтэй танилцаж, түүний сэтгэлгээний онцлог, хувийн ертөнц рүү нь өнгийх юм.
Энэхүү үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг нь Ноён Уулын Хүннүгийн язгууртны булшнаас олдсон эсгий ширмэл ширдгийг дахин амилуулан бүтээсэн ширмэл юм. Үүнийг хийх санаа нь оюутан байх үедээ Оросын Эрмитажын музейд байдаг Ноён Уулын ширмэлийг анх харсан цагаас бий болжээ. Олон жил тээсэн хүслээ тэрээр 1990-ээд оны сүүлээр биелүүлж, уг ширмэлийг монгол малын цэвэр ноосоор, будаг оруулалгүй Монголд анхлан ширж бүтээжээ. Хоёр жил гаруй ширсэн энэхүү бүтээл нь уламжлалт эсгий хийх аргыг, эх ширмэлээс дүрс буулгах г.м. нарийн түвэгтэй ажилтай хослуулан хийсэн нь урлагийн гоц бүтээл болж хүлээн зөвшөөрөгдөн, улмаар Европын олон музейд тавигдан олны хүртээл болсоор иржээ.
Зураач, судлаач Д.Тангадын бусдаас ялгарах гол онцлог нь ЗХУ-д үйлдвэрлэлийн дизайны чиглэлээр олсон боловсролоо өсч торнисон монгол ахуйгаа дүрслэхэд ашиглан угсаатны зүйн судалгаатай холбосон нь юм.
Tус үзэсгэлэнгээс Д.Тангадын залуу наснаасаа эхлэн ШУА-н түүхийн хүрээлэнгийн судлаачдын багтай хамтран 21 аймгийн дөрвөн мянга гаруй нүүдэлчин айлд зочлон, монгол соёл, уламжлал устан мартахаас нь өмнө цаасан дээр сийрүүлэн цуглуулсан гар бичмэл, түүнд суурилсан угсаатан судалгааны 5 цуврал ботьтой танилцана. Мөн СУИС-д багшлах хугацаандаа докторын ажлын сэдэв нь болсон домын судалгаа, тайлбар толь, дотоод гадаадад хэвлүүлсэн нийтлэл, өгүүлэлүүдтэй танилцах боломжтой. Шилжилтийн үеийн түүхий эд хомс эдийн засгийн үед тэрээр өөрт олдох зүйлсийг ашиглан гэр ахуйн ихэнх эд хогшлоо өөрийн гараар урлан хийсэн нь энэхүү үзэсгэлэнгийн үеэр зурагт үзүүлбэр хэлбэрээр байгаа болно.
Ийнхүү олон төрлийн мэдлэг, авъяас, хичээл зүтгэлийг харуулсан Д.Тангадын уран бүтээлийн чуулбар нь дорнын Микеланжело гэгдэх агуу Г.Занабазарын музейд гарч байгаа нь тохиолдлын бус хэрэг юм.
- Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд (Барилгачдын талбай)
Үзэсгэлэнгийн хугацаа: 2025.05.23 -27 ны өдрүүдэд (Да-Ня: 09:00-17:30)
Утас: 8521-0506, 9514-1290

Address:                           Exhibition space of the Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Construction Square, Chingeltei district, Ulaanbaatar.                        
​Opening Hours:               Monday to Sunday, 10am to 5pm
Admission:                       Free                                   
Travel:                              Left side from Construction Workers Square. 


For press information and images please contact:
Email: [email protected] 
Picture
  • EXHIBITIONS
  • More
    • About us
    • Partnering
    • SUPPORT
    • Copyright policy
    • Contact us
    • MAGAZINE ARCHIVES
    • Archives
    • CEMETERY OF UNREALIZED PROJECTS