WIND OF MONGOLIA - Group Exhibition
17 August - 02 September 2022
Art Gallery of the Union of Mongolia's Artist's

“Монголын салхи”
үзэсгэлэн
Монгол орны үзэсгэлэнт байгаль, зан заншил, уламжлалыг сурталчлан таниулах тэдгээрийг уран зурагт олон улсын уран бүтээлчдийн өөр өөрсдийн өнгө аяс, сэтгэл оюун, харах өнцөг мэдрэмжээр дүрслэн үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх зорилгоор МУЭ-ийн шагналт зураач Г.Лхагвасүрэнгийн санаачлагаар Баянхонгор аймгийн нутгаар 2017, 2018, 2019, 2022 онуудад уламжлал болгон зохиогдсон олон улсын уран бүтээлчдийн судалбар аяллын тайлан үзэсгэлэн уран зураг сонирхогч үзэгч та бүхэнд дэлгэн үзүүлэхэд бэлэн боллоо.
Уг үзэсгэлэн МУЭ-ийн 80 жилийн ойн хүрээнд зохиогдож байгаа бөгөөд МУЭ-ийн Баянхонгор аймаг дахь салбар холбоо, Хүүхдийн “Тэмүүжин” театр, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр нийт 8 улсын 68 уран бүтээлчдийн оролцоотойгоор нийт 4 удаагийн аялал зохион байгуулагдсан юм.
Ингээд Баянхонгор аймгийн Их богд, Баян лиг, Бичигт хад, Цагаан агуй, Ногоон цав, Улаан цав, Зулганайн тал, Бөөн цагаан нуур, Хөнөгийн хөндий, Тамчийн хавцал, Эрхэтийн хавцал, Эрдэнэцогтын хийд, Шатарчулуу, Өвгөн жаргалант зэрэг түүх соёлын дурсгалт, байгалийн үзэмжит газруудаар
Монгол
БНХАУ
ӨМӨЗО
ОХУ
ОХУ-ын БНБУ
БНСУ
Израйль
Казахстан
улсуудын уран бүтээлчдийн баг аялан, тэдгээрийг урлахуйн нүдээр сэтгэл оюундаа шингээн, өнгө будгаар сүлэлдүүлэн, торгон мэдрэмжээ тогтоон барьж, тэмдэглэн судалсан, судалбар болон түүгээр амилсан Монголын салхи үнэртэм гайхалтай бүтээлүүдийг та бүхэн хүрэлцэн ирж, шимтэн үзэж, мэлмий оюунаа чилээн таална уу.
“Монгол салхи” үзэсгэлэнгийн нээлт 2022 оны 08 сарын 17-ний
өдрийн 16:00 цагт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Монголын Урчуудын Эвлэл

"МОНГОЛЫН САЛХИ"
үзэсгэлэнгийн эргэн тойронд
Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд "МОНГОЛЫН САЛХИ" хэмээх олон улсын уран бүтээлчдийн Баянхонгор аймгийн түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудаар 4 удаагийн аялалын судалбар болон бүтээлүүдээс бүрдсэн үзэсгэлэн уран зураг сонирхогч үзэгч олны хүртээл болоод байна.
Уг үзэсгэлэнгийн гол хэсэгт олны анхаарлыг татсан өвөрмөц инстеляц мэт харагдах нэгэн зүйл нүдэнд тусна.
Энэ нь төслийг санаачлагч зохион байгуулагч МУЭ-ийн шагналт зураач Г.Лхагвасүрэнгийн хээрийн майхан байлаа.
Тэрхүү майхан нь уран бүтээлчтэйгээ аялалын турш хамт байж байгаль цаг уурын олон үзэгдэлийг туулж тухайн цаг үеийн бүхий л үйл явцыг үггүйгээр хүүрнэхийн сацуу үзэсгэлэнгийн танхимыг тэр чигт нь хээрийн салхи үнэртэм онгон дагшин байгальд зочлуулах мэт сэтгэгдэл төрүүлнэ.

Exhibition Details
Title: WIND OF MONGOLIA - Group Exhibition
Address: Art Gallery of the Union of Mongolia's Artist's
Dates: 17 August - 02 September 2022
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: Free
Travel: South from the Sukhbaatar square across Peace Avenue
For press information and images please contact:
Email: [email protected]