2 DAY IN MONGOLIA - Joint Exhibition
14 - 28 August 2024
The Fine Arts Zanabazar Museum
14 - 28 August 2024
The Fine Arts Zanabazar Museum
ОРЧИН ЦАГИЙН НҮҮДЭЛЧДИЙН ЖИМ: "2DAY IN MONGOLIA" хамтарсан үзэсгэлэн амжилттай нээлтээ хийлээ.
Монгол Улс Холбооны Бүгд Найрамдах Герман улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд ХБНГУ-ын Гадаад харилцааны яам, Бавари мужийн захиргаа болон Оберфранкен Стифтунгийн дэмжлэгтэйгээр хоёр улсын дүрслэх урлагийн уран бүтээлчдийн хамтарсан “2 day in Mongolia” үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд 2024 оны 08 дугаар сарын 14 нээлтээ хийлээ.
Тодруулбал, 2024 оны 06 дугаар сарын 17-ноос 07 дугаар сарын 07 хүртэлх зохион байгуулагдсан “Арт Кэмд Бавария”, ХБНГУ-ын Мурсбах хотноо зохион байгуулагдсан “Орчин цагийн Нүүдэлчдийн жим” үзэсгэлэн болон Монгол Улсын Булган аймагт 2024 оны 07 дугаар сарын 29-өөс 08 дугаар сарын 11 хүртэлх зохион байгуулагдсан “Нуур Арт Кэмп”-ийн үр дүнгээс гарсан нэн орчин үеийн 15 уран бүтээлчдийн шинэлэг уран бүтээлүүд дэлгэгдэж байгаагаараа онцлог юм.
Мөн энэхүү үзэсгэлэнгээс баруунд ноёлох Франз Аккерманы нүүдэллэн бүтээх аргачлал, Надин Реннертийн бөө мөргөлийн эрчимд татагдсан аяс, мөнхүү эрчмийг биеэр дамжуулагч Дашдогдогийн Бадам, тэнгринизмтэй холбогдох Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, монгол зургийн төлөөлөгч Болдын Номин болон Чингис хааны үеийн үед үлдээсэн өв соёлд дөрөөлсөн Ганболдын Гэрэлхүү, Батжаргалын Баатарзориг нарын бүтээлтэй танилцах боломжтой. Үүнээс гадна, эмэгтэй уран бүтээлчдийн төлөөлөгч болох Эрдэнэбилэгийн Энхзаяа, Хайке Барановский нарын бүтээлийг үзэж, ертөнц хоорондын олон төрлийн мессенжэр гэх өвөрмөц үзэгдлийг тольдох юм.
Энэхүү үзэсгэлэнг “2 day in Mongolia” хэмээн нэрийдсэн нь алдарт В.Шаравын “Монголын нэг өдөр” бүтээлээс сэдэвчилсэн бөгөөд оролцогч уран бүтээлчдийн сэтгэгдэлийн илрэлийг харуулах зорилготой юм.
Үзэсгэлэнгийн 15 уран бүтээлчид:
А.Р. Пенк, Батжаргалын Баатарзориг, Дашдондогийн Бадам, Ёндонжунайн Далх-Очир, Эрдэнэбилэгийн Энхзаяа, Франз Акерманн, Ганболдын Гэрэлхүү, Хайке Барановский, Карл Хайнз Жэрон, Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг, Батмөнхийн Мөнхцэцэг, Надин Рэннерт, Болдын Номин, Симон Коэрнер, Ёндонжамцын Төгөлдөр
Contemporary Art Center of Mongolia
The Fine Arts Zanabazar Museum
Thomas Eller @zeigenev
ART CAMP Mongolia
MONOPOL - Magazin für Kunst und Leben

Address: Exhibition space of the Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Construction Square, Chingeltei district, Ulaanbaatar.
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Left side from Construction Workers Square.
For press information and images please contact:
Email: [email protected]