KHURELBAATAR Choindon - Solo Exhibition
7-15 June, 2014
Art Gallery of UMA
Зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлийн үзэсгэлэн
МУЭ-ийн шагналт зураач Чойндонгийн Хүрэлбаатарын бие даасан үзэсгэлэн 2014 оны 6 дугаар сар 6-15-ныг дуустал Монголын Урчуудын Эвлэл (МУЭ)-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Зураач Чойндонгийн Хүрэлбаатар нь 1979 онд Дүрслэх урлагийн дунд сургууль, 1987 онд ОХУ-ын Санкт-Петербург хотноо Урлагийн академийн уран зургын ангийг тус тус дүүргэж, зураач мэргэжил эзэмшсэнээс хойш реалист чиг хандлага, арга ажиллагааг сонгон, байгаль ба хөрөг зургийн төрөлд гойд мэргэшин бүтээн туурьвиж яваа манай нэрт уран бүтээлчдийн нэг юм.
Түүний ур чадвар, авъяас билгийг төдийгүй үзэл бодол, хүсэл эрмэлзлэлийг тосон болон усан будгаар бүтээсэн олон арван бүтээлүүд нь илтгэнэ. Тэрээр бүтээлүүддээ амьдралын олон талт юмс үзэгдэлдөөрийн үнэлэлт дүгнэлтийг өгч, тэдгээрээс үлгэр дууриалтайг үзүүлэхийг эрхэмлэсэнбайдгаас зохиомжийн баатрууд нь бодит ба бодит бус ертөнцийн заагт орших мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ялангуяа хүн төрөлхтөний бүтээсэн урлагийн арвин сан хөмрөгийн реализм, классицизм, романтизмийн сонгодог уламжлалаас шимтэн суралцсанааМонголын дүрслэх урлагт бүтээлчээр хэрэгжүүлдэг нь үзэгч олныхоо ёс зүй, гоо сайхны мэдлэг боловсролыг нэмэгдүүлэхэд ихэд анхаарч байдаг гэлтэй.
Энэхү үзэсгэлэнг Монгол улсын тэргүүлэх хуулийн фирмийн нэг “ЭмДиЭс энд ХаанЛекс” ба “Клайд энд Ко” олон улсын хуулийн фирм нийгмийн хариуцлагатай ажлынхаа хүрээнд ивээн тэтгэсэн болно. Мөн эдгээр хуулийн фирм нь Ч.Хүрэлбаатар зураачийн уран бүтээлийн анхны танилцуулгыг хэвлүүлэн гаргахад дэмжлэг үзүүлсэн болно.
Та бүхэн уран бүтээлч Ч.Хүрэлбаатарын үзэсгэлэнгээр заавал зочлоорой.