AMIDURAL / АМИДУРАЛ - Charity Exhibition
25 Oct - 01 Nov, 2021
The Zanabazar Fine Arts Museum
25 Oct - 01 Nov, 2021
The Zanabazar Fine Arts Museum
Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач, уран бүтээлч, багш (ДУДэС 1999-2004) Төмөрийн Рэгзэн нь бөөрний архаг дутагдалд орж 2 жилийн турш диалезийн аппаратанд орж байна. Өнөөдрийн байдлаар хоёр бөөр нь 95% ажиллагаагүй болсон бөгөөд бөөрөнд нь хавдар илэрсэн, бусад эд эрхтэнд гэмтэл учруулж эхэлсэн байна.
Боломжит эмчилгээг судалсны эцэст Солонгос улсын эмнэлэг түүнийг яаралтай бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орвол эмчлэгдэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Түүний бөөрний донор, өөрийнх нь эмчилгээ асаргааны зардлыг эхний байдлаар тооцон 300 сая төгрөг болохоор байна. Иймд гэр бүл, шавь, найз нөхдийн зүгээс "Амидурал" хандивын үзэсгэлэн зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд Төрийн соёрхолт Ц.Энхжин, Төрийн соёрхолт, МУГЗ Ш.Чимэддорж, МУГЗ Ц.Мөнхжин, МУГЗ А.Очирболд, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-ийн ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, түүний багш Л.Бумандорж, мастер Т.Одон гэх мэт 80 гаруй уран бүтээлч 90 гаран бүтээлээрээ оролцон бүтээлийн орлогоо 100 хувь эмчилгээний зардалд нь хандивлаж байна.
Холбоо барих дугаар: 88613144, 99118952
Хандивын үзэсгэлэн 10 сарын 25-аас 11 дүгээр сарын 1-н хүртэл Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэгдэнэ.
Та бүхэн хүрэлцэн ирээрэй.
Буян өөрөө буцаад бороо шиг асгарна.
Нээлт: 15 цагаас Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд