ANCIENT ROCK ART - Photography Exhibition
10 November - 10 December 2022
National Museum of Mongolia
10 November - 10 December 2022
National Museum of Mongolia
Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын Үндэсний музей болон ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн хамтарсан “Хаданд сийлсэн эртний урлаг” гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Монгол орон нь хадны сийлмэл зургийн дурсгалаар дэлхийд хамгийн баялаг орны нэг төдийгүй тэдгээрийн агуулга, зохиомж, түүх соёлын үнэ цэнэ зэргээрээ дэлхий дахины анхаарлыг зүй ёсоор татдаг билээ. Монгол улсын төдийгүй нийт хүн төрөлхтний соёлын өвийн нэг болсон хадны зургийн дурсгалыг хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах ач холбогдолтой энэхүү үзэсгэлэнг үзэж сонирхоорой.
“ХАДАНД СИЙЛСЭН ЭРТНИЙ УРЛАГ” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН
нээлтээ хийлээ.
Дэлхийн хадны сийлмэл зургийн баялаг дурсгал Монгол улсад хадгалагдаж буй бөгөөд эрдэмтэн судлаачдын олон жилийн уйгаггүй хөдөлмөр, судалгааны үр дүнг нэгтгэсэн тусгай үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Монголын хадны зураг бол зөвхөн Монгол орны түүх, соёлын өв төдийгүй дэлхийн хүн төрөлхтний соёлын өв байгаль дээрээ хадгалагдан үлдсэн үнэт архив билээ.
Ийм нандин өв дурсгалаа хадгалж хамгаалах, залуу хойч үед өвлүүлэн үлдээх, сурталчлан таниулах зорилготой “Хаданд сийлсэн эртний урлаг” тусгай үзэсгэлэнг ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн 20 жилийн ойд зориулан Боловсрол, Шинжлэх ухааны яам, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музейтэй хамтран зохион байгуулж олон нийтэд 1 сарын турш нээлттэй толилуулна. Цаашид уг үзэсгэлэнг бүхэлд нь дижитал үзэсгэлэн болгон цахим ертөнцөд нээлттэй байршуулах юм.
Тус үзэсгэлэнд хадны зургийн ерөнхий ангиллын дагуу:
1. Хадны сийлмэл зураг
2. Зосон зураг гэсэн 2 бүлэгт хуваан Монгол орны нутагт буй хадны зургийн дурсгалаас 100 гаруй шилмэл зургийг сонгон дэлгэн үзүүлж байна. Мөн эдгээр дурсгалуудыг AR, VR дижитал технологоор амилуулж үзэгч бодит мэдрэмжийг авах боломжтойгоор дэглэснээрээ онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал нар хүндэтгэлийн үг хэлж, хүрэлцэн ирсэн хүндэт зочид эрдэмтэн судлаачдад мэндчилгээ дэвшүүллээ.
Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэндээ ажлын ажилт хүсэн ерөөе. Уг үзэсгэлэн олон нийтэд нээлттэй үнэ төлбөргүйгээр 1 сарын турш үргэлжилнэ.
Тавтай морилоорой.
ШУА-ийн Археологийн хүрээлэн
Хаана: Монголын Үндэсний музей
Хэзээ: 2022.12.10-ны өдрийг хүртэл 09:00-18:00 цагийн хооронд

Exhibition Details
Title: ANCIENT ROCK ART - Photography Exhibition
Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Dates: 10 November - 10 December 2022
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]