ARTSHIFT X BLOCK - Group Exhibition
29 May - 29 July 2026
BLOK CLUB
29 May - 29 July 2026
BLOK CLUB
ART SHIFT үзэсгэлэнд нийт 12 бие даасан уран бүтээлч оролцож байна. Үзэсгэлэнд уран зураг, холимог техник, Монгол зураг, баримал, Керамик ,сийлбэр, гэрэл зураг, хатгамал, видео арт, медиа арт, саунд арт зэрэг орчин үеийн дүрслэх урлагийн олон төрөл, хэлбэрийг төлөөлсөн бүтээлүүд багтсан. Оролцогч бүр өөрийн гэсэн арга барил, илэрхийлэх хэлтэй боловч тэдгээрийг нэг үзэл санааны дор нэгтгэж байгаа нь Shift гэх ойлголт юм.
Ерөнхий бүтцийн хувьд энэ нь уламжлалт утгаараа нэг сэдэвт үзэсгэлэн биш. Харин өөр өөр урлагийн хэл, материал, илэрхийлэл хоорондоо огтлолцож, харилцан нөлөөлөх нээлттэй орон зайг бий болгож буйгаараа онцлог. Үзэгч зөвхөн бүтээлүүдийг үзэхээс илүүтэй, бүтээлүүдийн хооронд үүсэх холбоо, шилжилт, харилцан яриаг мэдрэх боломжтой.
Төрөл, жанрын хувьд энэхүү үзэсгэлэнг орчин үеийн дүрслэх урлаг (Contemporary Art)-ийн хүрээнд авч үзэж болно. Учир нь энд нэг төрлийн техник, нэг хэв маягийг эрхэмлээгүй. Харин өөр өөр урлагийн хэлүүд зэрэгцэн оршиж, шинэ утга, шинэ орон зайг хамтдаа бүтээж байгаа нь гол онцлог юм.
SHIFT гэх ойлголт нь зөвхөн “өөрчлөлт” гэсэн утгыг илэрхийлэхгүй. Харин нэг төлөвөөс нөгөөд шилжих үйл явц, тэрхүү хоорондын завсар, огтлолцол, хөдөлгөөнийг илэрхийлдэг. Бидний хувьд урлаг гэдэг нь тогтсон хэлбэр биш, үргэлжилж байдаг амьд үйл явц юм.
Тиймээс SHIFT ART нь нэг удаагийн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй санаачилга гэж ойлгож болно. Энэ нь тодорхой нэг орон зай, нэг цаг хугацаа, нэг бүрэлдэхүүнд баригдахгүй. Хэн ч, хаана ч, хэзээ ч энэ үзэл санаатай нэгдэн оролцох боломжтой, нээлттэй платформ байхыг зорьдог. Байршил өөрчлөгдөж болно, оролцогчид нэмэгдэж болно, хэлбэр нь хувьсаж болно. Харин үндсэн үнэт зүйл нь өөрчлөгдөхгүй: эрх чөлөө, нээлттэй оролцоо, бүтээлч хамтын ажиллагаа.
SHIFT ART нь хэн нэгэн хүний өмч, эсвэл нэг үеийн хөдөлгөөн байхыг зорьдоггүй. Харин цаг хугацаа, орон зай, хүмүүсийн уулзвар дээр тасралтгүй үүсэж, өөрчлөгдөн хөгжих урлагийн нээлттэй сүлжээ байхыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл, энэ бол нэг мөчийг тэмдэглэх үзэсгэлэн бус, харин олон хүний туршлага, олон цаг хугацааны давхцал, олон орон зайн уулзвараас бүрэлдэх тасралтгүй үргэлжлэх “шилжилтийн үзэгдэл” юм.

Address: National Amusement Park, Parkhaus, B1 , Ulaanbaatar, Mongolia
Opening Hours: Monday to Sunday, 11:30am to 5pm
Travel: