BLADE OF THE TIME by GERELKHUU Ganbold
18 - 25 November 2021
The Zanabazar Fine Arts Museum
18 - 25 November 2021
The Zanabazar Fine Arts Museum
Уран бүтээлч Ганболдын Гэрэлхүү
ИРЛЭГДСЭН ЦАГ ХУГАЦАА...
Хүний амьдрал цаг хугацааны хэмжүүрт ороогдон уналт, мохолт, сэргэлт, баясал, ухаарал зэрэг тоолшгүй олон нугачаанд өртөөлөн хөвөрдөг. ТӨСӨӨЛЛӨӨР ЗОРЧИЖ ҮЛ ХҮРЭХ ЧАНАДААС өөрийн илэрхийллийг буулгадаг ГАНБОЛДЫН ГЭРЭЛХҮҮ квант орон зай, үлгэр домгийн дүрүүд, бэлгэдэл, бурхан зургийн элементүүдийг зоригтой хоршуулан, бодрол, мэдрэмж, зөрчил, гайхшрал, таашаалыг нэгэн зэрэг үзэгчдэд хүргэж чаддаг Монголын контемпорари урлагийн нэгэн төлөөлөл, онцлог уран бүтээлч юм. Тэрээр өнөөгийн амьдралын эгэл үнэнийг үл үзэгдэх хэдий ч баригдаж мэдрэгдэх орон зайд эрч хүч, хэмнэл, хөдөлгөөнөөр дүүргэн, авдрын оньсыг тайлах мэт та бидний өмнө дэлгэж байна.
“Хайр” зурагт (7 хэсэг) хүмүүсийн хандлага харилцааны хэлбэрийг дохио тэмдгийн, зүүд зөнгийн, басхүү цаг хугацааны үелзлээр хоршуулан өгүүлэхдээ олон төрлийн дүр, өнгө, бэлгэдлээр баяжуулж, үйл явдлыг үзэгдэл бүрээр тодруулан илэрхийлсэн нь уран бүтээлч өөрийн тусгай орон зайг бүтээж, түүндээ үйл явдлыг давхцуулан бөөгнүүлэх хэлбэр бүхий өөрийн онцлог барил юм. Тухайлбал, зургийн нэг буланд гурван сармагчин найрлаж байхад, нөгөө хэсэгт хайрлан дурлалцаж буй хосуудад зүйл бүрийн үзэгдэл тодорч, цаг хугацааны өөрчлөлтийг нэгж агшинд хураан өгүүлэх замаар хортой, таашаалтай зэрэг харилцааны давуу болон эсрэг талыг харуулан егөөдөж байгаа нь бүтээлийг хянуур ажиглах, дүрүүдтэй харилцах сэдлийг төрүүлнө.
Г.Гэрэлхүү эдгээр зургуудын тухай “Хүмүүс нас ахих тусам гэнэн цайлган төрөлх чанараа гээж байдгийг өдөр тутам ажиглаж, тэдний бие биедээ нөлөөлж буй энерги хэрхэн хүрээгээ тэлэн долгиолж буйг мэдрэхдээ хүмүүсийн амьдрал, харилцаа бол тэр чигтээ сонголт гэдгийг харуулахыг зорьсон. Нэг үгээр хэлбэл, сонголтуудын хувилбарыг олон талаас нь илэрхийлсэн илэрхийлэл” гэсэн юм.
Уран бүтээлч заримдаа хотоор алхаж, ялгаатай амьдралын дүрслэлийг ажиглангаа гээгдэж хаягдсан, хайраар дутсан, эсвэл хийрхэж баярхсан хүүхдүүдийг анзаарч, асуулт тээсээр бүтээлдээ буулгадаг. Түүний ажиглалтын үр дүн болох “харилцаа хандлага” концепцийн өөр нэгэн биелэл нь “Шинэ сүрэг” (7 хэсэг) баримал бөгөөд чоно, луу, динозавр зэрэг “эвлүүлэг” араатнаар төлөөлүүлэн бидний өнөөдрийн үйлдэл хожим хэнд, юунд, хэрхэн нөлөөлөх бол гэсэн асуулт бүхий өгүүлэмж юм. Өөр өөрийн онцлог характер, хөдөлгөөний нэгдэл бүхий эдгээр амьтдын тэгш хэмт дүрслэл нь цаг хугацааны хонгилоор дамжих мэт, тэрхүү орон зайд юуг ч бүтээж болох мэдрэмжид хөтөлж, улмаар уг амьтдын өмнө нь гишгэсэн мөрийг олж үзэх хүслийг ч төрүүлж мэднэ.
Түүний бүтээлүүд бэлгэдлийн хэлнээс хэдий нь ангижирч, олон нэгтгэл буюу дохио тэмдгийг “амьшуулан” хоршуулсан, нөгөөтэйгүүр үйл явдлыг давхцуулан “нэг хоромд” багтаасан нь ОРЧЛОНГИЙН ЗОГСОЛТ АДИЛ үзэгдэх агаад өнөө цагийг ирлэн, “хамтдаа даваад гарна” гэсэн хурцлал, итгэл, зоригийг өгч байгаа мэт ажээ.
Тиймээс цаг хугацааны хувьсах тойрогт бид өөрт үлдсэн хором мөчийг аз жаргалтай, амар амгалан, тэнцвэртэй амьдрах уу эсвээс тэмцэл тулаан, дэмий санаашралаар өнгөрүүлэх үү гэсэн асуултыг өдөөх эдгээр бүтээлээс үл ухамсарлахуйн хаа нэгтээ хариултаа хайсан сэжим үүсгэх ИРЛЭГДСЭН ЦАГ ХУГАЦААГААР аялахад таныг урья.
Куратор, урлаг судлаач Б.Цэцэгбадам