CONNECTION - by ENKHTAIVAN Nyamaa
16 December 2022 - 11 January 2023
B Contemporary Art Gallery
16 December 2022 - 11 January 2023
B Contemporary Art Gallery
НЯМААГИЙН ЭНХТАЙВАН | “ХОЛБООС” бие даасан үзэсгэлэн
B Контемпорари Арт Галерейн зүгээс уран бүтээлч Нямаагийн Энхтайваны “ХОЛБООС” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнг толилуулж буйд таатай байна. Н.Энхтайван 1997 онд Соёл Урлагийн Их Сургуулийг төгсөөд 20 гаруй жил гадаад, дотоодод мэргэжлийнхээ хүрээнд ажилласан туршлагатай. Тэрээр Их Британи улсын нийслэл Лондон хотноо жил бүр зохион байгуулагддаг “Bayswater Road Open Air Art” үзэсгэлэнд амжилттай оролцож, 2002-2007 оны хооронд Английн хэд хэдэн галлерейд үзэсгэлэнгээ толилуулжээ. Н.Энхтайван одоогоор эх орондоо суурьшин амьдарч байна.
ХОЛБООС—контемпорари үзэсгэлэнгийн ерөнхий агуулга 20-р зууны эхэн үеийн Монголын түүхэн хувьсгал ба нийгмийн дунд өрнөсөн цаг хугацаа, үе хоорондын үзэгдэл, холбоо хамаарлыг илэрхийлэхэд оршино. “1911 оны Ардын Хувьсгал”-аар Монголчууд Чин гүрнээс тусгаар тогтносон гэдгээ анх удаа зарлав. Хувьсгалт түүхэн хөдөлгөөнийг голчлон Халхын ноёд удирдаж, улмаар VIII Богд Жавзандамба хутагтын тэргүүлсэн Богд хаант засгийн газрыг байгуулсан. Уг үйл явдал Монголчуудын тусгаар тогтнол, нийгмийн хөгжил дэвшил, өргөлтийн түүхэн цэг бөгөөд хүнлэг чанар, эв нэгдлийн дор нэгдэж буй үндэстний нэгэн аугаа туульс гэж ойлгож болно. Тиймээс уран бүтээлч Н.Энхтайван “Энэ хувьсгалыг удирдсан баатрууд, улс төрийн мэргэн зүтгэлтнүүдийг өнөөдөр ч ард түмэн мартах ёсгүй” хэмээн онцолж бүтээлдээ тод томруун тусгажээ.
Н.Энхтайваны бүтээл туурвих өвөрмөц хэв маяг “поп урлаг”-аас үүдэлтэй бөгөөд түүний дахин давтагдашгүй онцгой бүтээлүүд Монгол соёлын амин сүнс, цаашлаад соёлын олон талт байдлын өнгө төрхийг нэгтгэн илэрхийлдэг. Тэрээр ихэнх бүтээлдээ дорно ба өрнийн соёлын элементүүдийг донжтой хослуулж чаддаг. Өөрөөр хэлвэл, уран бүтээлчийн чадварлаг арга технологи, хосгүй хурц илэрхийлэмжийг дагаад дээрх хоёр соёлын нэгдмэл чанар үзэгчдийн хараанд яах аргагүй шууд тусна. Энэхүү үзэсгэлэнд соёлын ноёрхол болоод түүхээр дамжуулан бидний амьдарч буй бодит байдлын ээдрээтэй асуудлуудыг тойм харуулахаас илүүтэйгээр нарийн нягт илчилж гаргахыг зорьсон. Үндсэндээ, Н.Энхтайваны уг поп-реализмын өвөрмөц хэлбэр нь түүний соёлыг үзэх үзэл туршлагаас урган гарч, улмаар урлагийн шинэ итгэл үнэмшил хосолсон нийгмийн шүүмж бүхий ил контексттэй бүтээлүүд үүсэхэд түлхэц болжээ.
Уран сайхны арга барил, техник
Н.Энхтайван бүтээлдээ торгон хэвлэл, коллаж, эпокси давирхай зэрэг олон арга техникийг ашигладаг. Түүний хувьд уран бүтээл туурвихад нэн тохиромжтой материал, арга барил бол эпокси давирхай юм. Уг уран сайхны техникийг олон төрлөөр ашиглах боломжтой ба 2D, 3D урлагийн бүтээлийн аль алинг биежүүлж болох тул ажиллахад туйлын уян хатан хэрэгслүүдийн нэг гэж онцолсон.
Кураторын бичвэр: Б. Мичидмаа (Урлаг судлаач, магистр)
2022.12.11
Үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд 2022 оны 12-р сарын 31-ийн өдрийг дуустал олон нийтэд толилуулагдана. Та уран бүтээлтэй танилцаж, түүний ертөнцөөр аялахыг хүсвэл Монголын урчуудын эвлэлийн Б урлангийн дэргэдэх Бий контемпорари арт галерейг зорьж ирээрэй.
ЦАГИЙН ХУВААРЬ:
Өдөр бүр 11:00 - 18:00
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэхэд, B CONTEMPORARY ART GALLERY, 8800-7074
#BcontemporaryArtGallery
#connection #solo_exhibition #popart

Exhibition Details
Title: CONNECTION - by ENKHTAIVAN Nyamaa
Address: B studio of the Union of Mongolia's Artist's
Dates: 16 December 2022 - 11 January 2023
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 5pm
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]