CONTEMPORARY ART OF MONGOLIA 2023 - Group Exhibition
04 - 17 December 2023
B Contemporary Art Gallery
04 - 17 December 2023
B Contemporary Art Gallery
“КОНТЕМПОРАРИ АРТ-2023” ҮЗЭСГЭЛЭН
“Контемпорари арт-2023” үзэсгэлэн 11 дүгээр сарын дөрвөнд МУЭ-ийн Үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ. Өмнө нь энэ үзэсгэлэнг хоёр жил тутамд дэлгэн толилуулдаг байв. Хоёр жилийн өмнөөс жил бүр зохион байгуулахаар тогтсон бөгөөд өмнөх үзэсгэлэнгүүдийн куратороор Д.Батзориг, Д.Батхолбоо, С.Дагвадорж, А.Мөнхтуяа, Бат-Эрдэнэ нар ажиллаж байжээ.
Энэ жилийн энэ үзэсгэлэнг МУЭ-ийн Арт галерей болон “В контемпорари” галерейд нэгэн зэрэг дэлгэн толилуулж буйгаар онцлог юм. Үзэсгэлэнг нээж МУЭ-ийн Ерөнхийлөгч П.Ганбат хэлэхдээ: “Бидэнд маш том орон зай хэрэгтэй байна гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс мэдэрч байна. Долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнгийн үзэл санаа нийгэмд олон чухал мэссэжийг хүргэх нь дамжиггүй. Эдгээр санаа, оноогоор нийгэм цангаж байгаа” гэдгийг онцлон хэлэв. Мөн “Монгол улсад гарч байгаа үзэсгэлэн бүр тодорхой урамшуулалтай байх ёстой гэсэн зарчмыг бид цаашид баримтлах болно” гэж тэр хэллээ.
Энэ жилийн үзэсгэлэнд хорь шахам уран бүтээлчийн бүтээлийг сонгон шалгаруулж, хоёр танхимд дэлгэн толилуулжээ. Оролцогч бүхэн тус бүрийг өргөмжлөл, 100 мянган төгрөгөөр урамшууллаа. Улмаар үзэсгэлэнгийн “Гранпри” шагналын эзнээр барималч Батаахүүгийн Ганбаатар тодорлоо. Тэрбээр “Метрополис” хэмээх инстоляцийг дэлгэн толилуусан бөгөөд өнөө цагийн их нүүдлийг тусган харуулжээ. “Эзэнт гүрний үед идэрхэг хүчирхэг байсан нүүдэлчин монголчууд хээр талаа орхин их хот руу нүүж байна. Нэгэн цагт дэлхий тэр чигээрээ Монгол руу “нүүж” байсан нь түүхийн үнэн. Одоо харин нүүдэлчид хот суурин руу тэр чигээрээ нүүж байна гэхэд хилсдэхгүй. Бид хөдөөдөө, нүүдлийн соёлтойгоо, морьтойгоо, малтайгаа байсан цагт оюун санааны тусгаар тогтнол улам бат бэх байх нь дамжиггүй” гэсэн үзэл санааг энд багтаасан ажээ.
Тус үзэсэлэнгийн куратор Д.Батзориг “Хойшид бид үзэсгэлэндээ монгол агаар амьсгал, монгол сэтгэлгээтэй бүтээлүүдийг сонгон шалгаруулж байна” гэдгээ дуулгаад авсан. Үзэсгэлэнд: Л.БУМАНДОРЖ, Б.БАДРАЛ, Р.ЧИНЗОРИГ, Б.ГАНБААТАР, Ө.ИРМҮҮН, Г.МӨНХБОЛОР, И.МӨНХ-ИДЭР, Б.НАНДИН-ЭРДЭНЭ, Э.ОНОНГУА, Н.ЗУЛЦЭЦЭГ, Т.БАТТОГТОХ, Б.БААТАРЗОРИГ, С.ДАГВАДОРЖ, Д.ДӨЛГӨӨН, Ж.МӨНХЖАРГАЛ, З.НОМИН нарын бүтээлийг дэлгэн толилуулжээ.
“Контемпорари арт-2023” үзэсгэлэн энэ сарын 17-ыг хүртэл үргэлжилнэ.

Address: B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]