CONTEMPORARY SERIES #10... - Group Exhibition
27 June - 03 August 2025
B Contemporary Art Gallery
27 June - 03 August 2025
B Contemporary Art Gallery
CONTEMPORARY SERIES #10…
BCAG (B Contemporary art gallery)-н уламжлал үзэсгэлэн болох КОНТЕМПОРАРИ цуврал хамтарсан үзэсгэлэн 4 дах жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд, жилээс жилд өргөн хүрээг хамарсаар, дотоод болон гадний уран бүтээлчид оролцдог үзэсгэлэн болоод байна.
2021 онд анхны КОНТЕМПОРАРИ ЦУВРАЛ #01-05 ... үзэсгэлэн Соёлын яамтай хамтран Агаар орчныг бууруулах аяны хүрээнд нийт 45 уран бүтээлч, 2022 онд КОНТЕМПОРАРИ ЦУВРАЛ #06-08 ... үзэсгэлэн Усаа хэмнэж Эх дэлхийгээ хайрлая уриа дор 25 уран бүтээлч, 2023 онд КОНТЕМПОРАРИ ЦУВРАЛ #09 ... үзэсгэлэн "ЭРХ ЧӨЛӨӨ БА ЭНХ ТАЙВАН" уриа дор 9 уран бүтээлч, энэ жил 2025 оны 6-р сарын 27 нд КОНТЕМПОРАРИ СЕРИС #10 ... үзэсгэлэн “ЗУРАГ БИШ ЗУРАГ” гэсэн ерөнхий санаанд багцлан 20 уран бүтээлчийн хамт зохион байгуулагдаж нээлтээ хийлээ.
“ЗУРАГ БИШ ЗУРАГ” консептын дор КОНТЕМПОРАРИ СЕРИС #10 ... хамтарсан үзэсгэлэнд Ж.Анунаран, Ц.Ариунтөгс, М.Батзориг, С.Дагвадорж, Д.Дөлгөөн, Т.Энхболд, Н.Энхтайван, М.Эрдэнэбаяр, Г.Гаваа, Ө.Ирмүүн, Э.Жанцанхорол, Л.Мөнгөнцэцэг, Г.Мөнхболор, Ж.Мөнхцэцэг, Б.Нандин-Эрдэнэ, Э.Ононгуа, Н.Отгонбат, Д.Отгонбаяр, Ц.Түвшинжаргал, Н.Зулцэцэг нарын бүтээлээс бүрдсэн орон зай, хөдөлгөөн, тэнцэтгэлийн урлагийг нэгэн концептэд нэгтгэсэн үзэсгэлэнг Урлаг судлалын ухааны доктор, куратор М.Батзориг нарын өвөрмөц шийдлээр үзэгчдэд дэлгэн харуулж байна.
Контемпорари урлаг нь зөвхөн уламжлалыг бус хэлбэрт баригдахыг, нэг хэв загварт удахыг эсэргүүцдэг анти, нео, пост санаануудын багц юм. Сөрөг урлаг (anti-art) хэмээн орчуулаад буй эл ойлголттой энд сонгогдсон зураг биш, анти-зургууд ч холбогдоно.
CONTEMPORARY SERIES #10…
Group Exhibition
As part of the 5th anniversary of B Contemporary Art Gallery, the 10th exhibition of the “Contemporary Series” will be presented under the theme “Anti-Painting”. This group exhibition brings together the intentions, distant visions, aspirations, sudden thoughts, silent echoes, subtle sensibilities, and deep emotions of 20 artists—an intertwining of fleeting sensations, reflections of time and society, subconscious impulses, restlessness, consolation, and healing.
Curator by: Batzorig Mart

ЗУРАГ БИШ ЗУРАГ
Байгуулагдаад таван жил болж буй “Бий контемпорари арт” галерейн санаачилсан “Контемпорари сериес” цувралын 10 дахь удаагийн үзэсгэлэнг “Зураг биш зураг” гэсэн ерөнхий санаанд багцлах болсон нь дараах үндсэн хоёр шалтгаантай.
Сүүлийн жилүүдэд манайд гарч байгаа контемпорари үзэсгэлэнгүүдэд зураг хэмээх дүрслэх урлагийн суурь төрөл орхигдох хандлага анзаарагдах болжээ. Эрин цаг, технологийн нөлөөгөөр зураг зурах гэдэг ойлголт мэдээж маш их өөрчлөгдөж байгаа нь суурь шалтгаан нь байх. Жааз, бийр, будаг, зотон, нийлүүр, цаас гэх мэт уламжлалт эд, хэрэгсэл (medium)-д баригддаггүй, дөрвөлжин формат, зураачийн чадвар, аливаа дүрслэлийг хэрэгсдэггүй материалист, комбинаторууд маш олноороо ХХ зуунд бий болсон. Энэ тогтлоор өнөөдрийн монгол бүтээлчдийн ашигладаг материалын сонголт ч олон янз болсоор л байгааг “Контемпорари сериес #10…” үзэсгэлэнд урьж оролцуулсан бүтээлчдийн эсгий, олс, малын гаралтай түүхий эд, мод, төмөр, элс шавар гэх мэт уламжлалт эдээс гадна орчин үеийн амьдрал, хэрэгцээг даган нэвтэрсэн төрөл бүрийн нийлэг зүйлс, хавтан, сэтгүүлийн хуудас, даавуу, торго зэрэг эдийг холбосон, байрлуулсан, гагнасан, зүйсэн, оёсон, өрсөн, хэвлэсэн, дарсан, шатаасан, өнгөлсөн, наасан, хольсон заримыг нь бүр баллаж дарсан, ямар нэг дүрслэлгүй, дөрвөлжин бус формат сонгосон зэрэг туршилтын, илэрхийллийн олон янз, байдал харуулах болов уу...
Удаах шалтгаан бол тус цувралын өмнөх үзэсгэлэнгүүдээс “өөр” харагдац, бүтээц, аяс бий болгохыг хичээсэн тун энгийн зорилго юм. Ер нь орчин үед бүтээл өөрөө бүтээл байхаас гадна тэдгээрийг үзэл санаа, сэдэв, баримтлалаар багцалсан, өнгө, хэлбэр, хэмжээгээр нь зохицуулж, нэгтгэж, донжийг нь олж байрлуулсан үзэсгэлэнгийн орон зайн сонирхолтой шийдлүүд урлаг болтлоо хөгжиж байна. Иймээс танхимын голын хэсэг, шал тааз, зэргийг ашигласан орон зайн бүтээл, видео зэрэг том хэмжээтэй ажлуудаас энэ удаад зориуд татгалзаж жижиг голдуу хэмжээтэй аль болох олон янзын туршилтын (эксперименталь) хэлбэрүүдийг хананд байрлуулж харахаар төлөвлөв. Ер нь энэ маягийн үүдэл санаа зураач бүрт байх хэдий ч тэр болгон цаашаа үргэлжилдэггүй. Заримыг нь бүтээлч өөртөө хавсарга маягаар ашигладаг бол багахан хэсэг нь л тухайн бүтээлчийнхээ гол консепт, ялгарал болтлоо хөгждөг аж. Тиймээс агуу судлаачдын нэг Э.Гомбрих “Бүтээлчид бол энгийн мэт зүйлээс цааш үргэлжлэн хөврөх олон үйл явдлын эхлэлийг харж чадах чадвар нь хөгжсөн хүмүүс” хэмээн тодорхойлсон байдаг.
Контемпорари урлаг нь зөвхөн уламжлалыг бус хэлбэрт баригдахыг, нэг хэв загварт удахыг эсэргүүцдэг анти, нео, пост санаануудын багц юм. Сөрөг урлаг (anti-art) хэмээн орчуулаад буй эл ойлголттой энд сонгогдсон зураг биш, анти-зургууд ч холбогдоно. Энэ үзэсгэлэн ч бүхэлдээ 20 бүтээлчийн үүдэл санаа, алсын тэртээх хараа, чин эрмэлзэл, бадарсан сэтгэл, зурсхийх бодлын хөг, дотоод анир, гүний эмзэглэл, цаг үе, нийгмийн тусгал, далдын далд хүсэл дэх зөнгийн түлхээс, бачимдал, тайтгарал, эдгэрэл гэх мэт сэр сэр мэдрэмжүүд сүлэлдсэн коллаж юм.
Куратор: Мартын Батзориг

Address: B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]