CUSTOMS ON WORSHIPPING HILLS AND MOUNTAINS
06 - 13 August 2022
The Fine Arts Zanabazar Museum
06 - 13 August 2022
The Fine Arts Zanabazar Museum
2022 оны 08 дугаар сарын 06-ны 16:00 цагт
2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Монгол улсаас ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Уул овоо тахих монгол зан үйл” биет бус өвийг таниулах сурталчлах зорилготой энэхүү үзэсгэлэнг Монгол улсын Соёлын яам, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Хан Хэнтийн УТХГ, Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулж байна.
Монголчуудын уул овоо байгальтай харьцах өвөрмөц уламжлалт соёлыг сурвалжид тэмдэглэснээр өнөөгөөс 1000 гаруй жилийн өмнөөс язгуурын монголчуудын урианхай нар Бурхан Халдун ууланд шүтээн босгон тахиж байжээ. 1778 оноос Богд хан, 1779 оноос Хан Хэнтий, 1818 оноос Отгонтэнгэр уулыг тус тус зарлигаар тахидаг болсон. Монголчууд 1911 онд төрийн тусгаар тогтнолоо сэргээсний дараа Богд хааны зарлигаар дээрх уулсыг тайж, 1918 онд хуучин суртлыг дагаж уулсын тахилгыг явуулах тухай хуульчлан тогтоосон. Үүнд, Богд хан, Хан Хэнтий уулыг жил бүр зун, намар хоёр удаа, Отгонтэнгэр уулыг нэг удаа тахих, Богд Хан уулын тэнгэрийг тахихад таван яамны тэргүүн сайдаас нэг, Хан Хэнтий уулыг тахихад дэд сайд нараас нэг хүн, Отгонтэнгэр уулын тэнгэрийг тахихад Улиастайн сайд тус тус жасаалан гаргана. Үүнээс гадна Дарьганга уулыг жил бүр тахиж байв. Монгол Улс ардчилсан хөгжлийн замд шилжсэн 1990-ээд оноос уламжлалт уул усны тахилгаа сэргээх талаар олон түмнээс гаргасан санаачилгын үндсэн дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1995 оноос төрийн тахилгат уул усны тахилгыг сэргээв. Өдгөө төрийн тахилгатай 12 уул байна.
“УУЛ ОВОО ТАХИХ ЁС” үзэсгэлэнд уул овоо, байгаль дэлхийгээ хайрлах уриа бүхий утга санааг агуулсан бүтээлээс гадна Төрийн тахилгат 12 уул түүний тахилын ёс болон соёлын олон талт байдлыг харуулсан зохиомж бүхий гэрэл зураг, соёлыг илтгэсэн хосолсон үзмэрүүд дэлгэгдэж байна.
Хамтарч ажиллах хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудад нээлттэй.
Веб: www.zanabazarmuseum.mn
Утас: 976-11-326060, 976-11-326061
Цагийн хуваарь: Өдөр бүр 09:00-18:00
Байршил: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчдын гудамж 38, 15170 Барилгачдын талбай.

Exhibition Details
Title: CUSTOMS ON WORSHIPPING HILLS AND MOUNTAINS
Address: The Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Chingeltei district, Ulaanbaatar.
Dates: 06 - 13 August 2022
Opening Hours: Monday to Sunday, 11am to 5pm
Admission: Free
Travel: Left side from Construction workers square.
For press information and images please contact:
Email: [email protected]