CYCLE - by DULGUUN Azjargal / ОРЧИЛ - Азжаргалын Дөлгөөн
26 August - 07 September 2022
B Contemporary Art Gallery
26 August - 07 September 2022
B Contemporary Art Gallery
Зураач А.Дөлгөөний “Орчил” батикийн үзэсгэлэн
ХХ зууны төгсгөл үеэс монголчуудад танил болсон юм шиг мөртлөө мөн чанар, урлан бүтээх арга ажиллагаагаараа танил болоогүй чимэглэх урлагийн төрөл бол батик юм. Маш цөөхөн зураач уран бүтээл турвидаг чиглэлийн нэг гэсэн үг. Энэ урлаг монголчуудад таалагддаггүй эсвэл түгэн дэлгэрэх шаардлаггүй болоод цомхон хүрээнд оршин тогтнодог уу? магадгүй урлан бүтээх арга ажиллагаа, гүйцэтгэх материал нь олддоггүй юм болов уу? гэх мэт асуултууд урган гарах нь ойлгомжтой билээ. Эдгээр асуултуудад яаран хариулах гэж оролдохоосоо өмнө зураач А.Дөлгөөний үзэсгэлэн үзэж түүнтэй ярилцах нь зүйтэй билээ. Бид хариултыг тэндээс олох боломжтой. Батикийн урлаг нь өөрт шаардлагатай материал, багаж хэрэгсэл, будаг мэтийг шаарддаг бөгөөд өөрийн араншин, илэрхийлэлтэй сонирхолтой төрөл юм.
Зураач А.Дөлгөөн Дүрслэх урлагийн сургууль төгссөнийхөө дараа ШУТИС-ийн Дизайны салбарт магистрантурт элсч батикийн техникээр уран бүтээл туурвих арга ажиллагаа, технологийн мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ батикийн урлагийг уран бүтээлчдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор гарын авлага боловсруулсан юм. Өөрийн мэдсэн сурснаа бусадтай хуваалцах нь түүний хувьд уран бүтээлээ туурвихын адил нэгэн жаргал ажээ. Арга ажиллагаа, түүх, онол, хэрэглэгдэхүүний тухай гарын авлага гарснаар батикийн урлагийн тухай монгол хэл дээрх мэдлэг бүтээгдэх эхлэл болж байгаа юм. Энэ төрлийн уламжлал манай улсад бага хэдий ч хэрэгцээ нь их учир монголчуудын чимэглэх урлагийн нэгэн төрөл болон нутагших бүрэн бололцоотой юм.
Зураач А.Дөлгөөний хувьд хүйтэн батик ялангуяа халуун батикийн техникийг эзэмшиж уран бүтээл хийсэн хугацаа нь харьцангуй богино хэдий ч цаашид өсөн дэвжих ирээдүй нь гэрэлтэй байгаа тул улам их амжилтыг хүсэн ерөөе!
Тайлбар бичсэн урлаг судлалын доктор, дэд профессор Ц.Батсайхан

Exhibition Details
Title: CYCLE - by DULGUUN Azjargal
Address: B studio of the Union of Mongolia's Artist's
Dates: 26 August - 07 September 2022
Opening Hours: Monday to Sunday, 10:30am to 6pm
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]