DEER STONES OF MONGOLIA
15 November - 15 December 2023
National Museum of Mongolia
15 November - 15 December 2023
National Museum of Mongolia
“МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ"
нэгдсэн үзэсгэлэн 2023.11.15-12.15
Соёлын яамнаас жил бүрийн 11 дүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” хэмээн онцлон соёл, урлагийн олон арга хэмжээг орон даяар нээлттэй зохион байгуулсаар 3 дахь жилдээ үргэлжилж байна. Аяны хүрээнд соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт ба шинэ боломж зэрэг сэдвээр зохион байгуулж байна. 11 дүгээр сарын турш Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ “МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" нэгдсэн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна. Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм. 2023 оны 9 дүгээр сард ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад Монгол улсаас шинээр бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг олон нийтэд таниулах, түгээн сурталчлахад чиглэж буй тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн үзмэрээс гадна Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын Уран Зургийн Галерейн үзмэр цуглуулгаас дээжлэн нийт 100 гаруй биет үзмэрүүд дэлгэгдэж байна. Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургуудыг МҮМ-н ЭША Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-н багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс дэлгэж байна.
“МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" сэдэвт цогц үзэсгэлэн нь агуулгыг хувьд, бугын дүрслэл бүхий археологийн олдворууд, буган чулуун хөшөө болон түүний хуулбар, бугын дүрслэл бүхий чимэглэлтэй хувцас хэрэглэл, бугын яс, эвэр эд зүйл зэрэг угсаатны зүйн холбогдолтой цуглуулга үзмэрүүд, буга болон буган чулуун хөшөөний дүр дүрслэлээр зохиомжилсон орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл хийгээд буга хэмээх амьтны биологийн төрөл зүйл, онцлогийг харуулсан байгаль амьтны үзүүллэг зэрэг музейн цуглуулга сан хөмрөгийн олон төрлийг нэгэн үзэсгэлэнд сэдэвчлэн багтааснаараа онцлогтой юм.
Үзэсгэлэнд буган хөшөөний дүр дүрслэл онцлог хийцийг дижитал технологи VR, AR төхөөрөмжөөр үзэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тайлбартай, боловсролын хөтөлбөр, буган чулуун хөшөөг судласан эрдэмтний олон нийтэд зориулсан лекц, сэдэвчилсэн тайлбарт аялал, гэр бүлийн хөтөлбөр зэрэг арга хэмжээг тэгш хүртээмжтэйгээр нийтэд толилуулна.
Үзэсгэлэнгийн нээлт 2023 оны 11 дүгээр сарын 15-ны 11.40 цагт Монголын Үндэсний музейд болж 12 дугаар сарын 15 хүртэл нээлттэй ажиллана.
Эрхэм хүндэт Үзэгч та бүхэн минь тавтай морилоорой!
Монголын Үндэсний музей
Харилцах утас: 70110913, 99123922
www.nationalmuseum.mn
https://www.facebook.com/nationalmuseummongolia

#СэржСанахТҮҮХ
#СэтгэлАриусгахУРЛАГ
#ХүмүүнийгГэгээрүүлэхСОЁЛ

Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]