"DUURIAN URUU" - by KHALIUN Ulziikhutag
30 May - 08 June 2026
Contemporary Art Bar /САВ/
30 May - 08 June 2026
Contemporary Art Bar /САВ/
“Амьдрал оргилсон Наран улсын дунд өөрийгөө өчүүхэн жижиг оршихуй мэтээр төсөөлөн, харж мэдэрсэн бүхнээ бяцхан хулганы дүрээр илэрхийлсэн уран бүтээлчийн ертөнцөөр аялахад бэлэн үү?” Залуу уран бүтээлч Ө.Халиуны "ДУУРИАН ӨРӨӨ" анхны бие даасан үзэсгэлэн 5-р сарын 30-ны 17:00 цагт САВ урлагийн орон зайд нээлтээ хийх гэж байна.
Үзэсгэлэн 6-р сарын 8-ы өдрийг дуустал үргэлжилнэ.
Үзэсгэлэнгийн тухай:
Токиогийн Сокэй дүрслэх урлагийн коллежид суралцах хугацаандаа уран бүтээлч өөрийн арга барилаа санамсаргүй туршилтын үр дүнд олж авсан байдаг. Эйр браш техникийг бусад техникүүдтэй хослуулан, хавтан дээр наасан цаасны өнгөн хэсэгт ус асгаж, хуулж унагах элстэй жессогоор бүрэх зэргээр ажилласан нь түүний бүтээлүүдэд элсэрхэг бүтэц, хуучны аяс, өвөрмөц дүр төрхийг шингээжээ.
Түүний бүтээлүүдэд “хулгана” нь соёлын ялгаа болон эсрэг тэсрэг мэдрэмжүүдийг хүлээн авч буй дотоод ертөнцийн бэлгэдэл болон дүрслэгддэг. Канадын сэтгэл судлаач Жон В. Берригийн "Дасан зохицох загвар"-аар тайлбарлагдах энэхүү завсрын мэдрэмж нь өөр газарт байгаа хүн өөрийн соёлын онцлогийг хадгалах болон шинэ соёлд уусахын хоорондох тэнцвэрийг олох гэсэн оролдлого хэмээжээ.” Монгол ахуйгаас улбаатай хэлц үгс, Японы хотуудын визуал орчин, сюр дүрслэлүүд энд зэрэгцэн оршиж байна.
Уран бүтээлч: Ө.Халиун
Куратор: Ж.Анунаран