GROWTH = GRIEF by TSERENDEJID Bayarmunkh
01 - 14 March 2024
Red Ger Creative Space
01 - 14 March 2024
Red Ger Creative Space
УРГАХ УЙ үзэсгэлэн
Керамик бол хамгийн эко урлаг, таван мах бодийг дамжин нэг төлөвөөс нөгөө төлөв рүү хэлбэрждэг байгалийн материал гэгддэг. Ургахдаа ч, уусахдаа ч тэр байгальд тээргүй байгаа нь хүний ухамсарт үйлийн тусламжтайгаар бий болж буй ургамал гэж хэлж болохоор, тиймдээ ч бүтээлийн дүрүүдийг илэрхийлэх хамгийн зохимжит материал болсон. Байгалиас хэсэглэн авсан зүйл нь зөн зоригоороо ямар нэгэн биежилтийг олж буй нь эргээд байгальдаа найдаж, өөрсдийгөө байгальдаа үлдээх гэсэн дуудлага юм болов уу гэмээр …
Мөн дүрүүдийн алив нэг мэдрэмжийг тунхаглаж, бататгах гэcэн төрхөөс илүү азнасан, идэвхгүй, хүлээн авах төлөв рүү шилжиж буй нь ургамлын амьдрах үйл явцыг санагдуулна. Ургамал гэдэг байгаль дах амьд биетүүд дотроос хамгийн илэрхийлэмж багатай, үггүй организмуудын нэг. Заримдаа амьдралын үйл явц бүхэн гүйцэтгэх ёстой, дуусгах ёстой ажил хэрэг мэт байгаа нь бид бүхнийг цуцааж, гадаад болон дотоод байдлаар ядраадаг.
Харин энэ удаад уран бүтээлчийн сэтгэлийн шаардлага, төлөв байдал зэрэг нь эдгээрээс түр ч атугай хойш ухарч, бүхнийг хүлцсэн, байгалийн жам ёсны хэмнэлээр түүнийг аргадахыг хүсжээ. Энэ нь яг л аниатай нүд сэтгэл дотогш өнгийхдөө хаа нэгтэйгээс эдгэрлийг олоод эргээд ирэх өөрийгөө хүлээж буй совин шиг … Мөн бүтээл бүртээ тухайлан нэршил, тайлбар өгөх гэж зүтгээгүй нь үзэгчдэд өөрсдийнхөөрөө хүлээн авах өнцгийг үлдээж, тэдэнд мөн өөртэйгөө үлдэх орон зайг бий болгосон байна.
Туг дарцаг намируулсан индэр дээр улаа бутран зогсохоос илүү цонхны тавцан дээр өрсөн цэцэгс шиг хүн-ургамал мэт байхыг илүүд үзэх тухай тун тогтуун, нэг хэлбэрээс нөгөө хэлбэр лүү удаанаар, уусган нүүлгэх маягаар, хүмүүний амьдралыг “ургах үйл”-ээр төлөөлүүлэн харуулжээ.
Б.Цэрэндэжид нь 2014 онд Дүрслэх Урлагийн Сургуулийн Монументал уран зургийн ангийг төгссөн бөгөөд энэ нь түүний анхны керамик барималын үзэсгэлэн юм.
Үзэсгэлэн 2024.03.01-03.14 хүртэл "Улаан гэр" галерэйд 10:00-18:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй толилуулна.
Уран бүтээлч: Б.Цэрэндэжид
Үзэсгэлэн дэглэсэн : Ж. Ариунтуяа
Бичвэр : Э.Энхсүрэн
Sound artist Ч.Цогбилэг
Growth=Grief exhibition
Ceramics stand out as one of the most eco forms of art, as they undergo a transformational process shifting through the five elements of nature. Their formation, so called “growth” in this work, and dissolution occur naturally and environmentally benign, in a sense, ceramics can be likened to plants grown under human consciousness. This inherent quality makes ceramics the ideal material for conveying the essence of artistic expression.
Originating from nature, ceramics assume unique forms, evoking a sense of will returning to their origin and embracing their innate connection with nature. Similarly, the portrayal of characters in the artwork mirrors the cyclical nature of plant life—characterized by a quiet, passive, and receptive disposition rather than the assertive declaration of emotions of the characters.
Often, the relentless demands of life can leave us feeling drained, both physically and emotionally, as each step forward feels like an obligation that must be fulfilled. However, in this instance, the artist's inner longing and emotional resilience urged her to retreat and led her to seek a harmonious existence with nature.
This introspection, akin to an inner intuition patiently awaiting your path towards self-healing as you close your eyes and turn inward, is further enhanced by the absence of titles and descriptions for each artwork. This intentional omission invites viewers to interpret and connect with the artwork on a personal level, creating a space to turn inward.
Through slow and deliberate sculpting, the artist invites us to contemplate existence, likening it to that of a human-plant quietly rooted on a windowpane, rather than anxiously poised on a raised platform. This juxtaposition underscores the concept of human life as an "act of growth".

Address: Red Ger Creative Space, Tourist street, Delta center, 4th floor, Room 402. (Arts Council of Mongolia office)
Opening Hours: Monday to Friday, 11am to 5pm
Admission: Free
Email: [email protected]