MINING - by ENKHBOLD Togmidshiirev
12 January - 04 February 2024
B Contemporary Art Gallery
12 January - 04 February 2024
B Contemporary Art Gallery
MINING solo exhibition
by ENKHBOLD Togmidshiirev
Та бүхэнд B Contemporary Art Gallery-н энэ оны эхний үзэсгэлэн болох уран бүтээлч Тогмидшийрэвийн Энхболдын “ОЛБОРЛОЛТ” үйлдэл галбиршил 2024 бие даасан үзэсгэлэнг толилуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлт: 2024.1.12 ны 17:00 цагаас
ҮЗЭСГЭЛЭН 2024.1.12-с 2.4-ыг дуустал
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 11:00-18:00 /Даваа гаригт амрана/
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9888-8886

Хүн, байгаль хоёр буюу амьд ертөнц хүйн холбоотой болох нь хорвоогийн жам. Үүнийг бид хойч үедээ хийж бүтээсэн зүйл, түүний ул мөр, өвөрмөц түүхээрээ үлдээн харуулдаг. Хүмүүний гар урлал, үйлдвэрлэл, боловсруулалтын үйл явцад аливаа материалын шинж чанар хувьсан өөрчлөгдөж, эцэст нь бодитоос хийсвэр чанарт шилжин хувирдаг. Тэгэхээр аливааг өөрчлөх, бүтээх, сүйтгэх гол хүчин зүйлийн нэг нь хүн өөрөө биш гэж үү?
Хэрэглээд хаях хандлага ноёлсон орчин цагт, байгальтайгаа зөв харьцах соёл, ёс заншлыг хүн хойч үедээ өвлүүлэн дамжуулах нь зогсолтгүй эргэх олборлолтын хүрдийн амин чухал хэсэг нь болов уу.
Энэ асуулт, дүгнэлтийг уран бүтээлч Т.Энхболд орчин үеийн урлагийн хэллэг, арга техникийг ашиглан, Монголын нүүдэлчин үндэстний соёлын өв ба орчин үеийн нийгмийн хүний үнэт зүйл хоёрын ялгаа болон тэнцвэртэй оршин тогтнох эрмэлзлээс үүссэн байгаль орчны асуудлыг өөрийн өвөрмөц урлагийн хэлээр илэрхийлсэн юм.
Хүмүүний амьдралын чанар нь мал аж ахуй, ялангуяа өргөн уудам бэлчээр нутгаасаа хамаардаг уламжлалт эдийн засагтай манай улсад сүүлийн хориод жилийн туршид уул уурхайн олборлолт, хэрэглэгчийн сэтгэлгээний харилцаа улам том байр суурь эзлэх боллоо. Ийнхүү байгалийн нөөц болон амьдралын чанарт өрнөж буй огцом өөрчлөлт нь нийгэмд олон асуулт өдөөж буй. Түүний нэг нь уламжлалт нүүдэлчин арга ухаан болон газар хөрсөө яавал хайрлаж хүн байгалийн зохистой харьцааг хадгалан хослуулж үлдээх тухай юмаа.
Уран бүтээлч Т.Энхболдын жижиг гэртэй өвөрмөц үйлдлийн урлаг, эсвэл түүний органик болон органик бус будгаар зурсан абстракт уран зураг, эсвэл олдсон болон дахин сэргээн ашигласан материалаар бүтээсэн өрөг урлаг нь байгаль эх ба Монгол хүний салшгүй холбоосыг хүндэтгэсэн мөн хадгалан хамгаалах сэтгэлийн хүлээлтийг илэрхийлдэг.
Түүнээс гадна, уран бүтээлч Т.Энхболд орон зайг танин мэдэх мэдрэмжинд тулгаварлан бүтээлч үйл явцын туршилтуудыг чадварлагаар уран бүтээлдээ тусгаж улмаар гоо зүйн хэллэгээр илэрхийлсэн сонирхолтой хийц, бүтэцтэй орчин үеийн абстракт уран бүтээлүүдийг бүтээдэг нь дүрслэх урлагийг баяжуулж буй уран бүтээлчийн хувь нэмэр юм. Уужим талын хязгааргүй суналт, эсвэл суурин орчны хязгаарлагдамал барилга байгууламжууд нь орчин тойрныхоо боломжтой бүх материал, арга хэрэгслийг ашиглахаас хамааран түүний урлаг өөр өөр чанарыг агуулан илэрхийлдэг. Энэхүү бүтээлч туршилтууд нь түүний урлагийн салшгүй хэсэг мөн.
Олборлолт нь Т.Энхболдын урлагт Монголын эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон уул уурхайн ашиг шимийг хүртэгсэдийн хариуцлагаас гадна, хүн өөрөө байгалийн нэгэн хэсгийн хувьд, өөрийн нөөц, нүүдэлчдийн уламжлалт ухаан болон байгалиас заяасан авьяас чадвараа дайчлан нийгэмдээ буцааж өгөх, байгаль орчноо хадгалж хамгаалан дараачийн үеийн сайн сайханд зориулан үлдээхийн чухлыг онцолсон үзэсгэлэн билээ.
Куратор Ж. Ариунаа
1-р сарын 12, 2024
Улаанбаатар хот

Address: B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]