Mongolian Art - International Sculpture Symposium
25 August 2023
Khan Bank Gallery
МонголианАрт 2023 - олон улсын уран баримлын үзэсгэлэнгийн Нээлтийн үйл ажиллагаа.
MongolianArt 2023 - international sculpture symposium exhibition Opening ceremony.
Үзэсгэлэн/ Exhibition: 2023.08.24-2023.09.30, Khan Bank Gallery.

Photo courtesy: Gallery
“МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиум амжилттай өндөрлөж үзэсгэлэнгээ нээлээ.
Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ нь “НордАрт” - олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнтэй албан ёсны хамтын ажиллагааныхаа хүрээнд олон улсын нэр хүндтэй уран бүтээлчдийг урьж оролцуулсан “МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиумыг 08 сарын 04-өөс 08 дугаар сарын 21 хооронд Тэрэлж БЦГазарт байрших Гүрү Эко цогцолборт амжилттай зохион байгуулсан билээ.
Симпозиумын үеэр туурвигдсан томоохон бүтээлүүдийн “Public Art - Urban Sculpture” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа нь 08 дугаар сарын 24-нд Хаан Банк Цамхагийн гадна талбайд уригдан ирсэн хүндэт зочид болон олон нийтэд нээлттэй зохион байгуулагдсан нь үзэгчдийн сэтгэл догдлуулж анхаарлыг татсан арга хэмжээ боллоо.
Нээлтийн ажиллагааг Төслийг Санаачлагч, зохион байгуулагч Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа албан ёсоор нээж үг хэллээ. Тус симпозиумын албан ёсны түнш НЗДТГ-ыг төлөөлж Нийслэлийн Засаг Даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ХБНГУ-аас Монгол Усад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Хэлмут Кулитц, дэмжигч Хаан Банкны өмчийн харилцааны газрын захирал О.Тэмүүлэн нар үг хэлж талархал илэрхийлэв. Элчин Сайд Хэлмут Кулитц хэлсэн үгэндээ: “Урлаг нь аливаа соёл ба хэлний хил хязгаар үгүй бөгөөд орчуулах шаардлагагүй бүх нийтийн хэл юм. Сүүлийн есөн жилийн хугацаанд Монгол Улс, НордАрт үзэсгэлэнгийн хамтын ажиллагаа хэрхэн цэцэглэн хөгжиж байгааг харахад үнэхээр их урам зориг өгч байна.” Ноён Ж.Сандагсүрэн: “Энэхүү олон улсын уран баримлын симпозиумын арга хэмжээ нь Монгол Улсын Засгийн Газраас 2023-2025 “Монголд зочлох жил”зарласантай холбогдож байгаа бөгөөд цаашдаа олон жилээр тогтвортой үргэлжлэн зохион байгуулагдана гэдэгт итгэж байна. Эдгээр бүтээлүүд нь Улаанбаатарчуудын нүд, сэтгэлийг баясгаж нийслэл хотын гудамж, зам талбайг чимэх болж байгаад баяртай байна.
Энэ жилийн “МонголианАрт” - уран баримлын симпозиумын үзэсгэлэнд Монгол, Герман, Итали, Испани, Болгар, Эстони, Өмнөд Солонгос зэрэг 7 орны 9 уран бүтээлч оролцож байгаагаас симпозиумын үеэр 6 уран барималч Монголын байгалийн боржин чулуу, ган, төмрөөр томоохон бүтээлүүдээ туурвиж, 3 уран бүтээлч нь бэлэн бүтээлээрээ үзэсгэлэнд оролцож байна.
Уран бүтээлчид Монгол орны байгалийн сайханд онгодоо хөглөн, түүх соёлоос төрсөн сэтгэгдэл мэдрэмжээ өөрсдийн бүтээлдээ шууд тусган буулгажээ. Өмнөд Солонгосын уран бүтээлч Ёнгсун Жан: “Надад Монгол гэхээр хамгийн түрүүнд хээр тал, салхи, элсэн цөл, нарны хурц туяа санаанд ордог. Би энэ удаагийн Монгол дахь симпозиумд эдгээр төсөөллөө ашиглан “Шиморин Бризз” сэдэвт бүтээлээ туурвиж байна. Говь хэмээх хязгааргүй элсэн цөлд сэвэлзүүр салхи эрх дураараа хийсэж буй ийм дүрслэлийг өөрийн жижиг ган цагариг холбоос бүхий бүтээлээрээ илэрхийлэхийг хичээлээ.” хэмээв.
Болгарийн уран бүтээлч Лилия Поборникова: “Би Монголд анх удаа ирээд энэ байгалийн сайхан орчинд ажиллаж байна. Миний баримлын нэр бол “Уулзвар”. Хоёр төрлийн дүрсийг зохицуулж хослуулснаар бид амьдралдаа янз бүрийн сонголт хийж төрөл бүрийн зам жимийг гаргадаг гэсэн утга агуулсан. Миний бүтээл анхны загвараасаа өөрчлөгдөж байна. Учир нь хүрээлэн буй орчноосоо өөр онгод мэдрэмж аваад түүнийгээ бүтээлдээ шингээж бүтээлийнхээ анхны санаагаа өөрчлөн, авчирсан загвар моделиосоо ялгаатай болсон.” хэмээн бүтээлүүдийнхээ туурвилын талаар хуваалцсан юм.
МонголианАрт олон улсын уран баримлын симпозиумын арга хэмжээ нь Монгол Улсын ба олон улсын шилдэг уран бүтээлчдийн хоорондын мэргэжлийн туршлага, соёлын солилцоо, оюутан залуучууд, иргэдэд урлаг соёл, гоо зүйн боловсрол олгох, мөн гадаад сурталчилгаа, соёлын аялал жуулчлалд хувь нэмэр оруулж олон улсын уран бүтээлчид болон НордАрт-ын Зүүн Өмнөд болон Төв Азийн жуулчид, үйлчлүүлэгчдийн урсгалыг Монгол улс руу татах онцгой ач холбогдолтой.
МонголианАрт олон улсын уран баримлын симпозиумын үзэсгэлэн нь Хаан Банк Цамхагийн олон нийтэд нээлттэй орчинд, харин НордАрт-ын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Хаан Галерейд 09 сарын 30-ыг хүртэл олны хүртээл болно. Уран бүтээлүүд дээр байршигдах Dynamic QR код бүхий интерактив коммуникаци сурталчилгаагаар дамжуулан уран бүтээлч, бүтээлийн тухай бүхий л талын мэдлэг, мэдээллийг англи болон монгол хэл дээр авах боломжтой.
Энэхүү арга хэмжээ нь 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа үүсэж хөгжсөний 50 жил, НордАрт - Монгол Улсын хамтын ажиллагааны 10 жилийн ойг тус тус угтан зохион байгуулагдаж байгаа бөгөөд 2024 оноос эхлэн Монгол Улсад цаашдаа 3 жил тутам тогтмол зохион байгуулагдана.
Төслийг санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа;
Arts&Media Project Management&Consulting , Oyuntuya Oyunjargal
Хамтын ажиллагааны албан ёсны түншээр: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, German Embassy Ulaanbaatar Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, NordArt НордАрт-Күнстверк Карлсхүттэ;
Дэмжигч байгууллагаар: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia, Juulchin World Tours, Монголын Байгалийн Чулууны Бизнес Эрхлэгчдийн Холбоо, Borjin Suvarga, TASO GROUP, Хаан галерей, Трэйсинг ХАБ ХХК, GEZE Mongolia ХХК, Saade Construction ХХК, Monte Rosa School тус тус хамтран ажиллаж байна.
НордАртын олон улсын уран бүтээлчид:
Лхамсүрэнгийн Ганхуяг, Монгол /үзэсгэлэн/ Gankhuyag Lkh
Георги Филин, Итали /үзэсгэлэн/ Gheorghi Filin
Инга Ару, Эстони /үзэсгэлэн/ Inga Aru
Лилия Поборникова, Болгар Liliya Pobornikova
Нандо Алварез, Испани Nando Álvarez
Аюурзаны Очирболд, Монгол Ayurzana Ochirbold
Томас Райфершайд, Герман Thomas Reifferscheid
Жамбалын Түвшинжаргал, Монгол Жамбал Түвшинжаргал
Ёнгсун Жанг, Өмнөд Солонгос YongSun Jang
Зөвлөх:
Вольфганг Грамм, НордАрт-ын ерөнхий куратор
Инга Ару, НордАрт-ын ахлах куратор, арт директор
Куратор:
Оюунжаргалын Оюунтуяа, төслийн удирдагч, куратор
Цээхүүгийн Солонго /үзэсгэлэн/ Solongo Tseekhuu
Техникийн баг:
Жамбалын Түвшинжаргал
Аюурзаны Очирболд
Өлзийсайханы Ган-Өлзий /туслах/

Address: Khan Bank Art Gallery, Khaan Bank tower, Chingis Avenue 6, Ulaanbaatar, Mongolia
Opening Hours: Monday to Friday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Genghis Avenue 6, south from the National Stadium and next to the Naadam Centre
For press information and images please contact:
Email: [email protected]