NOTES - by SUKHEE Tsagaan
05 - 21 April 2024
B Contemporary Art Gallery
05 - 21 April 2024
B Contemporary Art Gallery
“МИНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛҮҮД”| бие даасан үзэсгэлэн
Монголын орчин үеийн дүрслэх урлагийн нэгэн том төлөөлөл МУЭ-н нэрэмжит уран бүтээлч Цагааны Сүхээгийн тэртээх 1980 аад оноос 2020 оны хооронд бүтээгдсэн олон зуун эх загвар, тэмдэглэлүүд бүхий уран бүтээлээс дээжлэн “МИНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛҮҮД” гурав дахь бие даасан үзэсгэлэн 2024 оны 4-р сарын 5 ний 17:00 цагт Бий Контемпорари арт галерейн үзэсгэлэнгийн танхимд гэр бүл, найз, үзэгч, уран бүтээлч нартаа нээлтээ хийлээ.
Уран бүтээлч Ц.Сүхээ 2014 онд анхны бие даасан үзэсгэлэнгээ Монголын Урчуудын Эвлэлийн Үзэсгэлэнгийн танхимд толилуулж, 2023 онд Нью Йорк хотын Сапар галерейд хоёрдох бие даасан үзэсгэлэнгээ нээсэн билээ. Харин энэ удаагийн гуравдах бие даасан үзэсгэлэнгийн онцлог бол бүтээлээсээ дутахааргүй сонирхолтой, өгүүлэмж илэрхийллийг өөртөө бүрэн шингээсэн түүний эскиз, тэмдэглэл уран бүтээлийн уйгагүй эрэл хайгуулынх нь асар том өвөөс бид багахан хэсгээс сорчлон толилуулж байгаараа чухал ач холбогдолтой өвөрмөц үзэсгэлэн болж байна.
Тэмдэглэлүүдээ хэд хэдэн сэдвээр өнгө зохиомжийн гайхалтай шийдлүүдийг шингээн тосон пастель болон усан будгаар өнгөний нарийн зохицол, хурц тод өнгө элемент арга техникийг куратор урлаг судлалын ухааны доктор Мартын Батзориг хэрхэн сонирхолтойгоор дэглэн харуулсныг “МИНИЙ ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛҮҮД” үзэсгэлэнгээс харж болно.
ТЭМДЭГЛЭЛҮҮД
Монголын зураач Цагааны Сүхээ 1953 онд төржээ. Багаасаа зураг зурах дуртай байсан тэрээр дүрслэх урлагийн дунд сургууль төгсөөд, 1977-1984 онд тэр үеийн зөвлөлтийн Ленинград хотын Репины нэрэмжит дүрслэх урлагийн академид В.М.Орешниковын урланд суралцсан нь социализмын үеийн зураач нарт тэр бүр тохиогоод байдаггүй их аз байсан юм. Гэхдээ түүнд академи төгссөнийхөө дараа үндсэн мэргэжлээрээ ажиллах тийм ч урт хугацаа олдсонгүй. Учир нь 1990 онд “престройка”-ын нөлөөтэй социализмын төгсгөл, задрал, шилжилтийн үе эхлэв. 70 жил системийн бүрэлдэхүүнд байсан монгол улсад нийгмийн сэтгэлгээний их шинэчлэл эхлэхдээ нийтийг хамарсан их ядуурал, эмх замбараагүйдэл мэт санагдахаар байсан нь монголын нийгмийн бүхий л хүрээ, тэр дундаа урлагийн салбарт ч ихээхэн хүнд туссан билээ.
Харин зураач Ц.Сүхээ тэр үеийн олон сэхээтний нэгэн адил мэргэжлийн бус ажил хийж энэ бүх хямралт он жилүүдийг даван гарахаар шийджээ. Энэ бол 1998 оноос эхлэн 2013 онд тэтгэвэрт гарах хүртлээ 15 жилийн турш хийсэн монгол дахь АНУ-ын элчин сайдын яамны харуулын ажил байв. Тэр бүх хугацаанд үндсэн зураач мэргэжлээ тэрээр ор тас орхилгүй, зав чөлөөгөөрөө маш олон эскиз хийж, зэрвэс санаагаа ч уйгагүй тэмдэглэн авч боловсруулсан. Энэ тэмдэглэлүүд нь ч бүтээлээсээ дутахааргүй сонирхолтой, баялаг сан болон үлджээ. Эдгээр тэмдэглэлийн зөвхөн пастель харандаагаар хийсэн хэсгийнх нь багахан нь л эл толилуулан буй үзэсгэлэн юм. Мөн том бүтээл болж олны хүртээл болоогүй санаануудыг нь онцолж, багцалж үзүүлэхийг хичээлээ. Энэ бол зураач, бүтээлч байх гэдэг бол гадна өнгөний гэхээсээ хувь бодгалийн дотоод бодол, санаашрал, зөрчилдөөнүүдтэй илүү холбоотой байдгийн нэгэн сайхан жишээ мэт санагддаг.
Шилжилтийн бараан нийгмийн зүгээс ирэх аливаа саад бэрхшээл олон зураачийн замналыг үгүй хийсэн. Гэхдээ цөөн боловч зарим нэгнийх нь дотор бий болох урлагийг хааж боогдуулж чадаагүйгээр үл барам харин ч өвөрмөц, содон өнгө аяс нэмэн хүчирхэгжүүлснийг Ц.Сүхээгийн олон ажлаас харж болно. Гэхдээ түүнд бүхнийг даван гарахад нь аль ч нийгэмд бүтээлч хэмээн хүлээн зөвшөөрөгдөх боломжтой тэрний дотоод онцлог, уугуул мөн чанараа өөрөө мэдэрчихсэн байсан нь хань болсон санагддаг. Өөрөөр хэлбэл жинхэнэ бүтээлч байх эсэхэд нийгмийн байгуулал тийм ч том нөлөөтэй биш ажээ.
Зургуудаас нь хүүхэд ахуй үеийнх нь хүсэл мөрөөдөл, зөвлөлтөд сурч байсан сурганы нөлөө, социалист системд өнгөрсөн идэр цагийнх нь шидэт дурсамж мэдрэгддэг. Гэхдээ энэ бүхэн нь сонирхолтой сюрреалист хэтрүүлэг, зөөлөн аниргүй орчин, цөөхөн боловч сонирхолтой өнгийн нийлэмжтэй хоршдог. Мөн арга ажиллагаа нь ч хаа ч танигдахаар тийм даруухан. Энэ бүх даруухан бодлууд нь заримдаа цул хар, бараан өнгийн хүчтэй илэрхийллүүдээр хүчирхэгждэг. Гэвч заримдаа энэ бүхний цаанаас ямар нэг зүйлд хүлүүлсэн мэт, адгаж хүлээсэн эсвэл алс холыг мөрөөдөөд байгаа мэт гутранги, шаналанги заримдаа кубистуудыг санагдуулам хатуу, цул хэлбэр, хөдөлгөөн болон форматандаа ч багтаж ядан тийчлэх нь социализмын дараах шилжилтийн гэх одоо ч үргэлжлэн байгаа Монголын
бужигнаант нийгмийн тусгал болов уу хэмээн санагдана.
Урлаг судлалын ухааны доктор М.Батзориг
NOTES
Painter Sukhee Tsagaan, a Mongolian artist was born in 1953. Following his love for painting since his early childhood, he graduated from the Fine Arts School and studied during 1977-1984 at the Repin Academy of Fine Arts in the Leningrad of former USSR under the mentorship of V.M. Oryeshnikov in his studio, which was a rare privilege for artists of the socialist era. However, he couldn’t continue for long on his path as a professional artist after graduating from the academy. The disintegration and collapse of socialism superseded by the transition period began soon under the impact of “Perestroika” in the 1990s. In Mongolia, which had been part of the system for 70 years, the great reform of social mentality began in a way that seemed like great deprivation and disorder in the society, which affected all spheres of Mongolian society, particularly the art sector.
However, artist Ts. Sukhee, like many intellectuals of that time, decided to survive all these crisis years by serving in a non-professional field. For him, it was the job of a watchman at the US embassy in Mongolia, which he served for 15 years from 1998 until his retirement in 2013. During the time of his service, he didn’t give up his main profession as an artist, kept making sketches in his free time and recording diligently even the slightest ideas that flashed into his mind. These records are no less interesting than the artwork itself. A tiny part of these skits that were made into artworks is this exhibition on display. It feels like a fine exemplar of how being an artist and being creative has more to do with the inner thoughts, aspirations, and conflicts of the individual than their outer colors. Obstacles from the murky transitional society ruined the career of many artists. But it can be seen in many works of Ts. Sukhee that they didn’t hinder but strengthened the art that was created by some of them, by adding distinct tones to it. Yet, it seems like, in addition to his inner peculiarity, capable of having his creativity recognized in any kind of society, his inherent personality and his sense of his own self helped him to overcome any of these obstacles. In other words, the social structure doesn’t have a huge impact on someone’s creativity.
His paintings are imbued with his childhood dreams, the influences of the Soviet school of his studenthood, and the supernatural memories of his young age in the socialist regime. Meanwhile, all of them are accompanied by a curious surrealist hyperbole, a soft silent atmosphere, and a few yet appealing color combinations. In addition, his techniques are so modest that they can be recognized anywhere. All of his modesty is occasionally reinforced by strong expressions of solid black and dark colors. However, behind all this, his works, sometimes, seem pessimistic and excruciating as if tied by something or as if waiting impatiently or dreaming of unreachable faraway, so concrete and solid in form, reminiscent of Cubists, and as if flailing not fitting in the format as the reflection of the so-called “post-socialist transitional”, yet still ongoing chaotic society of Mongolia.
/Ph.D/ M.Batzorig

Address: B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан
Opening Hours: Monday to Sunday, 11:00am to 6pm, Өдөр бүр 11:00 - 18:00
Admission: Free
For press information and images please contact:
Email: [email protected]