REASON TO BE II - by BATTOGTOKH B
19 January - 06 February 2024
Norphei Art Gallery
19 January - 06 February 2024
Norphei Art Gallery
Залуу уран бүтээлч Б.Баттогтох
2019 онд тэрээр “Reason To Be” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ толилуулж байсан бол 2024 оны эхэнд “Reason To Be II”
Б.Баттогтох тосон будаг, акрил болон холимог техник ашиглаж абстракт болон фигуратив уран зургийн төрлийг хослуулан ажилладаг. “Reason to Be II” хэмээх хоёр дахь бие даасан үзэсгэлэнд тэрээр экспрессионист, сюрреалист хэв шинж бүхий нийт 12 бүтээлийг үзэгч та бүхэнд хүргэж байна.
Б.Баттогтохын зураг дүрслэл дэх эрэгтэй дүрүүд үндсэндээ “хар хувцастан” хэмээх далд метафор утгатай. Эдгээр дүрийн цаад илэрхийлэл нь “таны миний амьдралд тодорхой хэмжээгээр гар дүрэх чадвартай, бидний эргэн тойронд нөлөөллөө үзүүлдэг бодит хүмүүс” гэж зураач онцлов. “Хар хувцастан” амьдралд нөлөөлөөд зогсохгүй таны итгэл үнэмшил үнэнийг устгаж, цаашлаад нийгмийн чиг баримжаа алдагдуулахад хүргэдэг. Энэ санааг Б.Баттогтох “Найдвар хайж байна”, “Хуурамч гэгээнтэн” бүтээлүүдэд тод томруун дүрсэлж, симбол утгаар илэрхийлжээ. Зураачийн бүтээлдээ шингээж буй дүр дүрслэлийг удаан ажиглаваас өөр өөр илэрхийлэмжийг харуулах боловч эцэстээ бүх дүрүүд нэгэн ижил утга санаанд төвлөрч, нэгдмэл дуу хоолойг үүсгэнэ. Дүрүүдийн дүнсгэр тоомжиргүй харц, тогтворгүй уусан замхрах тэр биеийн хөдөлгөөн үзэгчийг оньсого мэт меланхолик урсгал руу чиглүүлж, бодит байдал болон төсөөллийн хоорондох заагийг бүдгэрүүлж байна.
Үзэсгэлэнгийн куратор Б. Мичидмаа

Adress: Norphei Art Gallery
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Bluemon centre, J.Sambuu street, Baga Toiru, Sukhbaatar district-8 khoroo, Ulaanbaatar, Mongolia
For press information and images: [email protected]