RELIGIOUS AND CULTURAL RELICS OF PRINCE DALAI CHOINKHOR OF THE SAIN NOYON KHAAN AIMAG
03 - 08 January 2022
National Museum of Mongolia
03 - 08 January 2022
National Museum of Mongolia
“ДАЛАЙ ЧОЙНХОР ВАНГИЙН ХОШУУНЫ БУРХАНЫ
ШАШНЫ МОДОН ЭДЛЭЛ, СОЁЛЫН ДЭЭЖИС” Үзэсгэлэн
Монголын Үндэсний музей 2022 оны анхны тусгай үзэсгэлэнгээ ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран Эзэн Чингис богдын алтан ургийн үе залгамжлагч, Богд хаант Монгол улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Далай Чойнхор засаг ноён Гэмпилдоржийн Цэдэнсономын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг олон нийтэд дэлгэв.
Тус үзэсгэлэнд Далай Чойнхор вангийн хошууны хүрээ хийд, нэр бүхий лам хувраг хүмүүсийн хэрэглэж байсан хэрэглэл болон хошууны нэрт урчуудын бүтээсэн XVIII зууны үеэс XX зууны эхэн үед хамаарах бүтээлээс 160 орчим модон эдлэлийн соёл, эд өлгийн дээж үзмэрийг сонгон дэглэн үзүүлж байна.
Эдгээр бүтээлүүд нь бурхан шүтээний сийлбэр, тахил, тааллын шүтээнүүд, зарлигийн шүтээнд холбогдох модон бар, эх дардсууд хийгээд Монголчуудын шашин соёлын зан үйлийн нийтлэг хэлбэрүүд багтаж байна. Үүнд: Мал сэтэрлэх ёсонд хамаарах сэтэртэй малын модон сийлбэр, төрөл бүрийн хэлбэр хийцтэй модон цацлууд, шүншгийн сав, даллагын сав, тахил шүтээний модон авдар зэрэг модон соёлын дурсгал, дээж үзмэрүүд тавигдсан байна. Далай Чойнхор вангийн хошуу нутаг нь Сайн ноён хан аймаг буюу одоогийн Архангай аймгийн Тариат, Цахир, Хангай, Хөвсгөл аймгийн Жаргалант, Галт, Шинэ-Идэр сумын өмнөд хэсэг, Завхан аймгийн Идэр сумын хоёр шавийн газар нутаг, Тосонцэнгэл, Их-Уул сумын өмнөд бие нутгаар хамарсан газар нутаг багтдаг билээ.
Далай Чойнхор вангийн хошуу нутгийн урчууд нь төмөрлөг боловсруулах, ган төмрийн урлалын сонгодог уламжлалтай хийгээд энэ удаагийн үзэсгэлэнгээр модон эдлэл, сийлбэрийн өвөрмөц дэг сургууль, ур ухааныг илтгэх үзмэрүүд дэлгэгдсэн юм. Энэ нутгийн цуутай урчууд болон хүн ардууд хуш мод, арцны үндэс, яргай, зандан зэрэг модыг боловсруулах, ашиглаж байсан томоохон соёл уламжлалтай танилцах, суралцах боломжийг нээж буйгаар онцлог юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд эрдэмтэн судлаачид, эх түүх өв соёлоо дээдлэгч олон түмэн хүрэлцэн ирлээ. Үзэсгэлэнг нээж МҮМ-н Захирал Л.Жаргал, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Ц. Цэрэндорж, Талын язгууртан сангийн ерөнхийлөгч М. Сүхбаатар, цуглуулагч С.Батбаяр, Чингис хаан одонт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Г. Мэнд-Ооёо, Дүрслэх урлагийн академийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш доктор, профессор С. Бадрал нар мялаалгын үг хэллээ.
Үзэсгэлэн 01 дүгээр сарын 03-08-ыг дуустал олон нийтэд нээлттэй ажиллана. Эрхэм үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирж урьд өмнө нь төдийлөн дэлгэгдээгүй ховор содон бүтээлүүдтэй танилцаарай.
Монголын Үндэсний музей
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн

Exhibition Details
Title: RELIGIOUS AND CULTURAL RELICS OF PRINCE DALAI CHOINKHOR OF THE SAIN NOYON KHAAN AIMAG
Address: National Museum of Mongolia, Juulchin Street -1, Ulaanbaatar 210646
Dates: 03 - 08 January 2022
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: free
Travel: West side of the Parliament building of Mongolia
For press information and images please contact:
Email: [email protected]