SHARED VISIONS - by ENKHJARGAL.Ts & BATTSOOJ.U
19 - 27 February 2024
Zanabazar Fine Art Museum
19 - 27 February 2024
Zanabazar Fine Art Museum
ГУРВАН ЦАГИЙГ ЗАНГИДСАН “ЭРГЭХ ХОЛБОО” ҮЗЭСГЭЛЭН тун удахгүй
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд Соёлын гавьяат зүтгэлтэн зураач Ц.Энхжаргал, Монголын Урчуудын Эвлэлийн гишүүн зураач У.Батцоож нар “Эргэх холбоо” хамтарсан үзэсгэлэнгээ толилуулах гэж байна.
Уран бүтээлч Ц.Энхжаргал өөрийн шавь У.Батцоожтой хамтран гаргаж буй энэ үзэсгэлэнгээ багш шавийн нандин холбоо, эрдэм ухааны хэлхээг тодотгон “Эргэх холбоо” хэмээн нэрлэжээ.
Тус үзэсгэлэнд уран зураг, дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын өв санд байдаг нандин бүтээлийн дээжис анх удаа ийнхүү олны хүртээл болох юм. Монголын нэрт зураач Ц.Энхжаргалын “Чонон сар”, “Нам гүм”, “Дүлий шөнө”, “Уртын дуу”, “Би хэн бэ?”, “Улаан ба хар” зэрэг том хэмжээний бүтээлүүд мөн "Цагаан шөнө”, “Унтаж байгаа хөгжим”, “Сарны үнсэлт”, “Тэртээд үлдсэн бага нас”, “Нуугдсан хавар” зэрэг гайхалтай уран зургууд дэлгэгдэнэ.
Зураач У.Батцоож Дархан хотод дунд сургууль төгсөж Дүрслэх урлагийн сургуульд элсэн суралцжээ. Тэрбээр өмнө нь “Ойллого”, “Б урлангийн 209 тоот” зэрэг гурван бие даасан үзэсгэлэн гаргасан. Түүний бүтээлүүд үлгэр, домог, зөн билэг, зүүд зэрэглээний хөг эгшгээр дүүрэн байдаг бөгөөд энэ удаа “Туульс”, “Тумбааш”, “Жангар” “Зөнгийн мэлмий”, “Жигүүртэн”, “Уяхан замбуутив” зэрэг том хэмжээний бүтээлүүдээ толилуулна.
Өнгө гэрэл, эгшиг аялгуу, өнө алсын далд санаа, өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийг багтаасан “Эргэх холбоо” үзэсгэлэнд та бүхнийг урьж байна.
Үзэсгэлэнгийн нээлт: 2024.02.19-ний 14:00 цаг
Хаана: Музейн үзэсгэлэнгийн танхимд (Барилгачдын талбай)
Хугацаа: 2024.02.19 - 2024.02.27 дуустал
Даваа-Баасан: 09:30-16:30
Бямба, Ням: 10:30-16:30
Утас: 32-39-86, 8054-3333, 9912-3229

Address: The Fine Arts Zanabazar Museum, Juulchid Street, Chingeltei district, Ulaanbaatar.
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Left side from Construction Workers Square.
For press information and images please contact:
Email: [email protected]