SINGLE WHITE PEARL - In Memory of PAGMADULAM Damdin
15 - 19 March 2024
Mongolian Theatre Museum
15 - 19 March 2024
Mongolian Theatre Museum
XX зууны Шинэ Монголын нийгэм соёлын нэрт зүтгэлтэн, утга зохиолыг үндэслэгч Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн анхны гэргий Дамдины Пагмадулам нь 1905 онд мужаан Дамдины охин болон мэндэлжээ.
Тэрээр 1923 оны 12 дугаар сард МАН-д орлогч гишүүнээр элсэж, Бүсгүйчүүдийн тасаг байгуулагдахад эрхлэгч ба нарийн бичгийн даргаар, 1925 онд намын 2661 тоот бат илэрхийлэхтэй байж, 1925-1926 онд Ленинград, 1926-1929 онд Герман улсад Эмэгтэйчүүдийн дээд сургуульд суралцаж байгаад 1929 оны хавар эх орондоо эргэн иржээ.
Дамдины Пагмадулам нь тухайн үеийнхээ эрдэм боловсролтой сэхээтэн эмэгтэйчүүдийн нэг байсан бөгөөд хувь заяаны учралаар Монголын Эмэгтэйчүүдийн холбооны анхны даргаар сонгогдож, ороо бусгаа цагийн улс төрийн шуурганд өртөн хэлмэгдэж хохирч явсан эмэгтэйчүүдийн нэг юм.
Дамдины Пагмадуламын амьдрал тэмцлийг нэгэн зууны дараа нэхэн дурсаж, “ШИРХЭГ ЦАГААН СУВД” үзэсгэлэнг Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “Удмаа дээдэлье” ТББ, Д.Пагмадуламын үр хүүхэд ач зээ нартай хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд судлаачдын домогт бүсгүйн амьдралын ээдрээт замыг судлан баримтжуулсан 20 гаруй ном, 30 гаруй гэрэл зураг, 50 гаруй архивын материалыг дэглэн үзүүлж байна.
Үзэсгэлэн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 03 дугаар сарын 19-ний өдрийг дуустал Монголын театрын музейн үзэсгэлэнгийн танхимд 10.00-16.00 цаг хүртэл гарна.

Image courtesy: Mongolian Theatre Museum
Address: Mongolian Theatre Museum, Cultural Palace of Ulaanbaatar city, left from Sukhbaatar square, Ulaanbaatar, Mongolia
Opening Hours: Monday to Friday, 10am to 5pm
Admission: Free
For press information and images: [email protected]