S.O S.O - Group Exhibition
03 - 24 June 2023
Khan Bank Gallery
~ Оюун санааны ул мөр “SO SO” хамтарсан үзэсгэлэн
Байгалийн тайлагдашгүй нууц, түүний хүчин зүйл бидний эд эс бүхэнд шингэн оюун санаагаар шигшигдэн гарч энгүй нэгэн гайхамшиг үргэлж бий болох юм. Хүн гэх ч бүтээгч үү шинэчлэгч ч үү аль бүү мэд нэг л мэдэхэд хаанаас ч хамаагүй онцгой зүйлийг үргэлж сэтгэн сэдэж үйл хийж байдаг.
Хэдийгээр соёл иргэншил, нийгмийн амьдрал бидний нэн чухал хэрэгцээ шаардлага боловч байгаль эхийн тааварлашгүй нууц, эд эсийг бодолдоо боловсруулан бүтээж, шинэчилж таашаах нь бас л нэгэн чухал оюуны хэрэгцээ, хоол тэжээл юм.
Тэгвэл энэхүү оюуны хоолыг бүхэлд нь өгч тэжээх “SO SO” үзэсгэлэнд Төрийн соёрхолт уран бүтээлч С.Саранцацралт, Д. Отгонбаяр, Ц.Солонго, Э. Ононгуа нарын бүтээл тавигдлаа. Байгаль эх, нүүдлийн соёлын, уламжлалаас улбаатай нэн орчин үеийн бүтээлүүд нь уран бүтээлч бүрийн өөрсдийн онцлог, утга санаа нь бие даан нэгэн орон зайд оршин байгаа нь онцлог юм. Уран бүтээлч С.Саранцацралтын уран бүтээлүүд бидний нүдээр бол морьд. Гэвч эдгээр морьд хүн биднийг төлөөлөн бөөгнөрөлдөн шавалдах нийгмийн амьдрал, хүний хайр сэтгэл, урин дулаан цагт баясах бидний сэтгэлийг бүтээжээ. Үзэсгэлэнд цэнхэрлэн харагдах уулс үзэгдэнэ. Байгалийн эд эс болох шавраар бүтээгдсэн эдгээр уулс уран бүтээлч Д.Отгонбаярын оюутан цагийн нутагтаа эргэн ирж алсаас харагдах уулсыг харсан тэрхүү сэтгэлийн гүнд үлдсэн дурсамжаас улбаатай.
Уран бүтээлч Ц.Солонго харин байгаль дээр бодит орших хүн чулуунаас эх авч, өнгөрсөн одоог холбосон тасаршгүй зураас, хайрт хүмүүсийнх нь гэрэлт хөшөө мэт хүн чулуун хөрөг монопринт хийжээ. Хүн чулуун хөрөг бүтээлийн зэрэгцээ орших өрөг урлагтай хослон байрших холимог техникийн нандин бүтээл бол Э.Ононгуагийнх. Тэрээр эгэл малчдын тараг бүрэх энгийн үйлийг уран бүтээлдээ харуулжээ. “SO SO” үзэсгэлэнгийн бүтээлүүд байгаль, эх нутаг, аж байдлын талаар мэт харагдавч бүтээлүүдийн утга санаа нь хүний сэтгэл, үйлийн тухай өгүүлсэн нь онцгой..
“SO SO” үзэсгэлэн 2023 оны 6-р сарын 24-нийг хүртэл ХААН галерейд үзэгч олны хүртээл болно.

Address: Khan Bank Art Gallery, Khaan Bank tower, Chingis Avenue 6, Ulaanbaatar, Mongolia
Opening Hours: Monday to Friday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Genghis Avenue 6, south from the National Stadium and next to the Naadam Centre
For press information and images please contact:
Email: [email protected]