State of Mongolia Elevated by the Many & Niĭslel Khüree ('Capital Khüree') - by DUNBUREE Gaadan
29 December 2022 - 25 January 2023
Bogd Khaan Palace Museum
29 December 2022 - 25 January 2023
Bogd Khaan Palace Museum
ОЛНОО ӨРГӨГДСӨН МОНГОЛ УЛС& НИЙСЛЭЛ ХҮРЭЭ
ХҮРЭЭНИЙ 30 АЙМАГ УРАН ЗУРАГТ
Үзэсгэлэн Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд “ОЛНОО ӨРГӨГДСӨН МОНГОЛ УЛС& НИЙСЛЭЛ ХҮРЭЭ” Богд Хааны Ордон Музей, Ардын Зураач Г. Дунбүрээтэй хамтарсан хосгүй үнэт үзмэр, шилдэг уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 25 хүртэл үргэлжлэн гарч байна.
Монгол Улсын Ардын Зураач Г.Дунбүрээ гуайн уран бүтээлийн гол сэдэв бол “Их хүрээ” юм. Тэрбээр Монголын хуучин нийслэлийн мартагдсан дүр төрхийг уран бүтээлийн аргаар хойч үедээ сэргээн үлдээхийг зорьдог ажээ. Г.Дунбүрээ гуай 1974 онд анх удаа “Их хүрээ” гэх үзэсгэлэнгээ гаргаж, нийтдээ Их хүрээтэй холбоотой 10 гаруй үзэсгэлэнг Москва, Франц, Япон улсад гаргасан байна. Эдгээр улсын үзэгчид түүний “Их хүрээ” үзэсгэлэнг их сонирхдог байсан гэнэ. Харин энэ удаа “Нийслэл Хүрээ” зургийн үзэсгэлэнгээ Богд Хааны Ордон Музейн үзэсгэлэнгийн танхимд анх удаа гаргаж байна. Энэ үзэсгэлэнд та бүхэн хүрэлцэн ирснээр түүний ХҮРЭЭНИЙ 30 АЙМАГ -ийг хэрхэн дүрсэлснийг үзэж болох юм.
Дунбүрээ гуай уламжлалт монгол өнгө будгийг уран зурагтаа шингээн зурдаг аж. Мөн би түүх судалдаг хүн, түүхийг судлахгүйгээр ямар ч зураг зурдаггүй, цээжний бангаар бүтээл туурвидаггүй юм. Аав маань лам хүн байсан учраас хүмүүс манайд их ирдэг байлаа. Тэр хүмүүс л Их хүрээний тухай их ярьж өгдөг байв. Энэ бүхэн намайг Их хүрээний зураг зурахад томоохон түлхэц болсон. Тэдний хэлж ярьсныг тэмдэглэж аваад өөрсдөөр нь гарын үсгийг нь зуруулчихдаг байсан хэмээн хуучилж байна.

Exhibition Details
Title: State of Mongolia Elevated by the Many & Niĭslel Khüree ('Capital Khüree') - by DUNBUREE Gaadan
Address: Bogd Khaan Palace Museum, Khan Uul District, Ulaanbaatar, Mongolia.
Dates: 29 December 2022 - 25 January 2023
Opening Hours: Monday to Sunday, 10am to 5pm
Admission: Free
Travel: Genghis Khaan Avenue, Khan Uul District 15 - khoroo
For press information and images please contact:
Email: [email protected]