SUN - by MUNKHZUL Mazin
10 January - 01 February 2026
B Contemporary Art Gallery
10 January - 01 February 2026
B Contemporary Art Gallery
“НАР” – уран бүтээлч МАЗИН МӨНХЗУЛЫН БИЕ ДААСАН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.
Уран бүтээлч Мазин Мөнхзулын бие даасан “НАР” үзэсгэлэн 2026 оны 1 дүгээр сарын 10-ны оройн 17:30 цагт B Contemporary Art Gallery-д нээлтээ хийлээ. “НАР” үзэсгэлэн нь байгаль, материал, хүний оршихуйн хоорондын тэнцвэрт харилцаа, эсэргүүцэлгүй орших хөдөлгөөний тухай эргэцүүллийг орон зайн бүтээлүүдээр дамжуулан илэрхийлж буйгаараа онцлог юм.
Уран бүтээлч байгалийн цэвэр материал болох модыг голлон ашиглаж, түүний биед шингэсэн урсгал, цаг хугацаа, дотоод хөдөлгөөнийг бодит орон зайд том хэмжээст инсталляци, баримлын хэлбэрээр амилуулжээ.
Уран бүтээлч Мазин Мөнхзул нь Монголын орчин үеийн уран баримал, модон сийлбэрийн чиглэлээр идэвхтэй уран бүтээл туурвидаг бөгөөд түүний бүтээлүүд нь уламжлалт гар урлалын арга барил, орчин үеийн сэтгэлгээ, орон зайн эрэл хайгуулыг хослуулдгаараа онцлог. “НАР” үзэсгэлэн нь түүний уран бүтээлийн үзэл санаа, материалтай харьцах хандлагыг илүү гүнзгий түвшинд харуулж буй бүтээлүүдийн цогц илэрхийлэл юм.
Үзэсгэлэн 2026 оны 2-р сарын 1-нийг дуустал Б контемпорари арт галерейд үргэлжилнэ. Та бүхнийг урьж байна.
Гэрэл зургийг: Ж.Мөнхжаргал
ҮЗЭСГЭЛЭН 2026 оны 1-р сарын 10-аас 2-р сарын 1-ыг дуустал толилуулагдана.
Үзэсгэлэнгийн төлбөр: 5000₮
ЦАГИЙН ХУВААРЬ: Мягмар-Ням 11:00-19:00 /Даваа гаригт амрана/
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд,
ХОЛБОО БАРИХ ДУГААР: +(976)-9899-9989

Photo @ Gallery & Artist
Address: B studio of the Union of Mongolia's Artist's, СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлан
Opening Hours: Tuesday to Sunday, 11:00am to 6pm, Мягмар - Ням гаргуудад 11:00 - 18:00
Admission: 10,000 MNT
For press information and images please contact:
Email: [email protected]